![Reelmn Profile](https://pbs.twimg.com/profile_images/1859808698954285060/DDv2KPlS_x96.jpg)
Reelmn
@reelmnportal
Followers
940
Following
29
Statuses
91
Joined March 2023
RT @reelmnportal: Шадар сайд Т.Доржханд: Олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас тогтвортой ЗГ, тогтвортой бодлогыг хүлээж байна. http…
0
18
0
ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр боллоо. Хурлаар Эрчим хүчний салбарын тогтвортой өсөлтийг хангах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний яамнаас хийсэн суд��лгааны ажлын үр дүн, эрчим хүчний шилжилтийн стратеги төлөвлөгөөний талаар Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, шинээр барьж байгуулах эх үүсгүүр, шугам сүлжээний горим, зохицуулалт, боломжит хувилбарыг тодорхойлохтой холбоотой хийсэн нарийвчилсан судалгааны ажлын үр дүнг ДҮТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн айл өрхийн хэрэглэгчийн хэрэглээнээс хамаарсан 3 шатлалтай тарифыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор айл өрхийн хэрэглээ, төлбөрийн бодит гүйцэтгэл, түүнд хийсэн шинжилгээний дүнгийн талаарх Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулууны танилцуулга, мэдээллийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. Хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд: • Эрчим хүчний тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх, үүнд Эрчим хүчний яам, Үндэсний хорооны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэн, ажлын уялдааг хангаж ажиллах, • Эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэнтэй холбо��дуулан энэ хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн сонгон шалгаруулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Үндэсний хорооны ажлын алба болон салбарын яаманд даалгалаа. • Үнэ тарифын талаарх бодит мэдээлэл, зөвлөгөөг хэрэглэгчдэд тогтмол, хүртээмжтэй хүргэх, хэрэглэгчийн гомдол маргаантай холбоотой асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллахыг салбарын холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн Үндэсний хорооны ээлжит хурлаар Эрчим хүчний реформын 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Төлөвлөгөөнд Эрчим хүчний салбарын засаглал, менежментийг сайжруулах, Эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх, Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжих, Эрчим хүчний реформын талаарх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн форумд амжилттай оролцож Монгол Улс, онцгойлон Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт босгосон тухай мэдээлэл өгөв. Үүнд • Европын сэргээн босголт хөгжлийн банк 1 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүчний салбарт олгоно • БНХАУ-ын Энвишн групптэй батерей хуримтлуурын станц байгуулах, цаашлаад эрчим хүч экспортлох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. • Арабын орнууд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахаа дахин илэрхийлсэн.
0
1
3
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮН, П.ГАНЗОРИГ: ХХОАТ: Төр, засаг хөдөлмөрлөж байгаа иргэдээ дэмжих бодлого барих ёстой, тиймээс ХХОАТ-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хүртэл дүнд бүрэн чөлөөлөх шаардлагатай. Үүнээс дээш дүнд үе шаттай бууруулах ёстой. Мөн бизнесүүдээ дэмжиж ААН-ын төлж буй НДШ-ыг багадаа 2 хувиар буруулах хэрэгтэй.
0
0
0
УИХ-ын гишүүн П.ГАНЗОРИГ: НӨАТ: Сар бүрийн НӨАТ-ын буцаан олголтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, тухайлбал одоо байгаагаар 720 мянган төгрөг хүртэл дүнд 100% буцаан олгох хэрэгтэй. Энэ нь иргэдийн төлж буй хэрэглээний татварт бодлогоор дэмжлэг үзүүлж бага, дунд орлоготой иргэдэд бодитой дэмжлэг болж чадна.
0
0
1
Давост болж буй Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулганы үеэр бас нэг чухал баримт бичиг зурагдлаа. Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо дэлхийн ногоон эрчим хүчний тэргүүлэгч Энвижн Энержи компанитай гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаагаар Монгол Улсын “Алсын хараа-2050” болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор эрчим хүчний хуримтлуур станц барьж, сэргээгдэх эрчим хүчний экспорт хийхээр тохиролцжээ. Энвижн компани нь саяхан Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц эрчим хүчний хуримтлуур станцын ажлыг 77 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн нь одоогоор дээд амжилтанд тооцогдож байна. Энэхүү компани 2024 оны TIME 100 буюу ногоон бизнесийн хамгийн нөлөө бүхий дэлхийн 100 компанийн нэгээр шалгарсан төдийгүй 2024 оны FORTUNE сэтгүүлийн дэлхийг өөрчилж буй бизнесийн байгууллагаар 2 дахь жилдээ дарааллан шалгарчээ. Энвижн компани Өвөр Монголд уг бизнесээ хийж гэж байсныг Монгол руу татан авч ирж чаджээ. Энэ хэлэлцээрийн дагуу 10 хүртэлх ГВ сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэн хуримтлуулж Хятад руу экспортлох зорилготой ажээ. Мэдээж энэ эх үүсвэрээс Монгол Улс авах боломжтой. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл төслийн өртөг, хөрөнгө оруулалтын дүн 10 тэрбум ам.доллараар хэмжигдэхээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 12 дугаар сард Саудын Араб улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан яриа албажих тал руугаа оржээ. Үргэлжилсэн уулзалтуудыг Давост Шадар сайд Т.Доржханд хийж, ACWA power компанитай сэргээгдэх эрчим хүчний салбарт 5-10 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх, санхүүжилтын эх үүсвэр босгох хэлцэл явж байгаа аж. Дээрх хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монголд 20 тэрбум ам.доллар буюу бараг 70 ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирж, манай улс утгаараа эрчим хүчний экспортлогч болж, Хятадын сүлжээнд нийлүүлэлт хийх юм байна. Энэ төслүүдийн хүрээнд устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэл болон түгээлт ч орж байгаа юм билээ. Дээрх компаниудын амбиц нь ч гэсэн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглан газрын тосны нөөцтэй өрсөлдөхөөр зорьж байгаагаа хэлж байв. Via @ganzorigv
0
0
0
🇲🇳🇸🇦САУДЫН АРАБ УЛС ЭРЧИМ ХҮЧ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХЛОО ДАХИН ИЛЭРХИЙЛЛЭЭ Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фалитай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан. Талууд энэхүү яриаг дараагийн түвшинд гаргах болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Шадар сайд Т.Доржханд хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төсөл, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцлоо. Саудын Араб Улсын Хөрөнгө оруулалтын сайд Халид Аль-Фали тус улс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол өндөр буйг илэрхийлж тухайлбал, эрчим хүчний салбарт үр ашигтай хамтран ажиллах боломжтойг онцлов. Уулзалтаас Монгол Улс, Саудын Арабын Засгийн газар хооронд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийх, санамж бичиг байгуулах чиглэлд ажиллахаар тогтлоо.
0
4
4
ДАВОС 2025: 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР САНХҮҮЖИЛТ ТАТАВ Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумд амжилттай оролцож байна. Монгол Улсын Шадар сайд Тогмидын ДОРЖХАНД, ЕСБХБ-ны Тэргүүн ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах Парисын гэрээний амлалтын дагуу 1 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эх үүсвэр, эрчим хүч хадгалах зай хураагуурт олгох, эрчим хүчний эдгээр төслийг хувийн хэвшлээр хийлгэхээр тохиролцож баталгаажуулав. Эхний 500 Мвт-ийн төслийг ирэх 3 жилийн дотор хийж дуусгах, эхний 100 Мвт төслийг 2025 ондоо багтаан эхлүүлэх, төслийн ажлыг бататгахаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч энэ оны төгсгөлд Монголд айлчлахаар боллоо. Монгол Улсын Засгийн газар European Bank for Reconstruction and Development (EBRD) Тогмидын Доржханд
2
5
6
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Швейцарын Давос хотноо энэ сарын 20-24-нд “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна. Шадар сайд Т.Доржханд эдийн засгийн чуулганы үеэр “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономик”, “Бохирдлыг шийдвэрлэх технологийн шийдэл” зэрэг хуралдаанд оролцож, Дэлхийн эдийн засгийн форумтай байгуулах “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулах “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах” санамж бичиг зэрэгт гарын үсэг зурж, ажил хэргийн уулзалтууд хийнэ. Монгол Улс энэ удаагийн чуулганы үеэр улс орноо сурталчлан таниулах зорилготой “Mongolia house”-г анх удаа ажиллуулж, хоёр болон олон талт уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Чуулганд оролцож буй 200 гаруй орноос арав гаруй улс ийм хаус ажиллуулж байна. Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд Аргентин, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам, Өмнөд Африк, Нидерланд, Кувейт, Перу, Бутан, Лихтенштайн, Чад, Эквадор, Латви, Финланд зэрэг улсын Ерөнхий сайд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн байгууллага зэрэг байгууллагын тэргүүн оролцож байна.
0
3
6
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Туркийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын ��асгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулав. Уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын боловсрол сургалтын байгууллагууд багш, оюутан солилцох, боловсролын салбарын талаар мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан төсөл, судалгаа хэрэгжүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах зэрэг чиглэлд хамтран ажиллана. Хэлэлцээрийн хэрэгжилтийг Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний боловсролын яам хариуцан ажиллах юм. Түүнчлэн миний бие Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Боловсролын сайд Юсүф Текинтэй албан уулзалт хийв. Уулзалтаар хоёр улсын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ шатанд гаргахад хичээн ажиллах талаар ярилцав. Мөн харилцан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад тэтгэлгээр оюутан суралцуулахаар тохиролцов.
0
3
3
МОНГОЛД МЭРГЭЖИЛТЭЙ, МЭДЛЭГТЭЙ ЗАЛУУС АЖИЛЛАХ ОРОН ЗАЙ ХУМИГДСААР Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудал хэлэлцэгдэв. Ц.Бархас /УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/ Б.Саруул /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/ Л.Сонор /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/ Ш.Хандсүрэн /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/ нар нэр дэвшсэн. 📢ОНЦЛОХ НЬ: Л.Сонорыг Шадар сайд Т.Доржхандын хамаарал бүхий этгээд гэх мэссэжийг сүүлийн хоёр, гурван өдөр дамнан харлуулж, сэвснээр МАН, АН гишүүд томилгоог дэмжсэнгүй. Чуулганы хуралдааны үеэрх байр, суурь: Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга: Төрд олон жил ажиллаж байгаа туршлагатай залуучуудаа төр чиг үүргийнх нь дагуу томилдог. Энэ залуусаа бохир улстөртэй хутгаж, явцуу улстөр хийх шаардлага байхгүй! П.Сайнзориг, УИХ-ын гишүүн: Санхүүгийн сектор эрүүл чанартай байж байж эдийн засаг солонгорно. Монгол Улсыг олон улсын томоохон хэлцлүүд дээр авч гарсан залуу байгаа юм. Өрийн бондуудыг хямд эх үүсвэрээр солих, олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр босгож ирэх, төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн удирдлагыг хийх зэрэг мэргэшсэн залууг улс төрийн өнцгөөр унагаж буйд харамсаж байна. ❗️Түүнийг гүйцэтгэж буй ажил мэргэжлээр нь буюу Сангийн яамны санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргын хувиар Сангийн яамнаас дэвшүүлсэн байдаг. 🟢Угтаа нэр дэвшигч Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. 2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежийд бизнесийн удирдлагын бакалавр; 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар; 2021-2022 онд БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан; 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн; 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга, одоо Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа юм байна. ✅Л.Сонор ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах ажлын хэсгийг ахалж, ФАТФ дээр Монгол Улсыг хамгаалж, тайлагнаж уг жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан байдаг. ✅Мөн Ковид-19 нөлөөгөөр олон улсад Монгол Улсын зээлжих зэрэглэл унаад байсан үед Л.Сонор зээлжих зэрэглэлийг ахиулах тайлангуудад ажиллан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Fitch агентлаг 2024.09.18-ны өдөр В тогтвортой байсныг B+ тогтвортой, S&P агентлаг 2024.10.04-ны өдөр В тогтвортой байсныг В+ эерэг, Moody's агентлаг 2024.11.18-ны өдөр В3 тогтвортой байсныг В2 тогтвортой болгон тус тус сайжруулсан. Л.Сонорын анкетаас түүний ажил, мэргэжлийн туршлагыг доор дурдав. 📌Сангийн яамны нэрийн өмнөөс бэлдсэн, ажлын хэсэгт оролцсон хууль • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-2018 он • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2018 он • Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 он • Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2021 он • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль, 2023 он, • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 2024 он • Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 2024 он • Үндэсний баялгийн сангийн тухай хууль,2024 он • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг ��агаж мөрдөх журмын тухай хууль, 2024 • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2024 он 📌Сангийн яамнаас боловсруулж, батлахад оролцсон төсөл, хөтөлбөр, дүрэм, журам • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам, 2019 он • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө -2021 он • Санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээний төлөвлөгөө /2023-2024 /-2023 он • Үндэсний санхүүжилтийн нэгдсэн төлөвлөгөө /2024-2028/- 2024 он • Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам 2024 • "Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавигдах шаардлага, авлага барагдуулах журам" • Эдийн засгийн хүндэрсэн үед боловсролын чанарыг сайжруулах төсөл - Нэмэлт санхүүжилт • Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр 2 • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг /төсвийн дэмжлэг/ • Эрдэнэбүрэний УЦС барих төсөл • Харилцаа холбооны салбар чанарын хүртээмжийг сайжруулах төсөл • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих төсөл • Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төсөл • Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл • Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл • Засгийн газрын 2024 оны зээллэгийн төлөвлөгөө 📌Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай арилжаалсан. • Дим сам $161.2m 2015 он • Мазаалай $500.0m 2016 он • Хуралдай $600.0m 2017он • Гэрэгэ $800.0m 2017он • Номад $600.0m 2020 он • Сенчири $1,000m 2021 он • Сенчири-2 $500m 2023он • Сенчири-3 $350.0m 2023 он Түүнчлэн, 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн. 📌Сангийн яамыг төлөөлөн оролцсон олон улсын хурал, чуулганаас онцлох нь • Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн жилийн уулзалт, Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон хот – 2024.10.21-26 • Азийн хөгжлийн банкны жилийн уулзалт, Гүрж Улс, Тбилиси хот – 2024.05.02-05 • Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалт, Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон хот – 2024.04.17-19 • Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалт, Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон хот – 2023.04.15-20
6
13
32
Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг “Түгээх сүлжээнд нийлүүлэх”-тэй холбоотой эрх зүйн зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл ач холбогдол өгч оролцож байна. Хэлэлцүүлгийг нээж Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаны дарга Л.ЖАМБАА: Салбарын төлөөллийг цуглуулж хэлэлцсэн болоод өнгөрөх бус сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, түүнийг түгээх сүлжээнд холбохтой холбоотой бодит асуудлуудыг хэлэлцэж, цаашид ажил болгохыг зорьж буйгаа онцлов. #ЭрчимХүчнийШилжилт
0
0
0
Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн: Багануурын ЦС-ын талаар хариуцлагатай хэлье. 1. Намайг сайд байхад гэрээ зурагдсан байсан. 2. Баахан Хятадууд ажиллах юм байна гээд ҮАБЗ-с уг төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичгийг ЭХЯаманд ирүүлсэн. 3. Уучлал гуйх ёстой бол тэр үеийн Ерөнхийлөгч гуйх ёстой байх, Х.Баттулга Ерөнхийлөгч байсан.
24
97
115