NTVmn Profile Banner
NTV Profile
NTV

@NTVmn

Followers
8K
Following
222
Statuses
12K

Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009

Ulaanbaatar, Mongolia
Joined September 2013
Don't wanna be here? Send us removal request.
@NTVmn
NTV
12 hours
Ч.Ганхуяг: Хөрөнгийн биржийг 24 цагийн үйл ажиллагаатай болгох боломжтой
0
3
6
@NTVmn
NTV
13 hours
Багш Б.Идэржавхлан: Одоогоос гурван жилийн өмнө ээжийгээ алдаад өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд байр авч өгөхөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хандивын аян зохион байгуулж байсан. Тухайн үед холбооны тэргүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байсан бөгөөд тэрээр хандиваар цугласан 80 гаруй сая төгрөгийг эвлэлийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх шалтгаанаар хүүхдүүд хувь лизингээр байр авч гэрээ хийж байсан. Ингээд зээлийн төлөлт дууссан ч хүүхдүүдэд байрны гэрчилгээ шилжүүлж өгөөгүй, иргэн Мөнхтулгын нэр дээр шилжүүлсэн байгаа юм.
0
41
58
@NTVmn
NTV
13 hours
Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм. Нөөцийн махыг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины мах 25 хувиар хямд байхаар борлуулна. Үхрийн ястай мах 13,800 төгрөг, хонины ястай махыг 11,800 төгрөгөөр худалдаалж байна.
Tweet media one
0
0
0
@NTVmn
NTV
14 hours
Иргэн А: Миний амиа алдсан дүү орон сууцны зээлтэй байсан. Амь насны даатгал, эд хөрөнгийн даатгал хоёуланг нь хийлгэсэн байсан. Ингээд миний бие даатгалын газарт хандахад бичиг баримт дутуу гэх шалтгаанаар авч үзээгүй. Энэ ганц миний дүүгийн асуудал биш нийт ипотекийн зээлдэгч нарын амь насны даатгалын асуудал хөндөгдөж байна.
0
0
0
@NTVmn
NTV
15 hours
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Монгол Улс 2025 он гэхэд 5G сүлжээг орон даяар нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Бид гурван сар гэхэд сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлнэ. 5G сүлжээ нэвтэрснээр сумдын интернэт 10 дахин нэмэгдэж, хаана байгаагаас үл хамааран цаг хугацааны хоцрогдолгүй үйлчилгээ авах боломжтой болно.
0
3
4
@NTVmn
NTV
16 hours
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Цахим залилан хийж байгаа сувгуудыг шууд хаах гэхээр заавал улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр, прокурорын шийдвэр хэрэгтэй гэдэг эрх зүйн зохицуулалтаас болж уддаг.
0
2
0
@NTVmn
NTV
16 hours
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 6-ны өдөр зарлиг гаргаж, “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ. Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” хэмээн тусгажээ. Энэхүү өөрчлөлтийн саналыг анх Монгол Улсын аварга О.Хангай гаргаж, Ерөнхийлөгчид хандаж байжээ. Тэгэхээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг хүүхэд нь нэгээс дээш нас хүрсэн үедээ эндсэн бол эхийн II одон авах боломжтой болж байгаа юм.
Tweet media one
0
0
0
@NTVmn
NTV
20 hours
Хамас бүлэглэлд 15 сарын турш барьцаалагдсан таван Тайланд иргэн 2025 оны 2-р сарын 9-нд Бангкок дахь Суварнабхуми нисэх онгоцны буудалд гэр бүлийнхэнтэйгээ уулзлаа. Понгсак Тээнна, Сатиан Суваннакам, Ватчара Сриаун, Баннават Саэтао, Сурасак Румнао нар 2025 оны 1-р сарын 30-нд Израиль, Хамас бүлэглэлийн гал зогсоох гэрээний хүрээнд суллагдсан юм.
0
0
2
@NTVmn
NTV
20 hours
Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Итали улсын төлөөлөл оролцох бөгөөд 250 гаруй алхагч оролцохоор бүртгүүлээд байна. Өвлийн явган алхалтын фестивалийг дараах хоёр маршрутаар зохион байгуулна. Үүнд: •2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс “Жавхлант” өртөө •2025 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "Скай резорт" цанын бааз хүртэлх маршрутаар алхана.
Tweet media one
0
0
1
@NTVmn
NTV
20 hours
МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД! Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. ЦУОШГ 2025.02.10
Tweet media one
0
2
3
@NTVmn
NTV
20 hours
Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор Боловсролын сайд шийдвэрлэлээ. 2025 оны батлагдсан цалингийн санд багтаан, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөг олгоно.
Tweet media one
0
2
4
@NTVmn
NTV
20 hours
Энэ өдөр дэлхийн түүхэнд 🌎 1947 оны энэ өдөр Кристиан Диор загварын шинэ цуглуулгаа худалдаанд гаргаж байв. Урт банзал, задгай энгэр, мөр ил гарсан загвар нь загварын чиг хандлагыг өөрчилжээ. Кристиан Диор бол бүх загвараа нэг брэнд нэрээр гаргасан анхны загвар зохион бүтээгч юм. Диор дайны дараах загварын ертөнцөд эмэгтэйлэг байдлыг эргүүлэн авчирсан нь түүний гол гавьяа байв.
Tweet media one
0
0
0
@NTVmn
NTV
4 days
Австралийн парламент пүрэв гарагт үзэн ядах гэмт хэргийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулаад байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нацист ёсолгоо хийх, хориотой бэлэг тэмдгийг ��урталчлах зэрэг үзэн ядах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 1-6 жил хорих ял оноодог болж байна. Түүнчлэн терроризмыг санхүүжүүлсэн тохиолдолд доод тал нь 3 жил, террорист халдлага төлөвлөж үйлдсэн тохиолдолд 6-аас дээш жилийн ял шийтгэл оноохоор зааж өгчээ.
Tweet media one
0
1
1
@NTVmn
NTV
4 days
Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс /2025.02.07/ үе шаттай эхлүүлэхээр болжээ. Энэ жил 446 цэгээр борлуулахаар төлөвлөж эхний ээлжид 117 цэгээр борлуулалтыг эхлүүлсэн байна. "2025 оны хоёрдугаар сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ. Дүүргийн менежерүүд үе шаттай эхэлж байгаа худалдааг иргэдэд төөрөгдөл үүсгэхгүйгээр зохион байгуулж, мэдээ мэдээллийг сайн өгч, хаягжилтыг онцгой анхаарахыг Улаанбаатар хотын ерөний менежер Г.Батзориг сануулжээ.
Tweet media one
0
0
0
@NTVmn
NTV
4 days
Э.Амархүү: Хувь хүний нууц, эмзэг мэдээллийг түгээсэн иргэнд торгууль ногдуулахаас гадна тав хүртэл жилийн хорих ял оноож, хариуцлага хүлээлгэдэг. Харин байгууллагад ₮20 саяын торгууль ногдуулдаг. Иргэд зарим тохиолдолд өөрсдөө ч мэдэхгүй хувь хүний эрхэд халдаж, нууц, эмзэг мэдээллийг задруулах тохиолдол бий.
0
1
1