S.Bayar Profile
S.Bayar

@SBayar12

Followers
72,199
Following
1,336
Media
334
Statuses
7,762

former PM, life observer

Joined July 2019
Don't wanna be here? Send us removal request.
Explore trending content on Musk Viewer
@SBayar12
S.Bayar
3 years
Монгол жиргээ маань сайн уу?Гарах өдөр ирж,хуучин ёсоор хээр өнжлөө.Зуун жилийн зуншлага тасархай байна!Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБтай золгов.Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе!Хар цаган хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое!Эрүүл байвал...🤠
443
760
4K
@SBayar12
S.Bayar
4 years
Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай ! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ.
392
839
3K
@SBayar12
S.Bayar
3 years
Халамцуу бн.мБагын найз минь ирээд явлаа. Тэр намайг цэргийн харантийнд байхад 1 эргэв. Шоронд ороход 1 эргэв. Тамгын дарга, Ерөнхий сайд байхад эргээгү өөдгүй новш...
213
355
2K
@SBayar12
S.Bayar
3 years
Модны сүүдэрт аагтай кофе шимсэн шиг,нэрийг нь үл мэдэх нэг жижиг шувууны жиргээ сонсож суух чинь хосгүй жаргал юм гээч...
114
178
2K
@SBayar12
S.Bayar
4 years
АН одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг 2 багана босгодог шиг, Монголын төрийг 2 том нам авч явна. 1 том багантай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг...
84
654
2K
@SBayar12
S.Bayar
3 years
Ухасхийн урдуур чихсээр орж буй нь аргагүй сурцтай юм. Дугааргүй энэ гоё унаанд 1 орк заларна. Өмссөн хос нь Гүүчий байж мэднэ. Гэхдээ тансаг Гүүчий углаж, ганган Г-клас унасан ч орк бол орк л аж. “Орк” гэдэг нь хуучны хэллэгээр бол “юм үзээгүй нусан таглаа” гэж ойлгодог. Зөв үү
Tweet media one
189
311
2K
@SBayar12
S.Bayar
3 years
Дайнд өртөж буй Украин улсыг дэмжсэн хувийн байр сууриа илэрхийлж, энэ улсын далбааг мандуулах эрх тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэнд бий! Энд төрийн цагдаа оролцож, элдэв шаардлага тавих эрх харин байхгүй. Анхаарна уу!
51
670
2K
@SBayar12
S.Bayar
3 years
Олон жиргээнд баярлав.Жиргээд 2 жил болж.Бид шувуу биш.Гэхдээ л жиргэнэ.Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана.Шорон дээгүүр шувууд нисдэггүй гэдэг худлаа. Ниснэ.Тагт дээо сууна.Бид талхаа илүүчлэнэ.Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно.Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз.
90
237
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Хүн бол хүн. Бөөн алдаа. Би бол тийм хүмүүсийн нэг. Бусад хүнээс “уучилна уу” хэмээн чин сэтгэлээс хүсье. Гаргасан алдаагаа хуучин ондоо даатгаад, шинэ ондоо арай цөөн алдахыг хичээе. Сайхан баярлана уу! Хэпи ню ийр!
98
235
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Эр хүний жаргал... Энэ агаар, энэ хангай хөвч минь. Гал дээр хээрийн цай. Хажуу хавьд нь их мастер сэгсэрсэн цуйван. За тэгээл бусдыг өгүүлэх хэрэг юусан... Монгол улс маань мөнх оршиг ! Эвтэй л байх юм шүү !
Tweet media one
155
149
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Бөх,морь,сур гуравгүй ямар наадам байх вэ гэж боддог байв.Миний харах өнцөг арай өөрчлөгдөж. Эрүүл бие,эрх чөлөө,эерэг бодол гурав байхад л тэр чигтээ эрийн гурван наадам юм.Гэхдээ энэ гуравгүй, эсвэл аль нэггүй хүнд бол огт өөр санагдах байх даа.Тийм хүмүүс цөөнгүй байгаа шүү...
83
296
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Жиргээ шагайх бүр жийрхэл төрүүлдэг 1 юм хэвээр. Тэр нь "п" гэх хогийн үг. Шинэ үед сайн юм бий. Муу ч юм бас байна. Оросын орк энэ үг шинэ үеийн монгол залуусын хэрэглээ болж гүйцлээ. Энэ үг хэрэглэж буй хүний хөгжил, бодол, сэтгэлгээ оросын оркоос ялгаа бий юу? Боль, залуус аа
90
379
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Жиргэх юмгүйдээ Украинд өдөөсөн дайны асуудлыг энд сэвээд байгаа юм биш. Дэлхий цаашид ямар дэг журамтай байхыг У-д яг одоо шийдэж буй. Мариупол, Харкив, Киевт монголчууд бидний ч хувь заяа давхар дэнслэгдэж буйг ухаарч ойлгоорой, энгийн номхон монгол иргэд ээ, ах дүү нар аа
59
408
1K
@SBayar12
S.Bayar
4 years
Хүнээрээ л үлдэцгэе🤠✌️
104
338
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Уулзалтаас төрсөн бодол: Төр засаг солигдож, төрсөн бие элэгдэвч Монголын цаг үргэлжилнэ Хувийн гоморхолоо төрийн өсөрхөл мэт ярих хүн гарсангүй.Ашгүй Даргын ажил ээлжтэй тул хоймор хатавчийн алинд ч суудаг хорвоо аж Монголчууд бид цөөхөн учраас мөр мөрөө түшихээс өөр зам үгүй
@zasag_mn
Монгол Улсын Засгийн газар 🇲🇳
3 years
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үе үеийн ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Tweet media one
48
107
351
89
329
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Бодол сэдэл зөв, содон жиргээ олон. Гэтэл илүү эрч оруулах гээд үү “сда” гэх хог шигтгэж орхих юм. Орос тосгоны жолооч, сэлээсэрийн амны ёозгүй энэ уншлага бидний үгсийн санд баймгүй. Эзэн Чингисийн Монголын эрхэм ах дүү нар аа! Дахин гуйж байна! Ядаж энэ балиар хогноос салъя!
86
379
1K
@SBayar12
S.Bayar
9 months
Баярцогт, Сайханбилэг нар яах вэ. Улсаа хөгжүүлэх гэж яваад алдсан юм бий, оносон ч юм бий. Харин энэ Д-г 2008 онд нэр дэвшихийг зөвшөөрч намын даргын хувьд би алдсан. Улсаа хөгжүүлэх ярианд нь итгэсэн. Одоо байнга гэмшдэг. Зальжин ярианаас цаашгүй энэ этгээд УИХ-д 16 жил сууж
@Urantogtokh
Urantogtokh
9 months
Ц.Даваасүрэн: Намын жагсаалтаар С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар орж ирэх боломжтой‼️ "Намын жагсаалтын асуудалд маш анхааралтай хандах ёстой. Иргэдэд нэр хүнд муутай хүмүүс парламентад орж ирэх эрсдэлтэй" гэж УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хэлэв. 2024
16
7
10
137
637
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Германд 1К монгол инженер сургахаар болсон гэнэ. Зөв. German engineering дэлхийд тэргүүлдэг. Дээр нь яс хийдэг, нэрээ боддог, цагаа барьдаг болж ирнэ. Ерөөс дэлхийн хэрэглэгчид Made in Germany, эсвэл Made in Japan гэхэд л элдэв эргэлзээ нь тайлагддаг. Герман чанарыг Монголд!
64
326
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Жиргээнд уур уцаартай хур яр гэсэн, эсвэл мөнхийн гомдол тээж жон жон хийсэн гарууд бас байх юм.Тийм хүмүүстэй бүү хэрэлд, үг бүү сөр, дагаж бүү уцаарла. Хараах бус өрөвд. Эсвэл хол бай. Хүн юугээр дүүрэн, тэрийгээ л цацна. Хөдөө гарлаа. Эвтэй найртай, эерэг цэнэгтэй сууж бай
73
240
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Хөвчийн зам ихэнх газраа хоормог болж. Хүчит унаа хүртэл сууна, заримдаа бүр хэвтэнэ. Гэнэт нутгийн индиан таарна, шавраас суга татна. Шагналд нь зүгээр л ганц патиар гэнэ. “Чавга” хочит ёгзөр толгойлогчтой энэ сайн омогт гүн талархал!
Tweet media one
81
137
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Түйтэр нь заримын хувьд нуугдаж тоглох газар шиг. Секс тувт жиргэх хүүхний зургийн ард сахалтай бүдүүн эр, өглөө босоод л Монголын дайсан нэрлээд унах "эх оронч" дүрийн ард оросын төлбөрт бот сууж байх жишээний. Элоны зөв! Түйтэрт зөвхөн иргэний ID-гээрээ нэвтэрдэг байх нь зөв
62
275
1K
@SBayar12
S.Bayar
3 years
Энэ Хөгжлийн банкны кэйс манайдаа л "Уотэргэйт" болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана
63
503
1K
@SBayar12
S.Bayar
3 years
"Аавынд" очсон у/т хоригдолын ихэнхи нь гарчээ. Харин Энхсайхан,Баярцогт нар үлдсэн байна."Уучлал үзүүлнэ үү" хэмээн АН-аас шинэ Ерөнхийлөгчид хандсан гэнэ. Тун сайн. Гараасай! Наранд гарч,гэртээ ирэх сайхан.Харин нарсанд үлдсэн нөхдөө бодоход гунигтай.Наадмын өмнө тэх тусмаа.
94
305
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Том нь багаа дээрэлхэж, хүчирхийлж болохгүй! Энэ бол хүний ёс, мөн НҮБ-ын дүрмийн заалт. Украинчуудад Тусгаар тогтнолын баярын мэнд хүргэж, ялалт, амжилт хүсъе. Украин улс цэцэглэн хөгжинө! Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр
36
305
1K
@SBayar12
S.Bayar
4 years
СЕХ яагаад таг суугаад байнаа? Тэр цэг, таслалаа хүн ойлгохоор тайлбарлаач. Дүн эргэлзээтэй гэх тийм тийм тойрог дээр хяналтын тооллого тэдний өдөр хийнэ, сонгуульд оролцсон бүх намын ажиглагч нар оролцоно гээд чанга дуугаар зарлахад юун болохгүй байгаа юм?
71
435
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Японы элчин сайд асан Шимизү сан - Монгол Улсын хандлага жоохон өөрчлөгдсөн, гуравдахь хөршийн бодлого нь суларсан гэж судлаачид үздэг. Би ч бас тэгж харж байна
Tweet media one
66
536
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Хөдөө явсаар УБ-таа ирэхэд улс төржилт, үзэн ядалт хэрээс хэтэрсэн санагдав. Бид нэг их эвтэй биш нь үнэн. Гэвч гаднаас зориуд хагалан бутаргаж буй нь -4,5 хараатай надад ххүртэл илт. Бид Хятад, Оросын эсрэг, эсвэл төлөө биш. Улс Монголынхоо төлөө л байхад л ирээдүй бидэнд байна
51
314
1K
@SBayar12
S.Bayar
4 years
С.Эрдэнэ даргын мэдэгдэл сонслоо.Түүний сайн мууг дүгнэдэг нь би биш.Хөндлөнгөөс бол "эр хурга" гэж хэлъе.Сонгуульд амжилтгүй оролцсон намын дарга "би огцорлоо" гэж байна.Монголд маань улс төрийн зөв соёл хэвшиж байна...Ардчилсан намд амжилт хүсъе!
43
215
1K
@SBayar12
S.Bayar
1 year
Англи хэлийг гадаад үндсэн хэл гэж хуульчилж манай намын бүлэг чадсангүй. Эсвэл зүрхэлсэнгүй. "За яах вэ. Тэглээ гээд бидний амьдрал өөрчлөгдөх нь юу л бол" гэж бодож болно. Алс хэтдээ л үр дүнгээ өгдөг шийдийн нэг нь мөн. Гэвч нэг юм сануулъя. Бидний үед англи хэл бүү хэл,
64
474
1K
@SBayar12
S.Bayar
2 years
Ю.Цэдэнбал гэх түүхэн хүнийг үнэлэх асуудлаар Баабартай санал би нийлдэггүй. Түүхээ өнөөгийн өнцгөөс дүгнэх аргагүй. Гэхдээ "ЮЦ" гэх номыг би биш, Баабар бичсэн тул дүгнэх эрх түүнд бий. Ц.Зориг бол түүхэн хүн биш. Аавынхаа нэрээр амар олз хайсан оросын жирийн нэг бэртэгчин
112
277
981
@SBayar12
S.Bayar
2 years
Түйтэр маань хэт их хэвийгээд л. Хэт их туйлшрал, үзэн далт, үл тэвчих хандлага... Энэ бол буруу шүү, монгол ах дүү нар аа! Бусдаа, гол нь өөрийгөө тайван сонс, тэвчээр заа. Бүр баларсан юм алга. Юм болно, эвлэнэ. Эвтэй, найртай байцгаа
67
246
977
@SBayar12
S.Bayar
3 years
Чухал санаа олж уншлаа. “Чиний тухай хүмүүс юу гэж боддог нь сонин. Гэхдээ нэг их санаа тавьж, мэдэх гэж цагаа үрэх хэрэггүй. Бусдын бодлоор өөрийгөө тувт хэмжин амьдралаа эсгэх бүр утгагүй. Чи өөрөө юу бодож яваа чинь илүү чухал. Юутай ч амьдралд чинь илүү нөлөөтэй” гэжээ.
42
339
940
@SBayar12
S.Bayar
3 years
ТӨ парри үргэлжилсээр... Чикара ресторанд дорнын тансаг хоол Цэцээ дүүгээр хийлгэсэн шиг жаргаж сууна. Хийморьт энэ залуу од дуулж бүжиглэх, шарах хайрах, ярьж наргих аль алиндаа мастер юм. Гялайлаа!
Tweet media one
47
71
925
@SBayar12
S.Bayar
2 years
Миний дүү сайхан намаржиж байна уу? Чи сайхан монгол хэлтэй ухаалаг охин байна. Сэтгэлээр бүү уна. Аль ч газар арван хүний ганц нэг нь гажуу ухаан сэтгэцтэй бөгөөд орилоо учраас олон мэт санагдах нь бий. Олонхи нь чамайг ойлгоно, дэмжинэ. Чин сэтгэлийнхээ гүнээс амжилт хүсъе!
@Otgontsetseg88
Ордос охин
2 years
Ар өвөр,зүүн баруун……Орон нутгын тавчиу үзэл аль зуун хүртэл үргэлжилдэг бол ???
234
712
2K
19
199
928
@SBayar12
S.Bayar
10 months
Монгол Улс бол хууль цаазтай, бүрэн эрхт гүрэн. Гадна, дотны хатгаасаар ингэж яваа иймэрхүү золбин этгээдүүдэд төр төмөр нүүрээ харуулах ёстой. Эс чадвал энэ байтугай объект руу дайрч орно гэнэ. Задгайран тонгочиж чадах зах хязгаараа тэмтэрч яваа шантаажчид шүү
@AnkhjargalP
AnkhjargalD
10 months
@AmaraaDshzvg @Enkhbayar_bat Анхааралдаа авсан нь дээр байх аа Ийм байвал яаж гадны хөрөнгө оруулагч орж ирэхийн бэ 😡😡😡
32
72
135
72
462
934
@SBayar12
S.Bayar
4 years
Хар залуугийн найз маань ТВ-р гарч бн.”Хүрэлсүх,Баяр нар. Батболд,Баяр нар.Нямдорж,Баяр нарыг одоо зайлуулъя” гэж уриалав.Бусдыг 1,намайг 3 дурсан сэтгэл сэргээв.Уйда��д бн уу,санаад бн уу,бүү мэд.Муу найз нь зайлаад удаж буй шд.10 гаруй жил болж.Одоо чиний минь ээлж.Хүлээж буй...
Tweet media one
170
310
886
@SBayar12
S.Bayar
2 years
Бид 2022.02.24-с хойш өөр орчин�� оров. "Арай ч үгүй биз" гэж найдаж, эргэлзээгээ өөрөөсөө хүртэл нууж асан тэр амьдрал дуусч. Хорвоо бүхэлдээ биш гэхэд энэ бүс нутаг "дараагийнх нь хэн бол" гэж түгшиж эхлэв. "Бидний цөөн монголчууд" гэх удмын ухаарал, эв эе 2 чухал болж буй цаг
38
325
886
@SBayar12
S.Bayar
1 year
Жин, уртаараа Баабар гуайн дайны амьтан. Дахин дахин гайхуулмаар санагдаад ер болдоггүй. Загас гаргаж явсан нь намайг ойлгоно… 2015 онд бидний тавьсан сүрэг тулмаг ийм хэмжээнд 10-15 жилийн дараа хүрнэ гэх юм. Дараа хавраас өсгөж үржүүлэх жарамгай ийм дайны болохыг дараа үе үзнэ
Tweet media one
74
167
891
@SBayar12
S.Bayar
3 years
Олон жил гүтгүүлсэн ч, би шүүх цагдаа бололгүй тэгсгээд өнгөрөөснөө зөв гэдэг байв. Одоо бодох нь, гүжир үг тараасан улсын толгойг илж явсан маань буруу байж. Тийм улсыг өөгшүүлснээр өөрийгөө болон өрөөлийг үлэмж хохироож байж гэдгээ яс махандаа тултал ойлгосон. Одоо оодруулахгүй
92
214
877
@SBayar12
S.Bayar
4 years
Биеийн байдлыг минь асуусан,сайн сайхныг ерөөсөн пост олныг авлаа.Баярлалаа!Харааж зүхсэн,мууг ёрлох бичвэр ч бас ирж.Байдаг л эд,нохой хуцуулж амьдарч байгаа хүнд.Удаахийг нь уншихаар эхнийх нь илүү гоё амттай.Бие тавгүйтсэн.Нуруу гацсан.Тархи гацаагүй. Гар хөдөлж байна.Жиргэнэ
180
140
869
@SBayar12
S.Bayar
2 years
Хараад суух биш, хариуг нь даруй барих ёстой асуудал. Сонин сайтаар, дараа нь эксперт гэх нөхрөөр, одоо ОХУ-ын сенатын дэд даргаар дамжуулан ийм мэдээ цацаад байна. Энэ бол жиг жуг биш, албан мэдэгдэл. Монголын тал дуугүй суух нь зөвшөөрж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь байна шүү
@zorig316
🇲🇳 Монгол улсын иргэн Зориг 🇲🇳
2 years
Оросын сенатч Констан��ин Косачев АНУ Украинд байсан биологийн нууц лабораторио Монголд байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл авсан гэж #мэдэгджээ 😱🤦‍♂️🤷‍♂️‼️‼️‼️
7
15
22
53
607
871
@SBayar12
S.Bayar
3 years
Энхсайхан гарсан тухай сайхан мэдээг Со маань дуулгаж магнай тэнийлгэв. Одоо Баярцогт маань гарвал тун сайн сан!
96
195
861
@SBayar12
S.Bayar
4 months
Зүгээр сайхан зочилж мэдэхгүй бүдүүлэг этгээд вэ. Манай түүхийг бидэнд яриад, одоо яаж амьдрахыг маань заагаад унах юм уу? Айлчилж болно. Харин очсон айлаа "Та нар яаж яваад ийм агуу ардчилагчид болчих воо" гэж басамжлах юм уу? Нүүрээ ширлэсэн ийм нахал гаруудыг хөөгөөд явуулах
@BatjavTs
Batjav
4 months
Лукашенко- Хатуу чанга засагтай байхад хөгжин цэцэглэж байсныг түүхэн он жилүүд гэрчилж бна. Тийм биз -Тм. - Одоо юунд өөрчлөгдчихөөд бга юм. -. .... ... - Та нар яагаад Монголын хөгжлийн мөн чанараасаа холдож, агуу ардчилагчид болсон юм бэ? энэ зүгээр л түүхэн асуулт бла.
64
51
72
114
467
852
@SBayar12
S.Bayar
9 months
2009 онд ОТ төсөл УИХ-р хэлэлцэхэд ЕС байсан би "Энэ 34% авч яах юм. Гарах бүх зардлын 1/3. Бидэнд тийм мөнгө алга. Зээл авна, өрөнд орно. Тэрний оронд АМНАТ-аа ахиухан авъя. УУ төсөл угаас эрсдэлтэй" гэхэд хэсэг гишүүд түрсээр байгаад хувьцааны 34% заавал авах тухай УИХ-ын 57-р
@sodooganhuu
Sodganuuh
9 months
Бүр нэг паразит заваан зальжин новш..Наадамд л аварга болж үзүүлснээс өөр Монголд яг юу хийж бүтээсийн энэ ац..
89
190
461
180
498
845
@SBayar12
S.Bayar
3 years
Сайхан монгол ёс. Сар шинийн мэнд мэдэж, ерөөлөө өргөсөн жиргээний олондоо мэхийн еслое. Энх тунх, амар тайван жил болог ээ!
51
83
833
@SBayar12
S.Bayar
2 years
Жиргээ шагайхаас улам л жийрхэх болж. Сэтгэлээр унамаар. Хүн бүрт хувийн зүдгүүр, шаналаан бий. Тэр бүхнийгээ нийгмийн сүлжээнд асгах нь нийтийн жорлон завааруулж буй орк мэт. Тэглээ гээд оркийн бие сэтгэл хөнгөрөхгүй. Бусаддаа л хар дараа. Дээр нь зовлон гатлах зам нь будилна л
77
227
833
@SBayar12
S.Bayar
5 years
Б.Чимид гуайн бие сүүлдээ нилээд сульдсан. Бид хэд эргэж очив. Амьсгалах аппарат залгагдсан тэрээр орон дээрээ өндийсхийн бидэнд хандаж "Энд нь ганц шил юм бий.Та нар хувааж уу. Амьдралдаа талархаж яв. Үүнд хоерхон зүйл хэрэгтэй. Нэгд, амьдрах, хоерт, талархаж явах" гж бв...
34
299
816
@SBayar12
S.Bayar
4 years
Сая уулзвар дээр машины цонхоор харагдсан үзэгдэл:нэгэн залуугийн халааснаас цаасан салбайдаг унав. Залуу унасан хогоо аваад эргээд халааслав.Угаас зөв хүний ахуйн, жижиг, нууц үйлдэл нь хүртэл зөв. Урамтай.Шинэ үеэсээ суралцъя
24
166
805
@SBayar12
S.Bayar
2 years
Ар талд минь ханайн суунаглах Хорьдол Саридаг маань. Энэ бол миний элгэн нутаг мөн. Энэ газар дээрээ бол би бээр ханайж зогсоно. Очиж мөргөх нутаг устай хүн өөр шүү. Нутаг усандаа мөргөхтүн, ахан дүүсээ!
Tweet media one
67
91
807
@SBayar12
S.Bayar
2 years
ОТ гүний уурхай нээгдсэн нь сайн. Гэвч ганц ОТ хангалтгүй. Ийм дайны 3-4 төсөл хэрэгжвэл үсрэнгүй хөгжлийн ЭЗ суурь бүрдэнэ. Том төслийг УТ намууд хамтарч хийвэл илүү найдвартай. Сонгуулийн хуулиа янзалж, хэрүүлээр биш бодлогоор уралдмаар байна. Цаана чинь шинэ суперцикл эхлэх нь
60
276
795
@SBayar12
S.Bayar
2 years
Нас ахиад уу, хотоосоо залхаад уу, яг энд ирэхээр л бие, сэтгэл сэргэх юм. Ринчинлхүмбэ сумын 2-р баг. Энд суурьшил, бүртгэлтэй иргэн нь болох өргөдлөө өгөх санах бодол шулуудаж буй. Нутгийн ард иргэд, удирдлагатай нь уулзах цаг авч байна. Ард иргэдтэй уулзаад эхлэв, хай
Tweet media one
78
80
786
@SBayar12
S.Bayar
5 years
Учраа сайн олохгүй байна шүү... Намайг өлгийдөн авч урмын үг хайрласан хүн бүрт хариу бичъе гэж бодсон маань бүтэхгүй шинжтэй. Ийм олон юм ороод ирдэгийг мэдсэнгүй. Тиймээс талархалын нэг жиргээ бүгдэд нь илгээе. Уншиж байна, дагаж байна... Цаг их ордог тансаглал уу, энэ чинь...
163
185
768
@SBayar12
S.Bayar
2 years
Орос найз руугаа залгав. Төрсөн өдөр нь юм. Ярихад хэцүү байлаа, үнэнийг хэлэхэд. Би бол чөлөөт Монголын чөлөөт иргэн тул юу ч ярина. Тэр арай өөр нөхцөлд буй тул дүлэгнэв. Найзаа өрөвдөх, байдлаа харьцуулах бодол аргагүй төрж буй. Ардчилсан, тусгаар Монгол улс маань мандтугай!
29
140
776
@SBayar12
S.Bayar
3 years
"Юмыг үргэлж эерэг талаас нь хүлээж авах нь мэдлэг, боловсрол дутуугийнх. Харин ямагт сөрөг өнцгөөс нь харж явах нь сэтгэцийн өвчний шинж тэмдэг" Карл Юнг (аналитик сэтгэл зүйн үндсийг тавигч. "Амьдрал үнэндээ дөчөөс л эхэлдэг. Тэр болтол ч дээ..." гэх суут үгийн эзэн)
63
345
763
@SBayar12
S.Bayar
2 years
Зуны дэлгэр цагт мод хувхайран улайж. Намрын шинж биш аюулын дохио! Сибирийн хүр хорхой тайгыг хавтгайд нь хядаж, модыг сая, тэрбумаар нь үгүй хийж байна. Байгаа хэдээ амжиж хамгаалах нь шинээр тарьж ургуулахаас ч илүү чухал ажил болжээ
Tweet media one
40
344
762
@SBayar12
S.Bayar
2 years
Чингисийн одон хүртсэн Жэк Уэдэрфордын номонд “Чингис хааны цэрэг 40 жилд эзэлсэн хэмжээний газрыг Ромын эзэн хаан 400 жилд эзэлж чадаагүй. Гэхдээ энэ хоёр их гүрний том ялгаа нь монголчууд эзэлсэн газар нутагт худалдаа наймаа цэцэглэж, бүх шашин эрх чөлөөтэй хөгжиж байв” гэжээ
19
230
758
@SBayar12
S.Bayar
5 years
Энэ үдэш би "7 сарын 1" гэдгийг бичиж дуусгав. Яаж хэвлүүлэх вэ? Сая хуудаслан тоолов. Тэгтэл 60 % "нууц", "маш нууц", "маш нууц - онц чухал" тамгатай баримт ашигласан аж.Уг нь нууцлаад байх сүртэй юм алга.Түйтэр хэллэгээр бол "түй май" л юм даа... Түйтэр надад туслах уу?
126
360
749
@SBayar12
S.Bayar
4 years
Дарга болоод удаагүй,эсвэл дарга болох нигууртай залуус 1 зүйл анзаар.Дарга аа! гэж дууддаг,харьцдаг газар манайхаас өөр үгүй.Тэгсэн хэрнээ даргад дургүй. Дээр байхад нь ил,далд муулна.Доош буухад нь дотроо баярлана.Хэрэгт орвол бүр баясна.Үхсэн хойно нь хэсэг магтана, мартана...
65
270
751
@SBayar12
S.Bayar
5 years
1981.03.18.Улсын маршалтай анх удаа,дэслэгч цолтой эцсийн удаа патиар татуулсан маань.Цэ даргад өглөө нь магтуулж,цэргийн хаминдаад орой нь журамлагдсан дурсгалт өдөр... Цэргийн баярын мэнд хүргэе !
@GooyoZorig
Gooyo
5 years
@SBayar12 Баярын мэнд хүргэе
Tweet media one
2
4
35
63
115
727
@SBayar12
S.Bayar
3 years
Ухаантай хүн заримдаа тэнэгтэнэ. Тэглээ гээд ухаан нь хаачих юм. Тэнэг хүн байнга ухаантай царайлна. Тэглээ гээд...
53
234
736
@SBayar12
S.Bayar
3 years
Томоко орсон нэвтрүүлэг нөхөж үзэв, улам хүндэтгэв. Монгол хэл сайн сурснаас гадна монгол сэтгэлгээг нэвт судалж. "Тагнуул зөгий..." гэж хэлээд үл ялиг бантаснаас өөр алдаа гаргасангүй. Үнэндээ бол энэ бүсгүй ясны ажилчин зөгий аж. Достоевский, Мишима уншдаг зөгийд амжилт хүсъе!
Tweet media one
28
61
734
@SBayar12
S.Bayar
3 years
“Гэм зэм” жүжиг үзлээ. Достоевский нь хүнд зохиолч. Тайзан дээр амар буухгүй. Гэтэл манайх буулгаж чаджээ. Чадал, сэтгэлгээ, зориг гурваараа зодож хийж. 1. Орчин цагтай аймаар холбож; 2. Тайзны шийдэл онцгой; 3. Жүжигчид мундаг тоглож. Гадагшаа гаргахад театрын The HU юм бишүү
Tweet media one
22
155
731
@SBayar12
S.Bayar
3 years
Баярцогтын тухай прокурорын захирамж Дарханы хорих 445 ангид саявтар очиж. Тиймээс мань эр ангийн хаалгаар одоо л гарч, чөлөөтэй амьсгалж буй аж. Баяр хүргэе!
70
135
731
@SBayar12
S.Bayar
2 years
Оросын цэрэг техник Монголын нутагт орж ирлээ. Ховдын хязгаарт дайны сургууль хийх нь гээд зураг тавьсан байна. Үнэн үү, худлаа юу? Үнэн бол үүний учир, бодлого зэргээ ард түмэндээ хэлэх ёстой. Ардын нам, ардын засаг маань ард түмэндээ ойр дотно, ойлгомжтой байснаараа хүндтэй
76
298
729
@SBayar12
S.Bayar
1 year
Ядуу улс байж болно, хямдхан улс байж болохгүй
52
347
734
@SBayar12
S.Bayar
2 years
Домгийн шувуу үргэж энэ хорвоод мэндэлсэн өдрийн их баяр наадам цэнгэл эхэллээ!
Tweet media one
163
38
728
@SBayar12
S.Bayar
2 years
Залуу нас завгүй нас. Өрөөлийн зовлонг мэдрэн ухаарах, өөрийн жаргалыг төсөөлөн нэгдэх амар биш. Дарамтлуулж буй орны далбаан дор жагсаж буй монгол залуусаа би хүндэлж байна. Дутууг гүйцээж, дундуур үлдээснийг дүүргээрэй, дүү нараа. Эрх чөлөөт, тулга тусгаар Монгол улс мандтугай!
@zakA3
Зая
2 years
Tweet media one
1
32
94
13
222
725
@SBayar12
S.Bayar
2 years
-Шинэ машин, гоё байр гэх мэт нь саяхан л аз жаргалтай амьдралын бэлэг тэмдэг байв. Одоо бол тийм биш. Одоо ам бүл бүтэн, амар тайван, дайн дажингүй эзгүй хээр амьдрах сан гэж мөрөөддөг. Ус, талх байхад л хангалттай. Өөр юу ч хэрэггүй… (Украины Freedom ТВ-ээр ярьж буй залуу)
73
243
729
@SBayar12
S.Bayar
3 years
Би бол нэг их боловсролтой, боловсон, цэмцгэр хүн биш. Гэхдээ л жиргээний нэг гаж онцлогийг гайхсан хэвээр бөгөөд дасах шинж алга. Биог нь үзвэл боловсролтой хүн "хуц, ац, сда..." гм бохир үг тувт урсгах. Жирийн харилцаандаа гайгүй ч тэгж жиргэх таньдаг эмэгтэй хүртэл байна
110
166
713
@SBayar12
S.Bayar
2 years
Би хуучин монгол кинонд дуртай. Зарим нь хэт үзэл сурталжсан, ангич үзлээр амьдралыг хар цагаан дүрсэлсэн гм согог тэнд бий. Гэхдээ яриа диалог нь гоё. Дорнын соёл дотор нь чигжүү. Ил далд давхар олон утгатай. Ёжлол элэглэл дүүрэн. Одоогийн "хуц ац сда" орох зайгүй эрүүл саруул
82
135
717
@SBayar12
S.Bayar
4 months
Би хэсэг эмооцлов. Одоо ч хэвээр. Гэхдээ намайг ойлгоно биз. Манайд XX, XXI зуунд ирж байсан гадны том жижиг зочидоос бид яаж амьдрах ёстойг бидэнд ийм тэнэг бүдүүлгээр сурган зааж асан нэг ч этгээд үгүй. Гэтэл эхний ийм явдлыг сая дэлхий даяар цацан харуулав. Тиймээс ганц би
77
285
727
@SBayar12
S.Bayar
3 years
Яг үхэхдээ тулахад хүн хоёрхон юманд харамсдаг. Энэ насандаа арай л цөөн дурлаж, арай л бага аялав. Мөнөөх л Марк Твэн гуай
76
251
699
@SBayar12
S.Bayar
3 years
Түүх ярьснаа хөршийнхөө 2 мужийг тусгаар улс гэж зарлаад, яваандаа өөртөө нэгтгэнэ гэж суух нь яаж ч бодсон буруу. Зөвхөн түүх түшиж өнөөг шийднэ гэвэл дэлхийг эзэгнэж явсан хэдхэн л улс үлдэнэ. Өөрсдөө үүнийг зөвшөөрөх үү. Үгүй. Өөрсдөө "үгүй" гэх юмыг өрөөл яагаад "за" гэх юм
54
219
711
@SBayar12
S.Bayar
5 years
Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн.Олсон хэдээ хүүхэд,хөгшин,оюутан гээд ийш тийш тараасан.Авсан нь мартаж,өгсөн нь буруутдаг хорвоо.Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг.2012,2016 энэ киноны 2,3-р анги гарсан.Одоо 4-р анги ?
179
442
713
@SBayar12
S.Bayar
3 years
Хүн төрөх, үхэх жамын явдал. Гэхдээ шоронд төрөх, үхэх гэдэг бол арай ч дээ гэмээр эмгэнэл. Энэ залууг одоо гарга
@SaruulhanA
Саруулхан
3 years
#FreeOdbayar Хаштагаар давалгаалцгаая! Одбаярыг сулла!!! Шаардаж байна!
Tweet media one
21
267
346
28
375
706
@SBayar12
S.Bayar
4 years
Наадам сайхан боллоо. Хөл хориотой ч дэлгэц дүүрэн биднийгээ цэнгээв. Тэр жил унаад нулимс мэлтэлзүүлж асан сайхан монгол бөх түрүүлэв. Өөр яах юм? Унасан нь босно.Уймарсан нь ойлгоно. Уйтгарласан нь сэргэнэ. Амьдрал үргэлжилж буй. Хурай!
18
143
693
@SBayar12
S.Bayar
1 year
Англи хэлийг би орой сурч эхэлсэн. Одоо ч сурсаар. Сонирхсон зүйлээ муухан уншина. Ярих гэж тамлана. Гэхдээ хэнтэй ч ойлголцоно. Гэтэл орос хэлийг би сурч байгаагүй. Орос сургуульд явсан тул амьсгалах агаар, зажлах хоолтой хамт тэр зүгээр л ороод ирсэн, тархинд байршсан. Эх
37
237
709
@SBayar12
S.Bayar
5 years
Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв.Авахгүй гэдгээ мэдэгдэв.Учир нь би байтугай,тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж.Урьд өдөр нь ачина гэж айлгав.Ачигдахыг хэн хүсэх билээ...Гэхдээ мань мэт арай өөр.Жарнаа үзсэн хүн айх юм бага
291
329
693
@SBayar12
S.Bayar
3 years
Хүний жаргал гэртээ л байдаг
54
109
687
@SBayar12
S.Bayar
5 years
ЕС бхдаа би эмнэлэгт ойр2 хэвтэв.Д.Содном гуай (ЕС асан) утасдаж "Тэгж ярихгүй шүү,залуу.Эрүүл бол.Энэ бол амархан.Идэж уухаа 2 дахин тана,алхахаа 3 дахин нэм.Мөн байнга хөмсөг зангидан суудгаа боль.Би очиж шалгана шүү" гэж инээлгэж билээ.Эрхэм ахын үгийг дагахыг хичээсээр л явна
38
195
690
@SBayar12
S.Bayar
3 years
Сүүлийн үед нэг зөв хандлага байгааг ажиглав. АН-ын үед хийсэн, эхэлсэн зөв зүйтэй зүйлийг эрх баригч МАН-ын зарим албан тушаалтан дурддаг, хүлээн зөвшөөрдөг болж. Залгамж чанар байж гэмээнэ урагшилна. Бид нэг л цул. Тийм байх аваас айх юмгүй. Юутай ч буруу биш, зөв хандлага 🙏🏻
30
177
680
@SBayar12
S.Bayar
3 years
Жиргээ бол санал солилцох цэг. Дуулсан мэдээ, уншсан ном, үзсэн харснаа хуваалцдаг апп. Заримд нь сонин, заримд нь үгүй. Сонирхохгүй нь алгасаад л явчих. Тэрнээс "ийм сэдэв жиргэж байхаар тэрнийг ярь" гэж заавар өгдөг захиргааны нэгж биш. Заадаг нь сүүлийн үед олшрох шинжтэй
28
160
682
@SBayar12
S.Bayar
2 years
Анзаарна уу! Юу л болоод байна даа. Жиргээ бол бодлын зугаа, санасан бодсоноо илэрхийлэх апп самбар төдий. Гэтэл дэндүү цөөн монголчууд мань хэдийг талцуулж алалцууах талбар болгож буй нь илэрхий. Гадны гаж сонирхрл, санхүүжилт илт үнэртэж байна. Сэрэмж! Монгол ах дүү нар аа
56
268
687
@SBayar12
S.Bayar
2 years
Танд болон баяр хүргэж буй олонд баярлалаа!Энэ том төслийг бид хамтаараа хөдөлгөсөн. Талархалын ийм үг хэзээ нэгэн цагт сонсоно доо гэж итгэж явсаар өнөөг хүрсэн, бид...
@khosbayarsu
Khosbayar S.
2 years
@NinjjamtsL @m_zorigt @SBayar12 @SBayar12 танд баяр хүргэе! Таны ухаан, алсын хараа, эр зориг, эх орноо гэсэн сэтгэлд талархая!
1
12
46
99
127
681
@SBayar12
S.Bayar
3 years
Цаг хугацаа жирэлзэх. Нацаг маань насанд хүрч, ЭЕШ өгч, хүссэн зорьсон эр цэргийн сургуульдаа тэнцэв. Жанжин болохгүй байж мэдэх ч, жаа даргын гараар ороод нэг үзэг дээ. Хойтон өөрөө жаа болох бэлтгэлээ хангаг
Tweet media one
34
71
674
@SBayar12
S.Bayar
2 years
Монголын төр засаг элдэв болзошгүй эрсдэл, аюулаас сэрэмжлэн түдгэлзсэн байр суурьтай байхыг гадныхан ойлгож мэднэ. Харин олон нийтийн өмч болох МҮОНТ дайнч оросын пропаганда дагаж буй бол яалаа ч ойлгохгүй шүү. Улс орноо дэлхийн дийлэнх олны ил, далд хоригт оруулж үл болно!
22
317
672
@SBayar12
S.Bayar
3 years
Олон мэдээ харав, уншив. ОХУ тал талаасаа хориг олон арга хэмжээнд өртөх аж. Дэндүү харамсалтай. ОХУ-ын ЭЗ хохирно, иргэд нь хохирно. Хөрш бид ч бас адил хохирно. Олон жилийн, олон сүлбээсийн холбоотой учраас. Яах ч аргагүй. Тэнэглэл хурдан дуусаасай
52
206
663
@SBayar12
S.Bayar
3 years
Халамцуу жиргэсэн гэж нөгөө найз намайг бут авлаа. Дахиж уухгүй гэж түүнд амласангүй. Харин халамцуу байхдаа жиргэхгүй гэж амлав.
@SBayar12
S.Bayar
3 years
Халамцуу бн.мБагын найз минь ирээд явлаа. Тэр намайг цэргийн харантийнд байхад 1 эргэв. Шоронд ороход 1 эргэв. Тамгын дарга, Ерөнхий сайд байхад эргээгү өөдгүй новш...
213
355
2K
76
69
673
@SBayar12
S.Bayar
1 year
Тэнд яваа Ерөнхий командлагчаа энд байгаа БХЯ нь эвгүй байдалд оруулж байх шиг. Дайн хийж буй ОХУ болон түүнийг дэмждэг 6 орныг эл сүрт ёслолд уриагүй хэмээн Цог жавхлант Хааны алба зориуд мэдэгдсэн. Илт авцалдаагүйгээс гадна улсын маань эрх ашигт уршигтай юм болох бий вий
@khadaa_n
Khadaa
1 year
Ардчилсан Монголын Ерөнхийлөгч гд У.Хүрэлсүхийг ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз хаан сэнтийд залах төрийн ёслолдоо урьж оролцуулж бхд #МАНай Засаг Оросын түрэмгийллийг дэмжээд жагсаж бна....⁉️🤮
Tweet media one
Tweet media two
6
63
113
51
385
665
@SBayar12
S.Bayar
3 years
“Гомдлоо элсэн дээр, талархалаа хадан дээр бичиж бай” гэнэ. Нээрээ л тийм. Илүү ачаа тээхгүй амар
29
262
659
@SBayar12
S.Bayar
2 years
Хэн нэгнийг намчирхан элдэвлэх бодол надад алга. Бидний цөөн монгол гэж үнэхээр үнэн үг. Хажуу айл цаад хөршөө сүйдлэн, өөрөө ч аймаар сүйрч байна. Шархадсан баавгай шиг болж. Бид дотроо ан ман ч, гаднаас харахад бүгд л монгол ард. Буруу бүү сана. Бид хамт, монгол ах дүү нар аа
36
198
654
@SBayar12
S.Bayar
1 year
Туршилт хийгээд үз, Оросын төрийн далбааг дээдэлдэг залуус аа. Наад 3 машинтайгаа хойд хилээ даваад Монгол Улсын төрийн далбаатай аль нэг хотынх нь гудамжаар нь яваад үз. Хэдэн метр ахиж, хаана хонох бол та хэд…
@SBayar12
S.Bayar
1 year
Үндсэн хууль зөрчих нь юу юм. Харин тулга тусгаар Улсынхаа эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн үе үеийн монголчуудын дурсгалыг гутааж байх шиг. Улсынхаа нийслэлд өөр гүрний далбааг өөрийнх мэт мандуулан, Оросын РТР ТВ-ийн 3 хором тоймд гарах төдийд бие үнэлэн явах гэж, энэ хэд. Нэн
15
120
268
25
324
664
@SBayar12
S.Bayar
9 months
Дахин хэлъе. ЦД мэтийн хулхи гаруудтай булаалдах юм надад үгүй. Хүн хүн чадах ядахаараа л амь зууна. Амьд явж, ажил хийхдээ хэн ч алдана, ононо. Бид бүгд адил. Гэхдээ цээжээ дэлдэн , эх оронч худал үг урсган цаагуураа улсынхаа хөгжлийг байнга хойш татдаг ЦД мэтийн гаруудыг бид
77
250
659
@SBayar12
S.Bayar
3 years
18 настайдаа чиний тухай хэн, юу бодож буйд санаа зовно. 40 хүрэхэд чиний тухай хэн, юу бодож буй нь түй май болно. 60 хүрээд чиний тухай үнэндээ хэн ч, юу ч бодож байгаагүйг ойлгоно. Английн пост-модернист зохиолч Жон Фөөлс
@myslidlyadushi
Мысли для души
3 years
В 18 лет вас заботит, что о вас думают. В 40 лет вам наплевать на то, что о вас думают. В 60 вы уже знаете, что никто вообще не думал о вас. Джон Фаулз
Tweet media one
1
42
122
22
235
652
@SBayar12
S.Bayar
3 years
Фаина Раневская гэх орос жүжигчний номыг уншиж, зарим үгийг нь жиргэв. Гэтэл "орос ишлэл хэрэггүй" гэх хүн гарав. Ёжтой, ухаантай хүний үндэс угсаа нь биш, үг нь чухал баймаар. "Төрхөө голох хүн олон ч, тархиа голох хүн бараг үгүй" гэх суут тэр авхайн үгийг жиргэмээр санагдав
38
133
652
@SBayar12
S.Bayar
3 months
ХҮН намын энэ залуу УИХ-д хүчтэй орж ирсэн. Сонгуулиа хийсэн арга менежмэнт нь өвөрмөц байв. УИХ-д хэлсэн анхны үг нь ч өвөрмөц байв. Амжилт хүсъе!
Tweet media one
34
157
661
@SBayar12
S.Bayar
2 years
Сая айлд орж дайлуулав. Хөөрхөн халамцаж. Гэнэт хартал малгай алга. Хүргэн хүү маань бэлэглэсэн итали Bertacchi кэпи. Харамсав. Даанч дээ гэж өөрийгөө зэмлэв. Гэтэл халаасандаа хийснээ сая олов. Хүнд муу бүү сана. Халаасаа уудал
69
66
651
@SBayar12
S.Bayar
2 years
Энхбаяр маань хүний, өөрийн нүүр түлээд явах юм. Тогтолцоогоо засч байгаа нь энэ гээд тооноор орж гардаг юм ярина гэж даан ч бодсонгүй
@Bazuulaa
БАЗУУЛАА
2 years
@SBayar12 таныг нэр дэвшүүлэн гэнэ дээ. Таны байр суурь...?
27
8
10
115
312
646
@SBayar12
S.Bayar
2 years
Оросд яагаад дургүй юм гэж надаас асуудаг. Оросд биш, одоо Украинд гаргаж буй "бүх юм минийх" гэх "атаман" араншинд нь би дургүй. Бага насанд чихэр, өсвөр үед тамхи булаадаг хулгарууд байв. Тэд эелдэг яриа мэдэхгүй. "Айж байна" гэж давраад халаасны мөнгө, өмд гутал авах гэж үзнэ
46
194
646
@SBayar12
S.Bayar
2 years
ЕХ+ АНУ, Английн элчин сайд нарын хэвлэлийн хурлыг МҮОНТ гаргасангүй гэнэ. Дэлхий онцгой нөхцөлд байна. Асуудлыг дайнаар шийдэх үү, эсвэл олон улсын гэрээ, тогтсон дэг журмаа барих уу гэдгээ тодорхойлж буй цаг. МҮОНТ Монгол Улсын ҮХ, энх тайванч гадаад бодлогыг дагах үүрэгтэй
15
318
645