#ХөдөөнийХүүхэн Profile Banner
#ХөдөөнийХүүхэн Profile
#ХөдөөнийХүүхэн

@chagdgaa

Followers
6,840
Following
1,222
Media
717
Statuses
4,116

Хантай багийн иргэн, Зөгийчин, Идэвхтэн байгаль хамгаалагч, #ХөдөөАмьдарцгаая иргэдийн санаачилгыг өрнүүлэгч

Mongolia
Joined August 2017
Don't wanna be here? Send us removal request.
Explore trending content on Musk Viewer
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
#БаялагХантай хоршооны 12 гишүүн 100 ажлын хоногт 6000 цаг ажиллаж анхны хөрөнгө оруулалтаа 5 нугалсан баялаг бүтээв. 10 сая төгрөгийн хувь нийлсэн хөрөнгөтэй эхэлж, 100 гаруй сая төгрөгийн борлуултын орлого хуримтлуулж, 50 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаа. #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
55
113
795
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Сум дундын эмнэлэгт төрсөн өдрөө өнгөрүүлнэ нь гэдэг 40 жилд ганц л тохиох завшаан мөн биз дээ?! 😎 Их унтаж, бага далжиганах тушаалтай тул мэндчилгээ бүрт хариулж чадахгүй нь. 🙏 Харин дараа нь эмнэлэгээс гарч байгаад нэг бүрчлэн шалгана аа. 🥰 Хутаг-Өндөрөөс хайр илгээе! 💌
Tweet media one
90
26
764
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хот, хөдөөгийн гадаад хэлний мэдлэгийн түвшний ялгааг бууруулахад хувь нэмрээ оруулж 15 жил ашиглаагүй #багш мэргэжлийнхээ хэргийг одоо нэг гаргая даа. #Хантай багийн бага сургуулийн сурагчдад англи хэл сурахад нь туслана аа. Юу байна, түүгээрээ! 🧡 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
36
112
751
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Миний аав “тэтгэвэртээ гараад уулын мухарт жижигхэн байшин бариад, ээжид саалийн үнээ авч өгөөд, өөрөө #ойн_цагдаа болно" гэж мөрөөддөг байв. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж #байгаль_хамгаалагч болохоор нутгийн залуустай нэгдлээ. Байгаль хамгаалах ажлыг хэн дуртай нь хийж #болно.
Tweet media one
25
68
662
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөөгийн айлуудаас ялгаатай нь гэвэл надад уулнаас мод бэлдэх унаа тэрэг, хүн хүч үгүй. Хамгийн аймар нь манай баг дээр бэлэн түлээ зардаггүй учир яах учраа мэдэхгүй намрын ихэнхийг гайхаж өнгөрөөв. Хүн бүр л "түлээгээ бэлдээч ээ" гэнэ. Үргэлжлэлийг 👉
62
66
562
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Надад ирдэг хоёр нийтлэг асуулт байна аа. 🤔 Хөдөө амьдрахад... 1. Санхүүгийн хэрэгцээгээ яаж зохицуулдаг вэ? 2. Физиологийн хэрэгцээгээ яаж зохицуулдаг вэ? 😂 Тэгээд алинд нь хариулах уу?
Tweet media one
117
37
474
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөөгийн хүн болох гэж хичээж яваа өөрсдийгөө өнгөрсөн онд сайн байлаа гэж магтаад хөдөө амьдарсны нэг жилийн ойн бэлэг болгон гэр бүлийн хэрэгцээний газар худалдаж авлаа. 🎉 2023 онд хөдөөдөө илүү сайн нутагшиж чадвал энэ газар дээр ямар нэг юм барина аа. 💪 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
23
49
476
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
#Хантай-д анх ирэхэд энэ нохой хүүхдүүдтэй тоглоод байв. Хэд хоноод бид өөр тийш нүүсэн юм. Өнөөдөр хуучин хөршийндөө зочилтол "хөөрхий энэ нохой танай цоожтой үүдийг сахиад байх юм" гэв. Биднийг сар хүлээсэн үнэнч сэтгэлд нь уяраад #Хачико гэдэг нэр өгч өргөж авахаар шийдэв. 🧡
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
32
35
463
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Асуулт #2 Улс төрд орох уу? Хариулт #2 Улс төрд орохгүйгээр улс орноо хөгжүүлэлцэж болно гэж итгэдэг. Тэгээд ч улс төрд сонирхолгүй.
Tweet media one
33
26
431
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Чингис хааны музейг охинтойгоо үзлээ. Чингис хааны гэхээс илүү түүхийн музей гэмээр болжээ. Ер нь бол сайхан музей байна. 👏 Ялангуяа үзмэрийн өрөлт (showcase design) гоё болсон байна. 🧡 Ариун цэврийн өрөө нь цэвэрхэн, ариун цэврийн цаастай байсанд талархав. 🧻 #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
18
35
402
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Манайхаас бусад айл бүр портертой, Дружба хөрөөтэй, том, жижиг сүхтэй бас эр хүнтэй. Харин надад энэ бүхэн байхгүй ч нутгийн найз бүсгүйчүүд минь бий. Тэд нөхрүүдээ портер, хөрөө, сүхтэй нь надад туслуулахаар илгээдэг. #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
41
42
384
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
#Хантайчууд-даа амласан ёсоор #Англи хэлний курсээ нээлээ. 🎉 Англи хэл сурах болсон шалтгаан, зорилгыг асуухад нэг малчин бүсгүй маань "Манай нутагт аялахаар ирсэн гадаадын иргэдэд зам заагаад өгчихдөг, цаашлаад шаардлагатай үед орчуулагч, хөтөч хийчихдэг болмоор байна" гэв. 😍
Tweet media one
Tweet media two
14
68
365
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Асуулт #3 Санхүүгийн хэрэгцээгээ яаж зохицуулдаг вэ? Хариулт #3 УБ-т нэг бизнестэй. Зайнаас ажиллаад цалингаа авдаг. Сар бүр хүүхдийн мөнгө, НӨАТ-ийн буцаан олголтоо бас авдаг. 😂 Багийн төвд зөгийн аж ахуй эрхлэж, англи хэлний дугуйлан хичээллүүлж байна.
Tweet media one
15
26
361
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хантай багт эмнэлэг байгаа ч эмч, сувилагч, эмийн сан #байхгүй тул өчигдөр шөнө сумын түргэнээр төвийн бараа харлаа. Сум дундын эмнэлэгт зүрхний эхо, цээжний рентген, нарийвчилсан цусны шинжилгээ #байхгүй тул өнөөдөр өөрөө машинаа бариад Эрдэнэтэд ирлээ. #Ревматизм
Tweet media one
Tweet media two
Tweet media three
38
32
355
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөөгийн амьдрал, орчин, хүмүүс нэн тайван бөгөөд алгуур. Шавдуулбал таварцаглаж унана. Хөдөөд долоо биш дал хэмжинэ, тэгэж байтал ихэнхдээ огтлохоо умартана. Хөдөө амьдарсан сэтгэгдэл #19 Хөдөө амьдарцгаая чалленж Хөдөөг зорьсон 363 дахь өдөр
Tweet media one
44
24
346
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 6 компани нэгтгэж #OutoftheGreen экспортын хамтын брэндээр Европын зах зээлд хөл тавилаа. 100% натурал арьс, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд Германы Берлин хотод албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ.
Tweet media one
22
82
351
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
🐝 Энэ зуны зөгийн бал хураалт үүгээр өндөрлөв. 🎉 Хоёр сарын турш нүүрээ сэвхттэл, нуруугаа өвдтөл ажиллаа. 🤪 Зөгийн аж ахуйд оруулсан хөрөнгө оруулалтаа бараг л нөхөхөөр хэмжээний бал хураалаа. 🍯 Ирэх жил шууд ашигт ажиллагаа руугаа орох нь ээ. 👏
Tweet media one
14
27
339
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
11 months
Та нар чинь ямар аймаар #токсик юм бэ! Эр эмгүй хүчирхийлэгчид юмаа. Энэ их хэрүүл, тэмцэл, үзэн ядалт дунд яаж амьдардаг байна аа? Твиттерт удвал би лав хүнээ байх юм байна. Бүгдэд чинь сонголт мэргэн байхыг ерөөгөөд сонгууль өнгөртөл твиттерээс гарлаа. Баяртай! #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
48
21
338
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Миний бяцхан зөгийнүүд ийм гоё уран бүтээлээр эзэндээ гэнэтийн бэлэг барьлаа. 🎁 Амтархан иднэ ээ. 😂 #ХөдөөАмьдарцгаая #Хантай #ХантайЗөгийнБал #KhantaiMountainsHoney 🍯🐝
Tweet media one
14
27
330
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Бид хоёр бөөстсөн. Хүний бөөс, нохойн бөөс аль аль нь байх шиг байна. Аз таарч сумын төвөөс бөөсний шомпунь, самаа оллоо. Хөдөөгийн хүмүүс ер нь шомпунь аваад бэлдсэн байдаг юм байна. Би ч бөөсөөр эрдмийн зэрэг хамгаалсан ч болохоор мэдлэгтэй боллоо. #BeePositive
Tweet media one
65
23
324
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хутаг-Өндөрөөс хот руу 12 цаг үйлээ үзэж үсээ зулгааж ирлээ. Ингээд хөдөө амьдраарай гэж шийтгэж байгаа юм уу гэлтэй. Дарханы замд уурласан уураа үсэндээ гаргалаа. 😌 Удахгүй халзан болох вий дээ. 😜 #ДарханыЗамыгДуусга #HairProtest4DarkhanHighway
Tweet media one
34
36
309
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хутаг-Өндөр суманд энэ жил олон шинэ гэр бүл, залуучууд шилжиж ирснээс заримтай нь албан ёсоор танилцлаа. 🤝 Шинээр 2 эмч, 1 зохиолч ирэв. Бусад нь нутгийн индиан. 🤪 Хөдөө ирэхээр үс богиносдог гээд хэн ч хэлчихэв дээ. 😅 Welcome to Khutag-Undur! 👏👏👏 #ХөдөөАмьдарцгаая 💪
Tweet media one
21
52
315
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Приус, портерийн ялгаа нэг их байхгүй юм билээ шд. П л бол П! 😅 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
31
41
291
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Цэцгэн титэм, цэцэг цэцэгтээ манай нутагт ургадаг эмийн ургамлуудаар сүлжсэн титэм. 👑
Tweet media one
13
24
286
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Социализмын үед хоршооны тэсэрч дэлбэрэх аюултай зүйлс хадгалдаг байсан агуулах хэрэглээнээс гарч хог хаягдлаар дүүрсэн байсныг бид сэргээн засварлаж ийм сайхан зөгийн зоорь болголоо. 🎉 Энэ зоорийг #эмэгтэй хүмүүс барьсан гэвэл итгэх үү? 💪
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
15
29
288
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Зөгийн балыг зүгээр ч нэг хураачихдаггүй байгаа шүү. Хагас сая зөгийтэйгээ ана мана үзэлцэж байна даа. #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
4
17
279
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Франц амрагчиддаа борцтой, төмстэй хуушуур хийхийг зааж өгөв. Хариад ач зээ нартаа монгол хоол хийж өгнө өө л гэнэ. 🧡 Нэг хоноод буцна гэж байсан жуулчид одоогоор 3 хоноод байна. Бүр мөсөн үлдэж алах вий дээ. 😂 #ХантайӨөртөөҮйлчлэхЗуслан
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
12
35
283
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Дарханы замын нөхцлийг эсэргүүцэх аянд хөдөөний хүүхэд Сэцэн маань нэгдлээ. Сэцэн ээжтэйгээ Хутаг-Өндөр рүү байнга ирж очихдоо олон цаг машинд байж суух газраа олж яддаг даа. 🧡 #ДарханыЗамыгДуусга #HairProtest4DarkhanHighway
Tweet media one
8
52
279
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Анги хэлний багш нь ажилдаа ирсэн чинь хүүхдүүд нь байдаггүй ээ. 😜 5-р анги өнөөдөр үдээс хойш хичээллээхээр болсон гэнэ. 👌 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
14
17
275
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
3 years
Эмэгтэй хүн бүр өдөр бүр эрх, эрх чөлөөгөө зүй ёсоор эдлэх ёстой гэж боддог учир надад эрхээ эдлэх онцгой өдөр хэрэггүй. Эрчүүдээс давуу эрх эдлэх ч шаардлагагүй. Тиймээс Март 8-ыг тэмдэглэхээ болиод удаж байна даа. ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 👙
Tweet media one
12
28
247
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөө байлаа гээд, эмнэлэгт хэвтлээ гээд төрсөн өдрөөрөө уйдаж, уйтгарлана ч гэж байхгүй шүү. 😜 Анд сайхан нөхөд минь байхад ар монголын хаана ч би сайхан амьдрана. 💪 #The40thBirthday
15
8
235
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Идсэн загаснаасаа илүү олныг Эгийн голд үржүүлж тавина. 🎣 #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
12
16
236
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Энэ жил уг нь гурван үе идээ засъя гэж бодож байсан ч ах эгч нарын сүрэнд дарагдаад болив. Бид эхээс зургуулаа. Хэсэх айл мундахгүй олон байна аа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 🧡
Tweet media one
6
14
232
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Зүүн мөрөн дээрх чөтгөр “зүгээр хаяаач” гэх үед ... “толгой нь эргэсэн хүүхэн” #гэнээ #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
11
10
222
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Ажилдаа ирдэг зам. Өглөө 5-р анги, өдөр ��үүхдийн анги, орой насанд хүрэгчдийн ангид Англи хэл заав. Хүүхдүүд их урамтай сурч байгаа. Зарим ээж, эмээ нар хүүхдийнхээ сургалтын төлбөрт шар тосоор өгнө гэсэн. 🥰 Харин насанд хүрэгчид... Хүний л амьдрал юм даа. #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
12
19
226
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Найзууд хөдөө амьдрах тухай бодоод л байна уу? Энэ зун манайд ирээд 7 хоноод үз. Эртхэн очероо бичүүлээд давхацахгүйгээр цагаа авна биз дээ. Амрагчдыг авахгүй, яг хөдөөд, тэр дундаа Хантайг сонирхож байгаа хүмүүсийг л гэр бүлээр нь хүлээж авна. #ХөдөөнийХүүхэн #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
42
41
224
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
Монголыг ЗЭЭЛИЙН ХҮҮ хүйс тэмтэрч байна. 💣 Зүүдэндээ жилийн 3% хүүтэй ЖДҮ-ийн зээлийн төлөө алалцаж, харин сэрүүндээ банкны 19%, банк бусын 42%, алт мөнгөний ломбардны 60%, гар утасны ломбардны 192%, барьцаагүй зээлдүүлэгчийн 240%, хүүнд АЛУУЛЖ байна. #НэгҮйлдэл шаардлагатай! ☝️
3
225
210
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
#НДЕГ-ийг хүнд суртлын эсрэг НЭГ ҮЙЛДЭЛ хийлгэхээр авлигын эсрэг #НэгҮйлдэл чалленжад дуудаж байна. ☝️😃 🇲🇳 НДШ-ийн тайланг цаасаар өгдөгийг болиулж өгнө үү. 🙏
Tweet media one
19
180
197
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Бямба гараг бүр #Хантай багийн багачууд нэг талдаа 50 гаруй км зам туулж төгөлдөр хуурын дугуйландаа явдаг. Өнөөдөр миний хүүхдүүд зөөх ээлж таарлаа. Даваа халтиргаатай байсан тул бид хэсэг газар алхав. Хүүхдүүд “Twinkle Twinkle Little Star", анхны аяаа тоглож сурлаа. 🎹
Tweet media one
12
32
217
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хантайд анх ирчихээд өндөг олж идэхээр тахиатай айл сураглаж яваад Ганцолмонтойгоо танилцсан юм. Манай найзад байхгүй амьтан, тарихгүй ногоо, хийхгүй хоол гэж үгүй. Хэрэв би эрэгтэй хүн байсан бол энэ л бүсгүйтэй суух байлаа. Нутгийн уулсдаа золгож, идээний дээжээ өргөлөө. 🙏🏻
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
20
12
208
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөөний хүүхэн нь идэшний хэдэн үхэр зараад ашгаараа #Хантай багийнхаа хүүхдүүдэд цахилгаан төгөлдөр хуур авч өгмөөр байна. Сумын төвөөс баг руу ирж төгөлдөр хуур заах багшаа олсон. Одоо дадлага хийлгэх хөгжим хэрэгтэй байгаа юм. Идэшний үхрээ манайхаас аваарай. 🧡
Tweet media one
22
79
209
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Хотод амьдарч байхдаа хааяа нэг машин дээр цай, сүүний дээж дусах, шувуу баах зэрэгт ихэд хилэгнэдэг байж билээ. 😠 Гэтэл хөдөө амьдархаар машин дээгүүр минь ямаа гүйж, дугуй руу минь нохой шээж, гахай биеэ үрэх юм гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Тавилан юм даа. 😁 #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
20
43
208
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хантай багийн эмнэлэгт Герман шүдний эмч нар 20 гаруй хүнд үнэ төлбөргүй үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд шүдийг авав. Эдгээр эмч нар Эгийн голыг даган спорт загасчлал хийхээр ирсэн аялагчид боловч сайн дурын үндсэн дээр багийн төвд түр саатаж эрүүл мэндийн туслалцаа үзүүллээ.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
10
46
204
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Өнөөдрөөс гэрийнхээ үүдэнд кофе шоп ажлуулж эхэллээ. Манай кофе шопын өглөөний цайнд жимсний чанамал, самрын тостой гэрийн талх, өрөмтэй, зөгийн балтай кофе гарч байна.. гэвэл алав аа. 😂 Хавар ирснийг хөршүүдээрээ ингэж тэмдэглэлээ. 🧡 #ХөдөөнийХүүхэн #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
13
14
200
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Усандаа явлаа! Учир нь хөдөө гэртээ ирсээн. 😎
Tweet media one
14
8
197
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
ЭРЧҮҮД ЭЭ! Өнөөдөр та нараас цэцэг, бэлэг, мэндчилгээ авахын оронд #амлалт авмаар байна. 🤙 "Эмэгтэйчүүдэд эрх тэгш хандаж, ижил боломж олгож, хайрлаж, хүндэтгэж, хүйсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрнө" гэдэг амлалт өгч чадах уу? Чадах нь коммент! 💪 #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
31
19
201
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Манай сум дундын эмнэлэг усанд орох шүршүүртэй, толгой угаах тосгууртай.
Tweet media one
10
11
194
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөө амьдраад хийж үзэхийг хүсч байсан нэг мөрөөдлөө өнөөдөр биелүүлэв. "Зэд-Хантай-Бүтээлийн Нурууны Дархан Цаазат Газар"-ын орчны бүсээс цэцэг түүж титэм сүлжлээ. 🌸 Энэ титэмийг өмсөх нь миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй үнэхээр чамин тансаглал юм. 🙏 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
2
13
190
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Хантайд нүүж ирээд 1 жил болжээ. Хантайчууд бид өөрсдийн байгуулсан Хантай өөртөө үйлчлэх зусландаа, Хантай зөгийн аж ахуйнхаа ургацын баярыг хийж байна. 🎉 Ийм сайхан хамт олонтой болсон нь хамгийн том зол билээ. 🧡 #ХөдөөнийХүүхэн #ХөдөөАмьдарцгаая #ХантайнЗөгийчид
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
4
30
188
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Социализмын үед хоршооны тэсэрч дэлбэрэх аюултай зүйлс хадгалдаг байсан хуучин агуулахын суурийг зөгийгөө өвөлжүүлэх зорилгоор зоорь болгон ашиглах гэж оролдож байна. 🐝 Хотоос ах ирж ухаж өгөв. 🙏🏻 Одоо сайхан цэвэрлэж ариутгаад дээвэрлээд зөгийгөө хийнэ. 👏 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
12
19
179
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
60 настай ахмад малчин Ц.Болормаа бол Хантай зуслангийн #Дарга юм. Тэр энэ жил хамгийн олон цаг ажиллаж хамгийн сайн ирц бүрдүүлжээ. Даргадаа талархаад #АХМАДЫН #САР-аар шагнаж байна. 50-иас дээш насны ахмадтай ирсэн гэр бүлүүдэд гэрийн үнийг 50% хямдруулж үйлчилнэ. 🧡
Tweet media one
6
24
182
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Мотоспортын ертөнцөд танилцаж нөхөрлөсөн ралли охидын "Women Riders Crew" 10 жилийн ойгоо тэмдэглэв. 🏍 Цагтаа моторын дуу хангинуулж, тоос манаргаж, салхи татуулж явлаа. 🧡
Tweet media one
Tweet media two
9
11
178
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
Тэмээний Чөмөгний Цэвэр Тос 🐫 - 100 гр -15,000 төг - 99063301 - Үе мөч, зөөлөн эдийн гэмтэл, хэвтрийн цооролт, арьсны нуралт, харшлын тууралт, хаван зэрэгт гадуур түрхэж хэрэглэнэ. 🇲🇳
Tweet media one
14
140
169
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Хантайн зөгийчид тогтуун сайхан өдрийг ашиглан зөгийгөө зоориноос гаргаж, үүр хайрцаг, рам жаазаа нэг бүрчлэн угааж цэвэрлэж, галаар ариутгаж, шинэ улирлын бэлтгэлээ базаалаа. 🐝 Жич: 2023 оны зөгийн балны урьдчилсан захиалгаа авч байна. 👉
Tweet media one
Tweet media two
Tweet media three
9
22
178
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Асуулт #1 "Хөдөө амьдарцгаая" төсөл хаанаас санхүүждэг вэ? Хариулт #1 Энэ бол төсөл биш "иргэдийн санаачилга"бөгөөд Хөдөөгийн шинэчлэл хөгжлийн түншлэл ТББ-ын үүсгэн байгуулагч, сайн дурынхны хандиваар санхүүждэг. Би хөдөө амьдарсныхаа төлөө цалин урамшуулал авдаггүй.
Tweet media one
12
25
168
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
☀️ Намрын шар наранд хайлж урсаж, харваж унахын даваан дээр задгай шүршүүрийн тансаг тасалгаатай болж амь аврагдлаа. 🚿 Усанд орж байхдаа алсын бараа ширтэх гэж зориуд намхан хийлээ. 👀 Одоохондоо түмпэн, шанагадаж байгаа ч удахгүй өлгөдөг шүршүүртэй болно оо. 🥰
Tweet media one
Tweet media two
Tweet media three
13
9
166
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Ааруулан дээр зөгийн бал түрхээд дуу алдан идэж буй Герман хүн. 🍯 Хантай брэндийн зөгийн бал амт, чанарын "ОНЦ" үнэлгээ авав. 👏 Герман улс зөгийн балны экспортоор дэлхийд 4-рт ордог. 🇩🇪 #KhantaiMountainHoney #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
9
39
165
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Асуулт #4 Физиологийн хэрэгцээгээ яаж зохицуулдаг вэ? Хариулт #4 Сум, багийн төвд болзох газар, буудал байхгүй, байсан ч бүгд нэг нэгнээ танина. Ихэнх нь гэрлэсэн, сонголтгүй, илүү дутуу хөдөлгөөн хийвэл хов живэнд орно. Тиймээс хот орохдоо л зохицуулж байна даа.
Tweet media one
32
18
167
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Цас орж зам боогдохоос өмнө багийн эмнэлэгээ эмч, сувилагчтай болгож өгөөч гэсэн шаардлага тавьтал манай Иргэдийн Хурлын Дарга намайг "бусдын төлөө санаа тавьмаар байгаа бол мөнгө төгрөг гаргаад эмч сувилагчийн байр сав, мал ахуйг өөрөө шийд" гэнэ ээ. 😳 Юу гэж ойлгох вэ энчдо?!
Tweet media one
65
90
160
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Хантайд очоод байшин савыг нь барилцаад өгье гээд баахан залуус ам гараад байлуу яалаа? 😂 Социализмын үед илгээлтийн эздийн байр байсан энэ байшингийн нэг өрөөг ихэд билэгдэн үнээ малаар арилжиж авав. Сайхан засаад Хантай зөгийн балаа савлах цехийн зориулалтаар ашиглана аа. 💪
Tweet media one
13
16
162
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Атар талх барьж сурлаа. Надтай суусан хүн ч жаргах нь дээ. (крашдаа зориулав) Маш их цаг, хөдөлмөр, тэвчээрээр бүтдэг талхыг, талхны захыг, үйрмэгийг хүртэл хайрлаж идээрэй. Хотын та нар жаргаж байгаа шүү! Талх хөгцрүүлж, хатааж хаяад үзээрэй! #ХөдөөнийХүүхэн #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
12
26
161
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Өнөөдөр надад нэгэн гайхалтай үйл явдлын гэрч болох аз тохиолоо. 📷 #Хантай багийн өрхүүд нийтийн хогийн цэгийг цэгцлэх ажилд бараг 100 хувийн ирцтэй (хөдөлмөрийн насны иргэн бүхий гэр бүлүүд) оролцов. 😲 Манай багийн төв хэдий гуч гаруйхан өрхтэй ч... 🧡 #АжилсагХантайчууд 👏
Tweet media one
Tweet media two
9
33
152
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
5 years
Цус шээсний шинжилгээг өрх дээр авдаг баймаар байна. 8:30-д ирэхэд дүүргийн эмнэлэгийн цусны шинжилгээнд 50, 60 хүний ард орж байна. Очер нь дийлддэггүй болохоор хүмүүс өглөө 6 цагаас эхлээд ирдэг гэнэ. Эхний хүн хэдийнэ 2.5 цаг хүлээжээ. Арай л хүнд сурталтай юмаа. 😳
46
109
147
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хотоос хөдөөд чиглэсэн хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөнийг түүчээлсэн гэж 😜 сайшаагдаад Ерөнхий сайдаас төрийн далбаа бэлгэнд авлаа. 🇲🇳 Дотор нь байх ёстой боодолтой мөнгө хаачив аа? 😅 (jk)
Tweet media one
Tweet media two
26
28
147
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
#Хантай зуслан анхны амрагчдаа хүлээж авлаа. 👏 Nomadic Planet тур оператор компанийн захирал Мөнх-Эрдэнэ Франц жуулчдын хамт зочлов. 🧡 #ГайхамшигтӨглөөнийЦай
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
7
29
141
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Хог хаях гэж хааяа ирэхдээ пүү паа гээд, ам хамраа дарж амьсгалаа түгжээд бөөн сүр болдог байв. Өдөржин хогийн цэг дээр өнжсөн чинь их өөр мэдрэмж авч байна. Бидний хүүхнүүд халиаг түрэхээс өмнө хуванцар сав, хөнгөн цагаан лаазыг нь түүж тэрүүхэндээ ангилалт хийж гэж оролдов. ♻️
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
10
27
138
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
10 хүртлээ ханхүүтэй сууна гэж мөрөөдсөн. Арван хэдтэйдээ царайлаг залуутай сууна гэж бодсон. Хорин хэдтэйдээ анхиатай эрэгтэйг хардаг болов. Гучин хэдтэйдээ ухаалаг эр хүнд татагддаг байлаа. Дөч хүрээд... "ханхүүтэй сууна аа" гэж сэрж байдаг шүү. Шилжилтийн насны синдром уу?
22
12
131
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Зураач, дизайнер Мөнхзаяа Хутаг-Өндөр сумын ЕБС-д зориулан хандивын аян зохион байгуулж нийт 1500 орчим ном цуглуулжээ. Их Британи улсаас Түвшин эгчийн илгээсэн 150 англи номыг #Хантай багийн бага сургуульд хандивлалаа. Англи хэлний багшийн хувиар гардаж авлаа. #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
2
34
132
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Хөдөөний хүүхэн усанд орно гэдэг ховрын зүйл. Толгой, хүзүү, цээж, бөгс, дөрвөн мөч гээд хамаг юмаа салгаж тавьж байгаад нэг нэгээр нь түмпэнд хийгээд нидрүүлэгдэнэ шүү дээ. Одоогоор өөр олигтой өвлийн цагийн шийдэл олоогүй л байна. #ХөдөөнийХүүхэн #ХөдөөАмьдарцгаая #Urgana
Tweet media one
27
8
136
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
"Хотоос ирсэн хүүхэд юу чадах билээ, миний анх ирж байсантай л адил байгаа" гээд надад зориулж төлөг гаргаад, махыг эвдээд, гэдсийг зэхээд өгөв. 😱 Аймгийн аварга малчин Жаргалсайхан эгч Улаанбаатар хотоос #Хантай нутагт бэр болж ирээд 23 жил болжээ. 🧡 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
5
12
133
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Ток тасарсан уу үгүй юу, Хантай зусланд ер падгүй. Манайх төвийн эрчим хүчгүй ч өөрийн гэсэн шийдэлтэй. 😉 #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
7
13
127
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
Одоогийн байдлаар миний амьдралдаа хийсэн хамгийн оновчтой хөрөнгө оруулалт: хүүхэд төрүүлэх байв. Хөрөнгө оруулалтын анхны өгөөж нь өөрөө хүмүүжих юм байна.
2
44
122
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөөд хөдөөний жишгээр амьдрана гэдэг 21-р зуунд хэтийдсэн сорилт юм. Балиар өөдрөг л байхгүй бол байс хийгээд л шантарчих гээд байна. Хөөстэй онгоцонд хөнжим сонсож хэвтдэггүй юмаа гэхэд ядаж нийтийн халуун усны газартай болохсон. #ХөдөөАмьдарцгаая чалленж 288 дахь өдөр
Tweet media one
17
29
130
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
ТЭМЭЭНИЙ ЧӨМӨГНИЙ ТОС 🐫 Хэвтрийн цооролт, жирэмсний язралт зэрэг арьсны эмгэг гэмтлийн үед арьсыг төлжүүлэн сувилах, дархлааг дэмжих, эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор түрхэж хэрэглэнэ. Үе мөч, зөөлөн эдийн гэмтэлд хэрэглэж болно. 📞 99063301
Tweet media one
5
109
123
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хантай багийн 20 иргэн Булган аймгийн ХАА-н МСҮТ-ийн Зөгийчний мэргэжлийн ангид элсэж нутгаасаа, гэрээсээ цахимаар суралцахаар боллоо.👏 Ирэх жил бид илүү олон зөгийтэй, ажиллах боловсон хүчинтэй, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга зүйтэй, олон улсын стандарттай болно. 💪
Tweet media one
Tweet media two
Tweet media three
6
19
130
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Цонхоор гоё байгаль харж болдог учраас хөдөө гэр минь надад илүү их таалагддаг. Харин одоо өдөр богиносоод тас харанхуй цонх ширтэх хугацаа уртсаж байна. Энэ өвөл миний амьдралд илүү их гэрэл хэрэгтэй тул шөнө асаах гэрлэн чимэглэл бэлэглэвэл талархан авъя, зарвал худалдаж авъя.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
11
14
129
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Хөдөөний улаан хацартай, сайран нүүртэй Сэцэн охин нутгийн найзуудын хамтаар өнөөдөр 100км замаа туулаад төгөлдөр хуурын хичээлдээ суугаад ирлээ. Гацуурхан дууг ганган тоглож сурсан. Энэ хүртэл эвтэй, зүтгэлтэй хүүхдүүдээ зөөсөөр ирсэн Хантай багийн эцэг эхчүүдээр бахархаж байна.
Tweet media one
8
12
127
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
10 жилийн өмнө хотоор зугаалах дуртай, өсгийтэй гутал богино банзал өмсдөг дэгжин шаавай байжээ. Харин 10 жилийн дараа хөдөөгөөр тэнэх дуртай, үстэй дээл, бакалаар гангардаг адал явдалч болжээ. 😂 #10yearchallenge
Tweet media one
9
15
118
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Бидний Сэцэн #Хантай багийн бага сургуулийн 1-р ангид элслээ. 👏Анги нь хөөрхөн долоохон хүүхэдтэй. 🥰 Сэцэнд санамсаргүй байдлаар тайзан дээрээс сэтгэгдлээ хэлж, мөнгөн хонхыг жингэнүүлэх завшаан тохиов. 🔔 Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! 🧡 #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
13
23
122
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
Чацарганыг солонгосчууд "витаминий мод" гэж нэрлэдэг. Учир нь чацарганад 190 төрлийн шимт бодисууд, амин дэмүүд, тосны хүчлүүд, омеганууд байдаг шүү дээ. #Чацарганатай #ГилгэрэмСаван
Tweet media one
Tweet media two
6
63
117
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
100 км зам туулж төгөлдөр хуурын дугуйланд 7 удаа явсан. Тоглож сурсан 3 дахь ая нь.
1
5
117
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
"Хотынхон ирвэл хөдөөг самрана, хөдөө хөдөө биш болно" гэж хэлэхийг сонсоод их гомддог байлаа. Харин одоо бол "хотынхныг хүлээж авахад хөдөөг бэлдэх бус хөдөө рүү явахын тулд хотынхон өөрсдийгөө сайтар бэлдэх хэрэгтэй" гэж боддог болжээ. Үгүй бол хөдөөг тайван орхи!
Tweet media one
14
13
122
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
#SoapSculpture #СаванБаримал Байгальд ээлтэй, химийн бус, хаягдалгүй сувинер хийнэ ээ. Хагарч эвдрэвэл хаяхын оронд савангийн зориулалтаар нь хэрэглэчихэж болно. 🛀🤣 #Гилгэрэм
Tweet media one
6
31
106
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
3 years
Хөдөө ирээд мэтгэлцэх ур чадвар эрс сайжирлаа. 😅 Хөдөө амьдарсан сэтгэгдэл #8 #ХөдөөАмьдарцгаая чалленж - 87 дахь өдөр
Tweet media one
1
10
111
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Тагтан дээр эморч суунгаа зөгийн лаваар лаа хийлээ. 🕯 Лаа заран! 😂 Зөгийн лаваар хийсэн лаа нь нартай адил эрүүл, тод, байгалийн гэрэл гаргадаг бөгөөд удаан, цэвэрхэн шатаж, гоё үнэртдэг. Агаарыг цэвэршүүлж хүний биеийн энергийг эрчимжүүлдэг юм гэнэ дээ, та минь ээ! 🐝
Tweet media one
Tweet media two
Tweet media three
10
22
110
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Твиттерийн эрчүүд нь ямар царай муутайм бэ! 😂 (jk jk)
Tweet media one
49
9
109
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
6 years
#Гилгэрэм брэндийн хамт олон АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор хоёр ч бизнес төслийн уралдаанд оролцож, 200 төслөөс финалдаж, ангилалдаа тус бүр 🏆1-р байрт шалгарч нийт $8,000 ийн шагнал хүртлээ. 🎉 Монгол нүүдэлчдийн өв соёл, өвөг дээдсийн ур ухаан мину. 🙏
Tweet media one
Tweet media two
Tweet media three
5
46
107
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Ахиад хоёр асуулт байна. 1. "Хөдөө амьдарцгаая" төсөл хаанаас санхүүждэг вэ? 2. Улс төрд орох уу? Одоо унтлаа, тэгэж байгаад бүгдэд нь нэг нэгээр нь дэлгэрэнгүй хариулъя. 😉
Tweet media one
9
8
107
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
#Хүк* ах #Хантай-д ирээд явлаа. "Дүү нар** байгалиа сайн хамгаалаарай" гээд бугуйн цаг дурсгав. Хэдэн жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр таарахад халаасаа ухаж байгаад нэг чихэр гаргаж өгч байж билээ. Олон дахин бэлэг авчихаар ивээлд нь багтсан гэсэн үг үү? 😜 #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
39
12
112
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Бизнесийг бодгаль гэж үзвэл махан бие нь хөрөнгө (capital), амин сүнс нь тухайн бизнест холбоо хамаарал бүхий хүмүүс (хэрэглэгч, харилцагч, хамт олон, тэдний гэр бүлийнхэн)-н баяр жаргал (happiness), харин сүлд хийморь нь ёс зүй (business ethics) билээ. #ЭмоҮүрд #ХөдөөнийХүүхэн
Tweet media one
2
11
105
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Пээ, энэ борц гэдэг зүйл чинь ямар сайхан амттай бас яасан амар эд вэ?! Хөлдүү мах барихгүй, бяр шаардахгүй, мах гэсэхийг хүлээхгүй, бас дээр нь гамбанз, хутга гар махны шүүс болж заваарахгүй, ёстой догь эд байна. 👍 #ХөдөөнийХүүхэн #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
21
15
102
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Монгол сакура цэцэглэхийг харлаа. Дамиран уулын нэрийг сонсоод эрэгтэй гэж боддог байв. Өнөөдөр энэ уулыг ямархан ялдамхан бүсгүй юм бэ гэж бодлоо. 🌸 Бүйлс / Бүйлээс (Amygdalus) нь балт ургамал юм. 🐝 #ХөдөөнийХүүхэн #Хантай #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
4
15
103
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Ши-ил а-авна, шил авна! 📢 Зөгийн балаа идэж дуусаад шилээ битгий хаяарай. 🍯 Манай аж ахуй зөгийн балны шилээ 1000 төгрөгөөр буцааж худалдаж авч байна. ♻️ Дараагийн балаа авахдаа манай ажилтанд тушаагаарай. 🧡
Tweet media one
5
44
97
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
#ХөдөөнийХүүхэн #ХөдөөАмьдарцгаая
Tweet media one
4
3
97
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Дэлгүүр оронгоо голын эргээр 30 минут салхилав. 😌 Машиныхаа салхивчаар гараа цухуйлгаад залхуурч дарсан зургууд. 😎 (тийм онгироо тэ?!) 😂 #ХөдөөАмьдарцгаая Чаддаг юм бол нүүгээд ир!
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
12
11
95
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
5 years
Яамаа хүндлэж, засгаас зохиосон үйл ажиллагааг дэмжсэний хариуд бүтэн өдөр ордны каринтинд өнжлөө. Сэтгүүлчид нь баялаг бүтээгчдээ захын наймаачидтай зүйрлүүлж, УИХ-ын гишүүд, салбарын Сайд нь үндэсний үйлдвэрлэгчдээсээ ичиж, нүүр буруулж, ард түмэн ад үзэж харааж зүхэв.
Tweet media one
36
60
93
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Хэдэн өдрийн аадар бороонд улаанаараа эргэсэн гол руу Франц зочин маань уурга шидэж үзье гэв. Барихгүй нь тодорхой ч байгаль хамгаалагчаас зөвшөөрлийг нь авч өглөө. 🎣 Тэгсэн харин хоншоортой залуу зуслангийн эрэг дээр зогсож байгаад нэг жараахай шүүрчихэв. 😱 #Хантай
Tweet media one
Tweet media two
6
13
95
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
1 year
Түрүүлж ирсэн амрагчид нь сүүлдэж ирсэн амрагчиддаа өглөөний цай бэлдэж өгдөг соёл тогтлоо. 👏😂 Амрагчид эхний өдрөө сүрхий зочинсог байдаг юм. Хэд хоноход гал тогооны үүднээс салахаа байж, нэг мэдэхэд гал тогооноос гарахаа байгаад нийлж хоол эргүүлж, хов баздаг болдог доо. 🧡
Tweet media one
Tweet media two
3
21
90
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Нийслэл хүүхэн гэдэг үгийг уншаад уйлах гэж байна шд. 🥲 Сэтгэл оволзуулсан гоё бэлэг байлаа охид оо! 🧡 Мөнхзаяа маань өдөржин цаас урлаж ийм гоё гэрэл асдаг, үнэртдэг универсал цэцгийн баглаа хийж иржээ. 😚 Одоо энийгээ харж эморно гэжуга. 🤪 Хайр шүү. 🧡
Tweet media one
Tweet media two
Tweet media three
3
2
90
@chagdgaa
#ХөдөөнийХүүхэн
2 years
Нөхөр эсвэл эхнэрээ дураараа хардах, төсөөллөөрөө сэрдэх, нууцаар тагнах, эд зүйлийг нь нэгжих, гар утсыг нь шалгах, хүч хэрэглэн байцаах, гар хүрэх, гэрийн хорионд байлгах, айлгаж дарамтлах, амь насанд нь халдах нь ГЭМТ ХЭРЭГ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Tweet media one
10
18
92