anbuleg Profile Banner
Ардчилсан намын бүлэг Profile
Ардчилсан намын бүлэг

@anbuleg

Followers
23K
Following
317
Statuses
54K

УИХ дахь Ардчилсан намын бүлэг. https://t.co/UaF9jNAwTi

Монгол улс, Улаанбаатар хот
Joined June 2010
Don't wanna be here? Send us removal request.
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
15 days
Д.Ганбат: Авилгатай тэмцэнэ, авлигын хэрэгтэй холбогдвол хариуцлага тооцно зэрэг заалтыг оруулах хэрэгтэй. Монголчууд бид 20 жил Тавантолгойн орд газраа ашиглаж чадсангүй.10 жилийн өмнө төмөр замтай болох боломж байсан @dganbat_mn
0
6
9
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
15 days
Б.Жаргалан: Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд БНХАУ-ын аж ахуйн нэгжийг арилжааны зарчмаар оролцохыг дэмжиж, таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж оруулсан өгүүлбэрийг хасаж хэлэлцээрийг байгуулаарай. Тогтоолд байхгүй өгүүлбэр орж ирсэн байна @BodroL
0
2
2
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
15 days
Ө.Шижир: УИХ-аар батлагдсан тогтоолын хүрээнд хэлэлцээр хийгдэх ёстой. Тогтоолд байхгүй өгүүлбэрийг оруулж ирж баталж болохгүй @shijir_ok
0
3
3
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
15 days
Д.Ганбат: Тийм байх ёстой гэсэн олон улсын гэрээ, бичиг баримт байхгүй шүү. Монголын ард түмний эрх ашгийн төлөө явах ёстой @dganbat_mn
0
2
3
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
15 days
Д.Ганбат: Энэ гэрээг Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байна гэж үзэж байгаа юу. Гишүүдэд хэлэлцэж байгаа асуудлыг нягтлах боломжийг олгохгүй байна. Тухайлбал өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал хил дамнасан замын тухай юм уу хил холболт юм уу @dganbat_mn
0
4
4
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
15 days
Д.Ганбат: Бид буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ шүү. Асуудлаа нөгөө талаас нь харж чадсан юм уу @dganbat_mn
0
2
2
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хаалаа 2025.01.24
0
1
1
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Б.Пунсалмаа: 2040 он хүртэлх Улаанбаатар хотын төлөвлөгөөнд иргэдийн оролцоо өндөр байх ёстой. Хотын иргэдээс санал асуух хэрэгтэй. Олон улсын зөвлөх компаниудтай хамтарч ажиллаж байж сайн төлөвлөлтийг гаргана. Иргэд Улаанбаатар хотод юу хэрэгтэйг маш сайн мэдэж байгаа @BPunsalmaa
0
4
5
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
А.Ганбаатар: 2040 оны Улаанбаатар хотын статус ямар байх бэ. Таван жил тутамд төлөвлөж байгаа нь арай богино биш үү. Парламенттай ижил буюу дөрвөн жилийн хугацаанд тайлагнадаг байж болохгүй юм уу
0
1
1
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Ө.Шижир: Улаанбаатар хотод төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгээс анхны төлөвлөлт буюу бүрэн бүтэн газартайгаа үлдсэн байгууллага байгаа юу @shijir_ok
0
2
2
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Ө.Шижир: Улаанбаатар хотод биеийн тамирын талбайтай цэцэрлэг сургууль, ногоон байгууламжтай үлдсэн эмнэлэг байхгүй. Үе үеийн хотын газрын дарга нар газар олгож үе үеийн ерөнхий архитекторууд барилга барьж болно гэж зөвшөөрөл өгч барилга бариулсаар ирсэн. Эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцсон бэ, цаашид тооцох бэ @shijir_ok
0
3
1
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Б.Пүрэвдорж: Бүс бүрд Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаатай ижил төвтэй байх ёстой. Бүсийн төв ороод бүх асуулаа шийдүүлж чадаж байвал Улаанбаатарыг чиглэсэн хөдөлгөөн багасна
0
3
6
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
С.Эрдэнэболд: Их хурлаас гарч байгаа шийдвэр бүхэн хүн төвтэй байх ёстой. Төсвийг Үндэсний аюулгүй байдлын бодлогын бичиг баримтад нийцэж байгаа эсэх дээр аудит хийх ёстой. Гэтэл нийцэж байгаа эсэхийг шалгах шалгуур үзүүлэлт тогтоогдоогүй байгаа учир шалгуур үзүүлэлтийг яаралтай гаргана уу @erdenebold
0
3
3
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
О.Цогтгэрэл: Монгол Улсынхаа асуудлыг нийтэд нь томьёолж харахгүйгээр шууд Улаанбаатар хотын хөгжлийг түрүүлж ярих нь зөв үү. Нутагшил суурьшлын ерөнхий төлөвлөгөө гэдэг баримт бичиг хаана явна. Үүнээс асуудлаа эхлэх ёстой байсан юм биш үү @Tsogtgerel_O
1
6
8
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
С.Эрдэнэболд: Зарчмын хувьд дэмжиж байгаа. Шинжлэх ухааны түвшинд нэрийн асуудлыг тайлбарлаж өгсөн үү. Эхнээсээ маргаан дагуулахааргүй байх ёстой. Ач холбогдолгүй маргаан явсаар төслийнхөө ач холбогдлыг бууруулах вий @erdenebold
0
4
3
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
С.Эрдэнэболд: Заавал Хүннү гэж нэрлэх шаардлага байгаа юм уу. Анхны эзэнт гүрний нэрийг засаг захиргааны нэгжид өгч болж байгаа юм уу. Дэлхийн улс орнууд ирээдүй рүү чиглэсэн нэр өгч байна @erdenebold
0
1
1
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Ц.Мөнхбат: Хүннү хот байршлын хувьд яг хаана байрших, ямар хэмжээний санхүүжилтээр босох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Улаанбаатар хот дахиад өөр дагуул хотыг бий болгох юм уу. Хэврээ дагуул хотыг бий болговол тусдаа эрх зүйн байдлын тухай хууль гаргах уу энэ хууль ижил хэрэгжих үү
0
1
1
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Д.Цогтбаатар: Улаанбаатар хотод 2040 он хүртэл 242 ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Улаанбаатарт ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн оронд шинэ хот, аймгийн төвүүдэд хөрөнгө оруулалтаа нэмж төвлөрлийг сааруулах тал дээр ажиллахгүй юм уу @Tsogtbaatar_D
0
1
1
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
18 days
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна 2025.01.24
Tweet media one
0
12
13
@anbuleg
Ардчилсан намын бүлэг
19 days
Д.Энхтуяа: Хувьцаа эзэмшигчдийн зааг ялгааг яаж оруулж өгсөн бэ @tvenkhee
0
1
1