ОТГОЧУЛУУ Profile Banner
ОТГОЧУЛУУ Profile
ОТГОЧУЛУУ

@Otgochuluu

Followers
8,829
Following
6,420
Media
1,142
Statuses
40,815

дугаар хорооны иргэн

Улаанбаатар, Монгол Улс
Joined April 2011
Don't wanna be here? Send us removal request.
Explore trending content on Musk Viewer
Pinned Tweet
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 day
Таны бодлоор, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нь ялбал Бээжингийн таашаалд илүү нийцэх вэ?
Donald Trump
36
Kamala Harris
75
Хэн нь ч ялгаагүй
13
Мэдэхгүй
26
0
4
2
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Бат-Эрдэнэ аваргатай хэлэлцүүлэгт 2-3 удаа орж байсан. Улайм цайм худлаа ярина. Камерын өмнө хүндэтгэн чимээгүй суув. Гарсан хойноо би түүнээс та яагаад ингээд мэдсээр бж худлаа зүтгээд байдаг юм. Ядаж надаас асуу л даа гэхэд нэг муухан мушилзаад гялс алга болсон доо. Их хуурамч.
116
278
736
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Хятад судлал, Орос судлал гэсэн салбаруудад Монголчууд бид дэлхийд тэргүүлж бх учиртай. Гэвч хятдад юу болж бгааг герман сэтгүүлээс, орост бодитоор юу болж бгааг англи сэтгүүлээс л олж уншиж бн. Манай залуу судлаачид арай л балчирдаад. Хууччуул нь хийрхээд, хэт нэг талыг бариад.
20
115
333
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
МАН төрийн аппаратыг бүрэн дайчлаад, хэвлэлийг бүрэн худалдаж аваад, инфлүүнцэрүүд хөлслөөд, малчдад хоршооны зээл амлаад, том компаниудаас хандив аваад, хар пиараар бөмбөгдөөд,... ердөө 500 мянган санал авч бншд. Гарч ирсэн хэд нь өөрийн толгойгүй. МАН-ЫН зовлон эхэллээ. Карма!
12
137
326
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
3 тун хийлгэсэн. Хэдий борог, хээгүй ч гэсэн амьхандаа гараа сайн угааж, маск сайн зүүсэн. Тэгээд ч болсонгүй. Ковид авчихлөө. Хөдөө, хотын лаборториудад антиген, псиар өгсөн. Эмнэлгүүдээс яах ийхээ асуув. Нэг юм ойлгомжтой. Хатан ижий гэж бсан эрүүл мэндийн сайд бол новш байж...
35
110
286
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Хэнтий аймгийн сум болгонд "Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв" барих гэнэ. Нэг төв нь 1.4-2.8 тэрбум хооронд төсөвтэй. Мэдээлэл хүргэхэд төвөөр яах нь в��? Манаачаас эхлээд бөөн зардал. Где Цахим Монгол?
19
183
295
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
23 он эрсдэлээр дүүрэн байх болно гэдгийг ихэнх улсуудын Засгийн газрууд иргэддээ сануулж байна. Манайд гэтэл өнөө л Херо Энтертайнментын улиг болсон гоё ганган худлаа огшоосон пиар явчлаа. Иргэд өөрсдөө л ухаалаг хэрсүү байхгүй бол МАН бол бүтэхгүй ээ!
10
107
296
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Сайншандын өнөө нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бас л төрийн нууцад оруулсан байгаа. Баригдаагүй байхдаа л зардал нь талийсан. Аймаар юм гарна даа...
17
167
274
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Энхсайхан, Ганболд, Бямбасайхан нарыг үзэл санааны хоригдол мөн гэсэн тогтоолыг 900 гаруй төлөөлөгчийн 93 хувийн саналаар баталлаа. Хүн хэлмэгдүүлсэн ногоон малгайтнуудыг ардчилсан орнууд руу зорчуулахгүй байх ажлын хэсгийг байгуулж ажиллахаар тогтов.
26
133
267
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Хүрэлсүх ерөнхийлөгч хоёр тэрбум төгрөгийн хадгаламжтай байж болдог. Хөөрхөн алаг үрс маань хадгаламжтай байж болдоггүй. Яалт ч үгүй даабль стандарт
11
111
270
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Оюун-эрдэнийн засаг нь босоо хөх, даяар монгол, алуурчид, зандалчид, нео-нацистууд, жэнкогийн хулгайч нарт ээлтэй гэж жигтэйхэн. Харин хүүхэд залууст л их хатуу юм даа?!
7
119
258
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
6 months
@KhNyambaatar Чи энд олон юм онхолдож бхаар тэр энхтайваны гүүрэн дээр байгаа онгорхой нүхийг таглаадхаач. Бидний татварын мөнгөөр цалинжиж бж энд ингээд бүлтрээд суух ямар завтай гар вэ чи!
3
43
257
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Монголд бухимдал маш их байна. Улс төрчид одоо популизм хиймээргүй байна. Ажилгүйдэл, ядуурал, хөрөнгө оруулалтын хомсдолоос болж нийгэм яг л дарьтай торх шиг болжээ. Намжаах хэрэгтэй. Үүний тулд, Ажлын байр! Орлого! Бизнес! Хөрөнгө оруулалтыг ус агаар адил дэмжих!
10
124
252
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Ахмад настны нэг сарын тэтгэвэр 2016 онд 190 ам. доллар бж. Одоо 150$. Тэтгэврээрээ 50 кг мах /үхрийн цул/ авах боломжтой байв. Одоо ердөө 29 кг.                   Худалдан авах чадвар нь $-оор тооцвол 20%-иар, махаар бол 40%-иар тус, тус буурчээ. МАН мөрийн хөтөлбөрөө сана!
4
155
254
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 months
461-ийн хүйтэн, жижиг өрөөнд 4 сар хоригдов. эргэлтийн байр руу алхах замдаа өвчтэй, зовлонтой, төрөх дөхсөн жирэмсэн, алхаж чадахгүй өндөр настан гээд олон хүнтэй таарч ихэд өрөвдөж бас зэвүүцэж байж билээ. гунигт дурсамж, хүйтэн бороо. Арчаагүй АН, алдагдаж буй эрх чөлөө...
9
146
252
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Эрдэнэт Монголыг тэжээдэг гэх буруу ойлголт бий. Эхний 30 жилдээ улсаас асар их татаас авсан. Саяхнаас л төсвийн багахан хувийг л бүрдүүлэх болсон. Гэхдээ эргээд буурч байгаа. Үр ашиггүй байдлаараа дэлхийд тэргүүлдэг үрэлгэн үйлдвэр. Үнэ өссөн учир худлаа пиар яваад бн даа
24
111
236
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Нүүрснээс бас занараас дизель гаргаж авцгаая гэж барууныхан их ирсэн дээ. Оросын тавдугаар цувааныхан тэднийг хөөлгөөд гаргасан. Одоо юу юу гэнэ үү?
12
139
232
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Миний үед гадаадад сурдаг монгол оюутнуудын гол давуу тал математик байлаа. Поп улс төрчид, мэдлэгийг нулимдаг бөхчүүд, худалдагдсан сэтгүүлчдийн ачаар бидний цөөхөн монголчуудыг өнгөлж асан цорын ганц давуу тал үгүй болжээ. Математикийн конкурсны оноог хараад төрсөн сэтгэгдэл..
19
58
210
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
Би социологич биш, гэхдээ статистик гадарлана. Яг өнөөдөр 10 хүний 8 нь МАНын эсрэг бн. МАН одоо Лукашенко стайлаар хүчирхийлэл үйлдэж дарангуйлалаа авч үлдэх вий дээ. МАН-д цэрэг, цагдаа, тролл арми, хиамчид, царцаа, алуурчид, мөнгө, хэвлэл бүгд бн. С��рэмжтэй байцгаая хэдүүлээ.
7
116
210
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Болгарын зарим улс төрчид, инфлүүнцэрүүд Оросоос далд цалин авдаг байсан нь илэрч. Мэдээж тэд Оросыг дэмжсэн суртал ухуулга хийнэ.
13
124
207
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Рианна (Rihanna) гийн хөрөнгө. Дуучин гэдэг мэргэжлээрээ 400 сая доллар олж байж. Тэгсэн Хувцасны бизнес рүү орж. Үнэлгээ нь одоо 1 тэрбум америк доллар. Эрдэнэтийн жилийн орлоготой тэнцэнэ. Манай улсын эдийн засаг 12 Рианнатай тэнцсээр бараг 10 жил гацлаа. Ядаж 30 Рианна болгоё.
12
77
199
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Соёлын сайдын төсөв Эрчим хүчний сайдын төсвөөс их батлагдаж ирснийг та нар мэдэх үү? Эрчмийн инженерүүд намчингуудад дарлуулж, авсан хэд нь амьжиргаанд хүрэхгүй ажлаасаа гардаг. Харин Херо энтертайнмент, зариг энэ тэр гэх тархи угаагчдын орлого хэдэн зуу дахин өссөөр байгаа юм..
8
130
201
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
@NinjjamtsL Үндсэн хууль зөрчигдөж байна. Энэ УИХ тарвал таарна. Ард түмнээс мандат авч ард түмний төлөө хууль баталдаг. Усан тэнэгүүдээр дүүрсэн байсан бол одоо урвагчдаар дүүрч. Ёс Зүйн болоод хуулийн хариуцлагыг хүлээлгэх өдөр ирж л таарна
3
69
197
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Манай экспортын нүүрсний үнэ 400 америк доллар болж. Төмөр замтай байсан бол? За тэр төсөвт орсон 30, 40 сая тн-ыг байг гээд. Ердөө 20 сая тн нүүрс гаргахад л 8 тэрбум доллар. Манай ЗГ ын гадаад өр 8 тэрбум доллар. Манай нийт ДНБ 12 тэрбум доллар. Энэ талаар МАН+Ж=МАНЖ таг чиг!
9
124
183
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
@M_Oyunchimeg Зөвлөлтийн ч тэр, Оросын ч тэр сэтгүүл зүй гэдэг нь пропаганда, социалист реализм, даргыг магтах аппарат л даа. Жинхэнэ сэтгүүл зүйгээс шал өөр.
8
32
184
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Гунигтай түүх: 10-аад жилийн өмнө УБ-ыг дараагийн Хонг-Конг шиг банк санхүүгийн төв болно гэж байж билээ. Болсонгүй. Гэхдээ нэг зүйлээрээ ижил болсон. УБ яг л Хонг-Конг шиг иргэдийнхээ эрх чөлөөг нухчин дардаг дарангуйллын төв болж хувирч байна даа...
8
83
173
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Улс төрд орсон 80-аад оныхныг харахад АН, МАН, ХҮН гэлтгүй суурь философи алга. Үнэт зүйл, зарчим дутмаг. Эрх мэдэл, өнгө мөнгө, хөөсрөл, хийрхэл дагаад л хамхуул адил хийсэж явах. Түр зуур өөрсдөө "хожих" л бх. Гэвч маш муу жишиг үлдээж бн. Нийгмийг гэгээрүүлэх биш ялзруулж бн..
21
64
178
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Монголд ардчилал ялаагүй бол Ховдын малч хүү, Яармагийн зураач хүү хоёрын хэн нь ч Ерөнхийлөгч болж чадахгүй бв. Нэг нь ардчилалаа өмгөөлөх, нөгөөх нь сүйтгэх гэж дайрах. Яагаад? Нэг нь оюунаа, нөгөө нь булчингаа цэнэглэдэг. Нэг нь уран зураг, нөгөөх нь мафитай кино сонирхдог...
24
54
180
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Женкогийн троллууд дуу дуугаа авалцаад л Палестины түүх судлаачид болчихож. Тэгснээ Израйль хохь нь, хүний нутаг булаасан энэ тэр гээд хөнгөхөн хавчуулчиж. Яг ингэдэг шигээ Тува, Буриад, Халимагийн түүх яриасай. Орос ах нарынхаа зааж өгснөөс илүү гарч сэтгэнэ гэж үгүй.
10
83
176
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Ковидын хөл хориог зөрчсөн тул Их Британийн ЗГ огцорч бн. Монголд? Зарим нь бүр шагнуулаад л
8
88
173
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
92-ыг хямд дизелийг өндөр үнэтэй байлгах нь сэтгэлзүйн хувьд "тайвшруулах" нөлөөтэй байж болох. Гэвч үйлдвэрлэгчид, тээвэрлэгчид дизелийн зардлаа үнэд шингээх учир айл өрхүүд бодитоор илүү өндөр зардалтай аж төрнө. Бизнесийг чөлөөлж, бүтээмжийг өсгөж байж чөтгөрийн тойргоос гарна
8
82
170
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Энэ зулзаган ерөнхий сайд өширхүү зуумтг��й аж. Залуу хүн муухай харагдах. Эдийн засаг өсөж байгаа нь үнэндээ АН-н гавьяа шүү. ОТ, ТТ (Цанх)-г хөдөлгөж, дайны машин Ростехээс Эрдэнэтийн 49 хувийг оруулж ирсэн. Хажуугийн олигархаа яаж ч чадахгүй бж унасан бөхийг дэвсээстэй...
9
75
167
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Ердөө 3-н Баасан гарагийн дараа нар буцлаа. Урдаас хэдэн зуун сая доллараар бараагаа захисан компаниуд ханш, зээлийн хүү хоёртоо шатаад дуусч бн. Дулааны улирал ч өнгөрлөө. Жижиг дундынхан галзуурахад ганц хуруу дутуу явцгаах. Засаг нь тамгагүй төрөөс өөр ажилгүй.
2
58
161
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
"Оюука чи жулдаад бнаа!" гээд зоригтой хэлчих МАН-ын гишүүн үлдээгүй гэхээр. МАНгаруудын бөөгнөрөл биш харин Манкурт боолуудаа захирдаг Мафи болж төгөлдөржжээ. Намбарын Энхбаяр хүртэл энэ хүлээн зөвшөөрөгдсөн мафид байр сууриа эзлэх гэж ил чичирч бн гэхээр. Манкуртизм мандтугай!
10
79
154
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Орос цэргүүд Украинд харснаа буудаж, хүүхдийг хүртэл хүчирхийлж бн. Ээжийнх нь нүдэн дээр хүний ёсноос гажууд зүйл хийж бн. Жэнко болон МоЯачууд тэнэгтэж бж ийм эмгэнэлт үзэгдлийг энд давтуулах вий. Эфү Цэрэн өрсөлдөгч нараа ялахын тулд Манжуудыг оруулж Монголчуудаа хядуулж бсан!
19
75
157
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
УБ-т ядуу иргэд эмчилгээ авч чадахгүй нас барж байхад Хэнтийд сум болгонд шахуу татвар төлөгчдийн мөнгөөр соёлын ордон, иргэдэд үйлчлэх төв, музей барьж байна. Эрэмбэ, дараалалаа байг гэхэд сэтгэл алга уу, харгис засаг!
1
79
158
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Отгон гээд сэтгүүлч үнэхээр тэнэг асуулт асуух юм. Санамсаргүй юу? хөршийн хатгаас яваад байна уу! Уулзая ярилцлага өгий гэхээр зугтаад. Яах гээд байдаг вэ гар вэ энэ одоо?!!
24
46
158
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Бид нарын татварын мөнгөөр санхүүждэг, олон түмний хүсэл зоригийг төлөөлөх учиртай албан тушаал бол НҮБ-д суугаа манай суурин төлөөлөгч. Гэтэл тэр нөхөр харийн эрх ашигт үйлчлээд байгаа тул эргүүлэн татуулая.
10
77
153
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Судлаач Ганаа ахыг заналтайгаар блоклов. залуу хүн рүү дайрч доромжилж байгаагаас нь үзэхэд тэр хүний дотор асар их хорсол, хүйтэн, харанхуй хуримтлагдсан нь илт. Өрөвдмөөр ч юм шиг. Кришна өршөөг. Жич: гадаад, дотоод эрдэм шинжилгээний сэтгүүлд түүний артикл (өгүүлэл, папер) нет
28
33
154
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Си Жинпин Украины асуудлаар сэтгэл түгшиж байгаа гэдгээ Путинд үгээр хэлж. Үйлдлээрээ бол Казахстан дараагийн Украйн биш шүү гэж. Моди Путинд хандаж дайн хийх цаг биш шүү гэж. Путин энэ бүхэн тун удахгүй дуусна л гэж. Хятад, Энэтхэг 2 Путинээс зайгаа авч эхэлснээ зарлав гэж..
5
46
151
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Манайх шиг жижиг улсын тусгаар тогтнолын баталгаа нь "rule-based International order”. Дүрэмд тулгуурласан дэлхийн дэг журам. Үүнийг эвдэх гэж Оросууд, Хятадууд хичээдэг. Манайд оросын, хятадын суртал ухуулагчид ч идэвхжиж бн даа. Хариу хамгаалалт: Иргэдийн боловсрол шүү...
11
81
153
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Одоо ер нь энэ "ардын хувьсгал" гэх үлгэрээ болих хэрэгтэй дээ. Зөвлөлтийн алан хядагчид монголоо гэсэн бүгдийг устгаснаа хожим цайруулж бичсэн зохиомол түүх. Монголчууд тэгж нэг их анги давхаргаар хуваагдаад л бие биенээ алж хядаагүй. Улаантнууд л харгислан зовоосноос биш...
7
50
141
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
@SolongooBayars1 Монгол Улсад дундаж цалин 300$. Австралид 3,000$ буюу 10х байгаа. Уул уурхай бол бүүр өндөр. Австрали хүнийг Австралид авах бсан цалинг нь өгч бж л Монголд ажиллуулж таарах бх даа?
17
24
146
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Алдсан боломжийн өртөг гэж ярих болж. Жасрайн Засгийн газар өмч хувьчлал болон бусад реформыг улдан зогсоосноор олон зуун мянган бизнес эрхлэгч төрөх боломжийг хаасан. 10% Даваасүрэн эрчим хүчний тусгаар тогтнолыг, Рааш төмөр замыг гээд л...
4
63
140
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
Путины харгис тогтолцоо өөрөө өөрийгөө идэж устгаад эхэлчихжээ. Хэдүүлээ энэ сонгуулиар тэсэж үлдээд Монгол төрөө путинистуудаас хамгаалаад үлдчих юмсан. Өвөг дээдэс, үр хойч, мөнх хөх тэнгэр, монгол түмний минь буян заяа ивээх болтугай!
5
59
146
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
6 months
@KhBulgan @OdontuyaS Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан заналхийлж сүрдүүлдэг жишиг тогтоож байна. Энэ тэгээд хүний эрх үү?
2
35
144
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
5 months
@m_zorigt Монголд болсон жагсаалын талаар Орос суваг мэдээлэхээр Монголыг магтаад, харин Эби нэг жиргээ оруулаадахсан чинь муулсан болчив уу? Тэр МОНЦАМЭ энэ тэр нь амьд уу? Асар их мөнгөтэй Засгийн газар нь гадаад мэдээн дээрээ ганц хүнийг гүйцэхгүй бгаа нь Эбигийн буруу юу бас?
4
45
142
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Оросын пиарчид тунгаа хэтрүүлээд Германы канцлер Шольцыг Хитлертэй зүйрлэж. Хөөрхий германууд уг нь орост их хүлээцтэй хандсан. Одоо хангалттай, Украиныг тултал нь дэмжинэ. Хамгийн орчин үеийн зэвсэг техник нийлүүлнэ л гэнэ. Пиарчдаараа удирдуулахын зовлоон гэж орос, монгол 2 т л
3
56
139
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
За за 2 дараалж шархадсан АН маань МАН нэртэй бүхэл бүтэн төрийн эсрэг үзээд л гарлаа. АН ыг Дэмжсэн, саналаа өгсөн бүх жиргээчдэдээ талархлаа. Баярлалаа.
7
22
134
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
МАН дангаараа засаглана гэвэл маш хэврэг засагтай байх нь дээ. АН, ХҮН, ҮЭ гээд жинхэнэ ташуурнууд орж ирсэн. МАН жагсаалтын пацаанууд балчирдана. Тойргоос шинэковүүд орж ирсэн. Эвгүй хувилбар...
12
35
135
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
@g_ganbat Хотынхон Жэнкод болон Жэнкотой АН-д өгөхгүй гээд гэдийчлээ. МАН ч энэ дургүйцэл дээр нь битүү сурталчилгаа сайн хийлээ. Жэнко нь зээл тэглэнэ гээд Хөвсгөлөөс гараад ирлээ. Золиосонд нь хотын хэдэн суудлаа алдлаа даа...
20
35
135
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Тэмүжин Мэнч гээд Английн хөрөнгө оруулалттай компани байлаа. Элдэв шалтаг хэлсээр байгаад хөөгөөд гаргасан. Эхний хүндрэлийг давсан бол үйлдвэрлэлийн бааз суурь маань илүү өндөр байсан байж болох?
31
44
133
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
АН-ын төлөөлөл УИХ-д арай олуулаа байх үедээ хийсэн бодлого, арга хэмжээнүүд дээр Монгол Улс тогтож байна. Идэвхтэй гадаад бодлого = вакцин. Либерал ашигт малтмалын хууль = ОТ, ТТ. Дубай = ковидын үеийн амь тариа! МАНгарууд бол бэлэн юман дээр тарвалздаг завшигчид юм даа!
8
61
133
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
@SBayar12 2008 онд яг ийм мэдрэмж төрж байж билээ. Дээр нь Эргэн тойронд минь МАН-д өгсөн нэг ч хүн байдаггүй. Их тооны хууль ба статистикийн төлөөлөх чадвар энэ тэрээ бодоод өөр бусдаас ч асуув. Гэтэл ...
15
35
130
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
6 years
Эртхэн гадагшаа гарч байдаг байж. Тэгсэн бол тэндээ хөлөө олчихсон байхгүй юу гэж хэлж ярьж яваа залуус маш олон байна шүү. Эдийн засаг өсөөд байгаа гэх суртал ухуулгад итгэх нь бүү хэл тоож сонсох нь ч цөөрч байх шиг энэ улсад
17
93
127
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
@m901hd73 @M_Oyunchimeg Дэлхийд ганц бдаг албан тушаалтан! Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж явсан! АНУ гадаад хэргийн сайдтай уулзаж чадаагүй ирсэн бн лээ. НҮБ-ын хуралд орчоод, хамгийн чухал албан тушаалтантай нь уулзчаад нэрийг нь цээжлэхгүй бн гэдэг бол онигоо шүү! Хүрэлсүх биш Монголын нэр гарна!
1
23
126
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Улс төрийн зорилгоор эрх баригчид хэлмэгдүүлэлт хийсэн. Ийм үед Журмын нөхдөөр нь шоронг дүүргэж байхад эс үйлдэл гаргаж, АН ыг хагалж буй ерөнхийлөгч Баттулгыг буруушаах тухай тогтоолыг АН ын ИХ аас баталлаа.
10
58
127
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Эмч сувилагчийн цалин урамшуулал болохоор мөнгө байдаггүй. Энд тэнд баахан хөшөө босгох болохоор мөнгө нь сад гээд урсаад гараад ирдэг. Ядарсан татвар төлөгчдийг шимж, хөшөөний мафийг тэтгэдэг энэ Адгийн тонуулч Засгийн газар хурдхан зайлаасай.
2
49
126
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Эрх баригчид нь нүүрс хулгайлаад иргэд нь уурсан жагсав гэж дэлхийн бүх хэвлэл мэдээлсэн. Гадаад хэргийн сайдын хувьд энэ нь Монгол Улсын гадаад нэр хүнд мэдэгдэхүйц өссөнд тооцогдох гэнэ. Хулгайч сэтгэхүй гэж өөр юмаа.
6
64
125
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
5 дахийн орой 5 цагийн үед зуслан руу гэр хорооллын замаар явж байв. Гэнэт хүйтэн бороо орлоо. Байдгаараа гоёсон жаахан сурагчид шалба нороод автобус хүлээж зогсох нь үнэхээр өрөвдөлтэй. Нийслэлийнхээн, цавчаагаа багасгаад автобусаа нэм! (сургууль гэрийн хооронд богино эргэлт!)
1
46
125
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
МАН: Монголчууд аа! Та нар хэт хямд нүүрс түлж бгаа шүү! Та нарт хэт хангалттай мэдээлэл өгч байгаа шүү! Та нар хэт эрх чөлөөтэй байгаа шүү! Хэт сайн ажилладаг Засгийн газартай байгаа шүү! Бага давраарай...
6
74
124
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Шар нунтаг олборлох гэрээг байгуулах ажил мухардаж байгаа сурагтай. Энэ их муу мэдээ шүү. Гадаад нэр хүндийн хувьд ч тэр. Энэ засгийн газарт херо, цариг 2-ыг хагартал нь баяжуулахаас өөр хийж чадах ажил үнэндээ алга даа...
10
74
121
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Хэнтийн хурган дарга нар нь хуншгүй гарууд аж. Хэнтий төсвөөр тэжээлгэдэг аймаг. Нийтийн тогоонд юу ч өгдөггүй. Төсвийн хөрөнгө оруулалтыг ховх сорно. Нийслэлд үерийн далан барих хэмжээний мөнгөөр хөшөө барьдаг. Хамгийн их татаас, дэмжлэг авдаг. Тийм байж ойворгон бас жалгархаг..
6
70
121
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Бусад орны сайд нар ядрангуй хэр нь хичээнгүй харагдах юм. Манайх л гэж намрын тарган голио шиг юмнууд инээдээ нууж ядацгаагаад л...
5
32
120
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Шинэ сэргэлтийн бодлого гээч нь хоосон цаас болохыг өнөөдрийн сайдуудын томилгоо харууллаа. Популист гишүүдийнхээ амыг хаах энэ ядмаг алхамаас үзэхэд энэ ЗГ бол сэргээх нь бүү хэл, ажил хийх кабинет биш байна!
9
49
122
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
6 months
МАН-ын пиарчид хагартлаа баяжиж, Монголын бизнесүүд данхдуулж дарамтлуулсан 8 жил өнгөрч бн даа... Гэтэл Америк, Хятад жишээ нь өнгөрсөн 8 жилд нуль инновац...
4
57
121
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Монголын эдийн засгийг ядаж 30 тэрбум доллар болгож өсгөөд, сард нэг мянган долларын үнэлгээтэй (цалинтай) нэг сая ажлын байр бий болговол их олон зүйл сайн тал руугаа өөрчлөгдөхсөн... #IHaveADream
14
33
121
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 month
Оросууд ч монголын сошиалд асар их мөнгө хаяж бн даа. Тэдэнтэй яс үзэж буй цөөн хэдэн жиргээчдээ хүндэтгэн мэхийн ёсолмуй. 🙌🙌🙌
4
44
119
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Монгол Улс сар бүрд л гаднаас хэдэн зуун сая долларын зээл авдаг болж. Бид ч дөжирч. Эрх чөлөөний бүх үзүүлэлтээр ухарсаар. Бид ч дасаж. Ирэх хавар манай эдийн засаг хүндрэх төлөвтэй. УИХ гэтэл кино мино ярьсан шиг сууж байдаг. Зүүний популизмд мансуурч буй Монгол орон...
7
83
114
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
МАН ч ухуулагч, сүлжээ энэ тэрдээ мөнгийг гамгүй цацаж байна даа... татвар төлөгчдийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах тал дээр төгөлдөршиж байна шүү. Энэ чөтгөрийн тойрог гэх үү, мөнгөний хавхнаас яаж сална даа...
8
45
114
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
13 тэрбум жилийн тэртээ дөнгөж үүсээд удаагүй байсан сансар огторгуйн зургийг буулгаж чаджээ Америкчууд. Гэрэл энгүй уудам огторгуйгаар аялж эхлээд удаагүй бх үеийн нялх ертөнц. Гайхалтай, өөр хэлэх үг алга. Агуу Сансар огторгуй үүссэний 13-14 тэрбум жилийн ойн мэндийг хүргэе!
8
30
114
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Манай дарга сайд нар бараа бологчдоо дагуулан холливүүдийн саятнууд ичмээр ямбалаг тансаг зугаалга хийж бгаа аж. Америкийн ерөнхийлөгч Байден гэтэл хөгшин настай хүн атал амралтгүй ажиллаж, цуцалтгүй хөдөлмөрлөж бгаа харагдах юм. Энд ч асуудал шийдээд тэнд ч юм бүтээгээд явах...
7
41
112
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
@KhGankhuyagMN Иргэдийн 70 хувь нь нетфликс гэж мэдэхгүй. Гишүүд та нар шиг 5 хоног гэртээ суух тэнхэлгүй. хоосон хоночих гээд, өр зээлэндээ баригдчих гээд бн. Та нар төсвөө танаад, хэмнэсэн мөнгөө ЖДҮ зээл болгож өгөөч ээ. Хувийн хэвшил чинь хатаж үхэж байна! Гол орлого олдог сар нь шд! Fuck!
12
38
115
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
5 months
МАН бүхэл бүтэн 8 жил дундаж давхаргыг зодож зодчоод, зээлийг нь булааж, татвараар дарамталж, хувалзнуудаар шимүүлж, хөл хориогоор айлгаж, хорт түлшээр утаж, хэвлэл мэдээллээр дамжуулж суртал ухуулгаар хүчирхийлж хүчирхийлчхээд одоо гэнэт хайр зарлаад наасан. Ай хөөрхий лайп (ф?)
4
75
117
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
Баяр гуайг хилс хэрэгт хэлмэгдээд төмөр торны цаана байхад нь намынх нь залуус бүгд нүүр буруулж билээ. Мань мэт нь л өмөөрч, сулла, гарга, төрийн зөвлөх болго, хямралын аврал болго энэ тэр гээд л. Агаа тэгсэн хожим мань хэдийгээ шууд аниад аниад явчихсан. Монголоо алдсан агаа...
17
54
116
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Өмнөд Со-д ерөнхийлөгч нь өглөө болгон сэтгүүлч нарт мэдээлэл өгдөг л гэнэ. Манай Хүүк гэтэл?! За яахуу яахуу. Цаас харахгүйгээр, хүн загнахгүйгээр 5 үгтэй өгүүлбэр хэлэх гэж бгаад тархи нь орооцолдоод уначвал яана? Тэгээд ч юугаан ярих билээ. Мөөмөн тушаа медаль зүүсэн, өөр?
14
31
111
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Манай улсын эдийн засаг (ДНБ) 12 тэрбум доллар. Засгийн газрын гадаад өр 8 тэрбум доллар. 30 сая тн нүүрсийг 400 доллараар энэ жил зарсан бол 12 тэрбум доллар. 12 ... 8 ... 12. Ердөө нэг жилийн алдсан боломжийн өртөг буюу МАН-Ж-ийн хорлол ийм их...
9
56
112
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Шуурхай мэдээ: батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Москвагийн Ялалтын жагсаалд 146 ширхэг Т-14 Армата танк оролцжээ. Гэхдээ тэдгээр нь үл үзэгдэх нанотехнологи ашигласан учраас телевизийн камерт бичигдээгүй болно.
51
65
113
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
5 years
Олон улсын валютын сан Монгол Улсыг сорон мөлждөг. ОУВС аас болж төгрөгийн ханш унадаг гэж нэг хүн Монгол HD гээр ярьжээ. Тэр бичлэг Олон мянган share (шэйр) түгээлт авч. Яана даа бидний боловсрол. Айдас хүйдэс
10
46
107
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
Зэс, нүүрсний үнэ сайн байсан, эдийн засгийн өсөлт өндөр байсан 2016-2019 онд ядуурал, ажилгүйдэл яагаад огцом өсөв? Нэг Шалтгаан нь МАН-ын шударга царайлсан гишүүдийн жидүүдсэн бизнесүүд хаа сайгүй монопол тогтоож зах зээлийг эвдэж хаяснаас болжээ...
7
53
107
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Дэлхийд 300 гаруй зэсийн уурхай (баяжуулах үйлдвэр бүхий) бий. Тн тутмын дундаж өртөг нь 2,500 ам доллар. Эрдэнэтийнх 4,200 $ байгаа байх (тайлагнадаггүй!). Бүтээмжийн хувьд бараг 4 дахин муу байгаа. Хэмжээгээрээ дэлхийд 35-т. Дэлхийн жишгээс хол хоцрогдсон. Шинэчлэл шаардлагатай
6
79
106
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Манай Ерөнхий сайдын гялгар, гялтгар шторкууд нь төгсрөөд өнөө Туркменистаны дарангуйлагчийн шторкуудыг гүйцэж түрүүлэхэд тун ойрхон болчлоо доо...
6
51
110
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Сталиныг алгадаж явсан намын үргэлжлэл гэхэд энэ одоогийн МАН ч дээ. Гөлөг гөлөг
6
26
109
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
АН 3 дагч хөршийн бодлогыг сайхан босгоод өгсөн. Барууны улсууд өнөөдөр ардчилсан бас хөгжиж буй улсуудад зориулж 600 тэрбум долларын дэд бүтцийн сан байгуулж бн. МАН гэж эх орноо тонохоос өөр чадах зүйлгүй арчаагүй новш нар юмаа фаак!
4
47
108
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
МАН-аас сурчихмаар зуршил бас бн шүү. Фракцууд нь хоорондоо байлдах үедээ ч АН-руу шавар цацах ажлаа амжуулаастай. Чөтгөр өө чөтгөр! Гэхдээ л ЖДҮ, ХБ 2 бол цэвэр МАН-ын өөрсдийнх нь хулгай. Үнэмлэхүй ялсан шигээ Үнэмлэхүй хариуцлагаа хүлээх хоншоортой л бх хэрэгтэй дээ.
3
50
104
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
6 months
Гадаа нарлаж суусан Хувьсгалт намын 2 эмээ хүүхдүүдийнхээ бизнесийг бодоод сонгуулиар АН-д өгөөд үзье гэхийг сонсоод сайхан болдог юм бн. Тэд Эби-д дургүй. Гэхдээ Оюук түүн рүү дайраад бгаад зэвүүцэж бгаа бололтой. Муу ч сайн ч ардчилсан хувьсгал хийсэн төрийн зүтгэлтэн шүү дээ.
7
37
105
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Украины өмнөд фронт. Херсон муж. Днипро мөрний баруун биед байгаа Оросын шилмэл анги, нэгтгэлүүд бууж өгөх яриа хэлцэл эхлүүлсэн бололтой. Вагнер группийнхэн бууж өгөх санаатай офицерүүдийг шууд буудаж бн л гэнэ. Оросын арми ба вагнер групп хоорондоо буудалцаад эхэллээ л гэнэ...
2
35
107
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Монголд алдаад оноод ч хамаагүй юм хийх гэж зүтгэдэг нь буруудаад тэднийг Б.Энхбаяр мэтийн популист хувалзууд нь шүүж, тохруурхаж, тавлаад байдаг учир л монгол маань ядуу, залуус нь ажилгүй байгаа юм шүү дээ!
41
31
106
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 years
Папа Путин зүүн Украинд бүх нийтийн санал асуулга явуулах гэнэ. Зорилго нь Украйныг хуваах. Жених Женко бас энд сунгаа мунгаа хийгээд л. Зорилго нь АН-ыг хуваах. Гэвч аль аль нь хууль бус бөгөөд хүчингүй юм даа...
2
45
103
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
5 years
“ЗХУ Эрдэнэт хотыг үнэгүй барьж өгсөн. Эрдэнэт үйлдвэр хот байгуулсан” гэх зэрэг ойлголт алдаатай. Зөвхөн зэсээрээ, жижиг улсын төсвөөсөө өгдөг байсан татаасаараа, хожим Их өрийн эргэн төлөлтөөрөө бид маш их төлбөр төлсөн гэж бодож явдаг даа
18
51
101
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Азербайжаны хамгийн бүдүүн дарга: "бид оростой сайн харилцаатай. Гэхдээ бид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ". Эр зориг, дипломат бодлого үнэртэнэ. Манай бүдүүн дарга нар: "улсын төсвөөр дамжуулж ард иргэдээ хэрхэн мөлжих вэ, яаж энтертэйнмант хийх вэ?"
4
38
104
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
1 year
Германы төв радио дөнгөж сая мэдээлж байна: Пап Монголд айлчилж байна. Тэрээр: "Даян дэлхийд Энх тайван тогтох ёстой. Монгол Улс энх тайванч бодлого баримталдаг, Цаазын ялыг халсан, байгаль орчныг хамгаалдаг" гэж магтав. Монгол Улс нь Орос, Хятад хоёрын дунд орших ардчилсан улс..
3
30
104
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 months
Ид хийж бүтээх насандаа өчнөөн олон хилс хэрэг үүсгүүлээд, шалгуулаад, таслагдаад, хоригдоод, одоо бас нэг шүүх хурлаа хүлээгээд явж байгаа хүний хувьд хэлэхэд тэр хүүг 10 хэрэг үйлдсэн гэхэд огт итгэхгүй бн даа...
1
62
105
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 months
Нэгэнтээ Цацралыг хэт т��йлшраад (ультра, экстрем) байна гэж жиргэж байсандаа санаа зовж бн өө. Үүнийг уншиж байгаа бол уучлалыг минь хүлээн авна уу...
@Liberte1206
Эрх чөлөөний эвсэл
4 months
Эрх Чөлөөний Эвсэл намын тэргүүн Б.Цацрал: "1300 ажилтантай компаний дансыг хаачихаад цалингийн бодлого хөдөлмөрийн бүтээмж ярих нь ичмээр зүйл." #Libert éParty #ЭрхЧөлөөнийЭвсэл
21
369
584
5
38
104
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
2 years
Монголын өнөөдөр: - Эмч, багш, сувилагч, цагдаа нар туйлджээ. Их ачаалал, амьжиргаанд хүрэхгүй цалин. Хямд архиар стрессээ тайлж байх шиг. - Хөшөөний мафи, тендерчид, төсвөөс төрсөн тэрбумтнууд маадайсаар. Хүүхдүүдээ дарга сайд болгож уралдацгаах. Өнөөдүүл нь сургааль хайрлаастай
7
46
100
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
3 months
МАН төрийн аппарат, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн төсөв ашиглан ялав. Чадаж байгаа юманд арга байхгүй. Нэг аварга зугтсаар байгаад гэнэдүүлж түрүүлэв. Чадаж байгаа юманд арга байхгүй. Ёс суртахууны хомсдолоо үндэсний онцлог болгон хүлээн зөвшөөрөх тусам дэлхийгээс хоцорно.
4
56
104
@Otgochuluu
ОТГОЧУЛУУ
4 years
МАН: "Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм! Сонгогчид чинь зүгээр цагаан цаас шүү дээ". Энэ стайл үргэлжилсээр. Дарханы зам, жилд 400 сая жуулчин, 250 сая ам долларын хауз, хар жагсаалтаас удахгүй гарна, ноолуур 100 мянган төгрөг... Одоо өөр юу гарах болдоо.
8
65
98