MECCMongolia Profile Banner
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ Profile
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ

@MECCMongolia

Followers
4K
Following
697
Statuses
4K

Байгаль бол тансаг хэрэглээ биш харин ус, сайхан талх шиг амин чухал хэрэгцээтэй хүний ​​оюун санааны хэрэгцээ юм. #ЭдвардАбби

Mongolia
Joined January 2016
Don't wanna be here? Send us removal request.
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
13 hours
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга зарим журмуудыг ХҮЧИНГҮЙ болгож байгаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
1
7
8
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
13 hours
📷Агаарын чанарын шинэчилсэн стандартад олон нийтийн саналыг авч байна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаар тушаалаар MNS 4585:2016. Агаарын чанар.Техникийн шаардлага стандарт болон Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан. Ажлын хэсэг MNS 4585. Агаарын чанар.Техникийн шаардлага стандартын төслийг шинэчлэн боловсруулж, төслийг хэлэлцүүлэн батлуулахаар 02 дугаар сарын 05-нд Стандарт хэмжилзүйн газарт хүргүүлсэн. Стандарт хэмжилзүйн газар стандартын төслийг албаны ёсны сайтдаа байршуулж, 03 дугаар сарын 03-ны 17.30 цаг хүртэл олон нийтийн саналыг авч байна. Иргэн та холбоосоор хандан, саналаа өгөх боломжтой.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
1
1
7
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
16 hours
ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсээс байгаль орчны хяналтын улсын байцаагч, холбогдох албан хаагч нарт “Эрсдлийн удирдлагын тогтолцоо, олон улсын стандарт” сэдвийн хүрээнд сургалт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалт эрсдэлийн удирдлагын тогтолцоо, олон улсын шилдэг туршлагууд, байгууллага болон салбарын эрсдэл, эрсдлийн шалгуур, цар хүрээг тодорхойлох зэрэг сэдвээр СЭЗИС-ийн багш, Эрсдэлийн удирдлагын доктор (Ph.D) Б.Мөнхзаяа танилцуулга хийж, албан хаагчид ISO 31000:2009 Эрсдэлийн удирдлагын стандарт болон байгууллага, эрсдэлд суурилсан хяналт шалгалт болон эрсдэлийн шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлох арга зүйн талаар асууж тодруулан шаардлагатай мэдээллийг авлаа. Цаашид эрсдэлийг үнэлэх, бууруулах, сэргийлэх, сайжруулах, нийт гүйцэтгэл, үр нөлөөг дээшлүүлэх, эрсдэлээ оновчтой тогтоох зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Tweet media one
Tweet media two
0
0
2
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
1 day
🟢БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ЖУРМУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО Удахгүй журмуудын жагсаалтыг хүргэнэ...
Tweet media one
1
4
8
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
2 days
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга шуурхай хуралдааныг удирдан явууллаа. /2025-02-11/ Хуралд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, Засгийн газрын хуралдаанаас болон Сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг шуурхай хэрэгжүүлэх, цаг үеийн шинжтэй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэлүүд өглөө. Тодруулбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусган боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах; Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт 2-оос доошгүй удаа уртасгасан цагаар хуралдуулж, өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан үнэлгээнүүдийг хэлэлцэж дуусгах; Байгаль орчныг хамгаалах төсөл арга хэмжээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1%-ийн хөнгөлөлтийг суутган тооцох боломжийг бүрдүүлж, энэ долоо хоногоос эхлэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж эхлэх; Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй журмуудад үнэлгээ хийж, цөөлөх, давхардал хийдлийг арилгах ажлын хэсгийг МҮХАҮТ, АОЭНХ, МБОИЗ төлөөллийг оролцуулан байгуулж, цөөлөх, хялбаршуулах; Цахимжуулалт дутуу хийгдсэн тусгай зөвшөөрлүүдийг хоёрдугаар улиралд багтаан дуусгах, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох, эхний ээлжид химийн бодисын тусгай зөвшөөрлийн системийг ашиглалтад оруулах; 2-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Байгаль орчны салбарын стандарт, эрхзүйн шинэчлэл, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлгийн үеэр “Стандарттай байгаль орчны салбар” зорилтын хүрээнд шинэчлэгдэх төслүүдийг танилцуулах; Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг байгаль хамгаалах чиг үүрэгтэй төрийн бус байгууллагуудад гэрээгээр хариуцуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан, байгалийн дурсгалт болон нөөц газрын зар мэдээллийг олон нийтэд хүргэх; Дэлхийн усны өдрөөс эхлэн усыг нөөцлөх, хуримтлуулахад уриалсан, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “Дусал бүр” нийгмийн аяныг явуулах, бэлтгэл хангах, Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлт ирсэн тухай бүрд хурлыг зарлан хуралдуулж, шийдвэрлэх; Гадаад өрийг байгаль хамгаалалд шилжүүлэх DFNS арга, Уур амьсгалын эрсдэлийн индекс тооцох аргачлалыг нэвтрүүлэх асуудлыг холбогдох яамдтай хамтран шийдвэрлэх болон бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Tweet media one
1
5
6
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
3 days
САЛБАРЫН ХЯНАЛТ: УУРЫН ЗУУХНУУДЫН 67 ХУВЬ НЬ АГААРЫН БОХИРДЛЫГ ХЯНАХ БАГАЖГҮЙ, АГААР БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР ТӨЛДӨГГҮЙ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй нийт 139 объектыг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад хамрагдсан объектуудаас 34 объект улирлын чанартай ажилладаг тул үйл ажиллагаа явуулаагүй, 5 объект төвийн дулааны шугам, хийн халаагуураар шийдсэн нөхцөл байдал тогтоогдож, бусад 100 объект /дулааны цахилгаан станц 6, зуух ашигладаг объект 94/-д хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Хяналт шалгалт хийсэн 100 объектод давхардсан тоогоор 496 зөрчил, дутагдал илэрсэн. Илэрсэн зөрчил, дутагдалыг хувиар илэрхийлбэл: -35 хувь нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, -70 хувь нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, -66 хувь нь өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөөг тайлагнаж дүгнүүлээгүй, -61 хувь нь орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд агаар, хөрс, усан орчинг шинжилгээнд хамруулаагүй, -30 хувь нь зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй, -60 хувь нь утаа шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй, -75 хувь нь зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй, -67 хувь нь агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй үнсийг битүүмжилсэн агуулахад хадгалаагүй, -20 хувь нь цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүй, -76 хувь ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, -70 хувь нь ус ашигласны төлбөр төлсөн төлдөггүй, -42 хувь нь зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгадаггүй зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, У��ны тухай, Хог хаягдлын тухай, Агаарын тухай хууль тогтоомжийн зөрчсөн нь тогтоогдсон 50 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа цэргийн ангиуд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиуд, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын усан халаалтын зуухны байгууламжид илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар Салбарын Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгавар хүргүүлсэн. Мөн улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг, үйл ажиллагаа явуулаагүй нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн байна.
Tweet media one
Tweet media two
0
1
1
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
5 days
“МОНГОЛ ОРНЫ ЗАГАС, ЗАГАС АГНУУРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО “Монгол орны загас, загас агнуурын тогтвортой байдлыг хангах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.07/ боллоо. Манай орны загас, загас агнуурын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, шинжлэх ухааны мэдээ, үр дүнд суурилсан бодлогын шинэчлэлийг тодорхойлох, мэдээлэл солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэн дэмжих зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Уулзалт хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэмжлэгтэйгээр АНУ-д төвтэй Зэрлэг хулд загасны төв, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Биологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг нээж үг хэлэхдээ тус яамны зүгээс энэ уулзалт хэлэлцүүлгийн хэрэгцээ шаардлага, ач холбогдол, хурлаас гарах үр дүн зэрэгт нэлээд ач холбогдол өгч, өндөр хүлээлттэй байгааг дурдсан. Мөн өнөөдрийн уулзалтад загас судлаачид, байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг үндэсний болон олон улсын байгууллагууд, загасчдын төлөөлөл, загас үржүүлэг болон спорт загасчлалын мэргэжлийн клуб, холбоод, спорт загас агнуурын аялал эрхэлдэг компаниудын төлөөлөл, зарим аймгийн Байгаль орчны газар, Сав газрын захиргаад төлөөлөл оролцож байгаад талархаж байна. Энэ цаг хугацаа нь Монгол орны загасны улаан дансны үнэлгээг шинэчлэн хийж байгаа цаг үетэй давхцаж байгаа нь сайшаалтай бөгөөд бид Монгол орны загасны Улаан дансны үнэлгээг 2006 оноос хойш бараг 20 жилийн өмнө хийсэн байдаг. Тус үнэлгээнд 64 зүйл загасыг хамруулсан байдгаас 14 зүйлийн загас ховордлын зэрэглэлтэй, 16 зүйлийн загас мэдээлэл дутмаг буюу үнэлэх боломжгүй гэсэн ангилалд багтаж байна. Эндээс харахад бид ховордож буй зүйл загасаа хамгаалахаас гадна, олон зүйл загасаа амьдрах орчинтой нь тулгамдсан асуудалтай нь сайн судлах зайлшгүй шаардлагатай байна. Иймд Монгол орны загасны улаан дансны үнэлгээг хийж байгаа цаг хугацаатай давхцаж энэ хурал зохион байгуулагдаж байгаа нь загас судлалын эрдэмтэн, судлаачид маань ажлын явц, үр дүнгээ хэлэлцэх, бусад оролцогчдоос мэдээлэл авах, санал солилцох боломж гэж харж байна. Дараагийн нэг чухал асуудал бол Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийг тэлэх 14 мега төсөлд Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц барих, Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүд багтсан бөгөөд эдгээр төслүүд нь манай орны томоохон голуудад хийгдэх учир тухайн голуудын экосистем, тэнд тархсан загасны зүйл, тэдгээрийн амьдрах орчинд хамгийн бага нөлөөтэй байхаар хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Иймд эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлэхэд та бүхний оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болох бөгөөд энэхүү уулзалт хэлэлцүүлгээс тодорхой санал санаачилгууд гарах байх гэж найдаж байна. Энэ тал дээр БОУАӨЯ-ны зүгээс холбогдох талуудтай аль болох нээлттэй, ойр ажиллах бодлого баримтлах болно” гэсэн юм. Мөн ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Б.Мэндсайхан “Одоогоос 61 жилийн өмнө миний багш доктор А.Дашдорж маань олон улсын загас судлаачдын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Тэр бол манай улсад анх удаа нэг доор олон эрдэмтэд цуглаж загасны талаар санал бодлоо солилцож байсан явдал юм. Түүнээс хойш өнөөдөр анх удаа дахин ийм олон хүн нэг дор цуглаж загасны асуудлаар хуралдаж байгаа нь нэг талаар түүхэн үйл явдал гэж хэлж болно” гэлээ. Энэхүү уулзалт хэлэлцүүлэг явцад загас судлалын шинжлэх ухааны өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн үеийн чиг хандлага, цаашид шаардлагатай судалгааны чиглэлүүд, түүнчлэн олон нийтэд тулгуурласан шинжлэх ухааны ажлыг дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгото юм. Мөн Монгол орны загас, амьдрах орчны хамгаалал, нөхөн сэргээлт, агнуурын менежментийн бодлогын орчин, санхүүжилтийг шийдвэрлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа, уялдаа холбоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт мэдээлэл, санал солилцох тусгайлсан хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ. Энэхүү арга хэмжээнд бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, загас үржүүлгийн экспертүүд, аялал жуулчлалын компаниуд, спорт загасчлалын холбоод, клубүүд, загас агнуур эрхлэгчид, байгаль хамгааллын үндэсний болон олон улсын байгууллагууд оролцлоо.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
0
1
2
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
5 days
“МАЗААЛАЙ БААВГАЙ - БИДНИЙ БАХАРХАЛ” ЦАХИМ МАРАФОН ЭХЭЛЛЭЭ Үндэсний бахархалт #Мазаалай баавгайн талаар олон нийтэд сурталчлан таниулах, ойлголт мэдээлэл өгөх зорилготой фостер болон контент бүтээх цахим марафон 2025.02.01-ээс эхэллээ. #Тус_уралдаанд: Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Уралдааны удирдамжтай QR кодыг уншуулах эсвэл доорх линк дээр даран танилцана уу. .. Бүтээл хүлээн авах хаяг : Имэйл хаяг : tsengegusnuuts@gmail.com
Tweet media one
1
3
6
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
5 days
БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА НҮБ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-гийн төлөөлөгчдийг өчигдөр /2025.02.06/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий бөгөөд хүлэмжийн хийг ялгаруулагч голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа. ХХААХҮЯ-ны дэргэд 2010 оноос хойш 2 үе шаттай хэрэгжсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслийн 3 дахь үе шатыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ба уг төслөөр дамжуулан орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, ЖДҮ-үүдэд зээлийн батлан даалт гаргах гэх мэт ажлууд төлөвлөгдсөн. Мөн Хөдөө аж ахуй болон байгаль орчны салбар хоорондын уялдааг хангасан, тэнцвэртэй хөгжлийг бий болгохуйц шинээр төслийн санал боловсруулан олон улсын сангуудад хүргүүлэх, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар малчин иргэд болон хувийн хэвшилд очих үр өгөөжийн тэнцвэртэй хангах, хөдөө аж ахуйн салбараас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, IFAD-ын сайн туршлагаас судлан, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Tweet media one
0
2
3
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
7 days
СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️‼️‼️ Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд‼️‼️‼️ 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
0
3
2
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
7 days
МОНГОЛ УЛСЫН "ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМЭР"-ИЙН ЗОРИЛТЫГ АХИУЛАН ШИНЭЧЛЭХ ЭХЛЭЛИЙН СЕМИНАР БОЛЛОО “Парисын Хэлэлцээрийг Хэрэгжүүлэх Үндэсний Хэмжээнд Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-ийн Зорилт” бичиг баримтыг 2019 онд Монгол Улсын Засгийн газар 407 тоот тогтоолоор баталсан. Парисын хэлэлцээрийн хүрээнд гишүүн орнууд ҮТХН-ийн зорилтыг таван жил тутамд ахиулан тодорхойлох үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Монгол Улс нь 2025 онд ҮТХН 3.0 (NDC 3.0)-ийн зорилтыг ахиулан тодорхойлох юм. ХБНГУ-ын Эдийн засаг, уур амьсгалын яам (BMWK)-ны олон улсын уур амьсгалын санаачилгын (IKI) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) хэрэгжүүлж буй “Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх нь (SPA)” төсөл нь Монгол Улсын "Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр"-ийн зорилтыг ахиулан шинэчлэх ажлын хүрээнд ҮТХН 3.0 баримт бичгийн замын зураглалыг боловсрулах, ХХЯ-ыг бууруулах 5 салбарын зорилтыг ахиулах чиглэлд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 2025 оны 2 сарын 4-ний өдөр Монгол Улсын "Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр"-ийн зорилтыг ахиулан шинэчлэх NDC 3.0 ажлын эхлэлийн семинарыг амжилттай зохион байгууллаа. Тус эхлэлийн семинарт Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI) Уур амьсгалын өөрчлөлт ба Дэлхийн чиг хандлага сэдвээр, НҮБХХ (UNDP) ҮТХН 2.0 баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээний тайлангаа танилцууллаа. “KICK-OFF WORKSHOP FOR THE DEVELOPMENT OF MONGOLIA’S NDC 3.0 UPDATE” WAS SUCCESSFULLY ORGANIZED Mongolia’s Nationally Determined Contributions (NDC) document was approved by the Government of Mongolia in 2019 through Resolution No. 407. As a Party to the Paris Agreement, Mongolia, like other member states, is required to regularly update its NDCs, enhance its targets every five years, and report on their implementation. In this context, Mongolia is set to develop the NDC 3.0 document by 2025, which will include updated and more ambitious targets for reducing GHG emissions. To support this effort, the "Supporting the Implementation of the Paris Agreement (SPA)" project, funded by the German Federal Ministry for Economic Affairs and Climate Action (BMWK) through the International Climate Initiative (IKI) and implemented by GIZ is supporting the Government of Mongolia for the development of NDC 3.0 by developing a roadmap for the NDC update as well as enhancing the targets for the main mitigation sectors including energy, transport, IPPU, waste and building. As part of this effort, GIZ, in collaboration with the Ministry of Environment and Climate Change (MECC), successfully organized a Kick-Off Workshop for the Development of Mongolia’s NDC 3.0 Update on February 4, 2025. During the workshop, the Global Green Growth Institute (GGGI) provided an overview of international frameworks and actions on climate change, while the United Nations Development Programme (UNDP) presented the findings of the NDC 2.0 stocktaking.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
0
0
3
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
8 days
"Ногоон хөгжил" сэтгүүлийн энэ удаагийн дугаарт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн "2025 ОНЫГ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЖИЛ БОЛГОНО " ярилцлага, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгын "ГАДАРГЫН УС ХУРИМТЛУУЛАХАД ОНЦГОЙ АНХААРНА" нийтлэл, COP16, COP29 олон улсын хурал арга хэмжээнүүдийн сурвалжлага, тусгай хамгаалалттай газар нутаг, ховор ан амьтдын тухай нийтлэлийг багтаажээ...
Tweet media one
0
3
2
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
8 days
#СОНСГОЛ: БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй 📷“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна. 📷БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа гишүүдийн асуултад хариулахдаа “Утааны бүх сонсголд суулаа, бүх саналыг тэмдэглэж авлаа. Буруутныг хайж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа гүйцэтгэх засаглалынхан, яамдынхан, түлшний үйлдвэрийнхэн, аж ахуйн нэгжүүдээс бурууг хайгаад хэрэггүй. Энэ хүмүүс тухайн үед гарсан тушаал шийдвэрийг биелүүлсэн. 📷Хамгийн гол асуудал нь төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байна. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй уулзаж байсныг улс төрийн шалтгаанаар болиулсан. Дараа нь 10, 20 айл нийлж, дэд бүтцээ шийдэх “Сайн хашаа” хөтөлбөр бас л зогссон. 📷Сонгуулийн өмнө улстөрчид гарч ирээд, бүх газрыг дур дураараа олгодог. Ингэж хотыг төлөвлөлтгүй болгож, өнөөдрийн асуудлыг үүсгэсэн. 📷Манай яаманд агаарын бохирдолтой тэмцэх төсөв ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ямар нэг төсөвгүй, хэдэн хүнийг ТҮ-ийн хамгийн доод шатлалаар цалинжуулж, яамны батлагдсан төсвийн хүрээнд ажиллуулах гээд үзэж байна. Сайн дурын байгууллага шиг л байна. 📷Би Үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сард бүх асуудал, алдаа оноог судаллаа. УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ зоригтой гаргах хэрэгтэй. УИХ дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Tweet media one
0
0
2
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
9 days
САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Tweet media one
0
0
1
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
12 days
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БИГЭР, БАЯН-УУЛ СУМАНД ЦАГ УУРЫН АВТОМАТ СТАНЦ СУУРИЛУУЛНА Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга энэ сарын 27-30-ны өдрүүд Говь-Алтай аймагт ажилласан. Энэ үеэр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн удирдах хороог дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд хоёр ширхэг цаг уурын автомат станц гардуулан өглөө. Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр “Цаг уурын автомат станцаар хангах” ажлын хүрээнд 2025 онд Говь-Алтай аймгийн Бигэр, Баян-Уул сумдад цаг уурын автомат станцыг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сумдын цаг уурын харуулыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаснаар цаг агаарын бодит мэдээний чанар сайжран болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжирна гэж үзэж байна.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
0
0
0
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
12 days
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД: СОНСОХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ - Монгол Улсын Засгийн газар болон дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. - Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаар тогтоолоор “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох авто замыг барьж байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох төр захиргааны байгууллагуудад үүрэг болгосон. - Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 459 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/7471 дугаартай албан бичиг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06/256 дугаартай албан бичгүүдийн тус тус үндэслэл болгон Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын ам, Нүхтийн задгайд газар ашиглах эрхтэй 22 иргэн, аж ахуйн нэгжийн 25 нэгж талбар “Шинэ тойрог зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох Яармагийн шинэ авто замын трасст хэсэгчлэн болон бүтэн өртөж байна. - Иймд Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн", 43 дугаар зүйлийн 43.6-д "Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй” заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүтэн цуцлуулах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор Хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү. Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль журмын дагуу таны газар ашиглах эрхийг цуцлахад саад болохгүй болохыг анхаарна уу.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
0
0
0
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
13 days
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, АГААР, УС, ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛСАН ААН-Д ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ БОУАӨЯ-аас МҮХАҮТ, ТЕГ-тай хамтран Монгол Улсын шилдэг 100 аж ахуй нэгжийг оролцуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Татварын хөнгөлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй зорилт арга хэмжээнүүдийн талаар Татварын Ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын Ахлах байцаагч Б.Энхтөр, ААНОАТ--ийн хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Ахлах шинжээч Г.Хоролмаа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
1
7
12
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
13 days
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАТТУЛГА ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга энэ сарын 27-30-ны өдрүүд Говь-Алтай аймагт ажиллав. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзалт хийж, 2024 онд байгаль хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлуудыг үнэлж, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 15 сумд хөв цөөрөм, ус хуримтлуулах ажлыг 2,5 тэрбум төгрөгөөр, агаарын бохирдлыг хэмжих автомат станцыг Алтай хотын төвд байршуулах, 108 сая мод тарьж ургуулах ажлын хүрээнд ойжуулалт, ойн зурвас байгуулах, заган ойн сэргэн ургалтыг дэмжих, ойн талбайг нэмэгдүүлэх, усны харуулын 3 байр барих, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны байр барих, элсний нүүлт, цөлжилтийг тогтоон барих механик хамгаалалтын ажил зэрэг 3 тэрбум гаруй төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оныг байгаль орчны салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлуудад дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
0
0
2
@MECCMongolia
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
13 days
"PostCOP АХЛАХ АЛБАН ХААГЧДЫН ТҮВШНИЙ БЭЛТГЭЛ ХУРАЛ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, COP17 Ажлын албанаас хамтран "PostCOP Ахлах албан хаагчдын түвшний бэлтгэл хурал" (POST COP technical meeting)-г 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын Талуудыг бага хурлаас гарсан шийдвэр үр дүнг тус бага хурлуудад оролцсон төлөөлөгчид танилцуулан, улмаар байгаль орчин болон бусад холбогдох салбаруудын бодлого төлөвлөлтөд хэрхэн уялдуулан тусгах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд үндэсний түвшинд хамтын ажиллагааг сайжруулах талаар өргөн хүрээний танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтад төрийн байгууллагын бодлого боловсруулагчдыг төдийгүй хувийн хэвшил, төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага болон залуучуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулснаараа илүү үр дүнтэй уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Энэхүү уулзалтаас гарсан үр дүнд суурилан Талуудын бага хурлуудын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг шийдвэр гаргах түвшинд танилцуулан хэлэлцэх “PostCOP өндөр түвшний арга хэмжээ”-г ирэх 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Tweet media one
Tweet media two
Tweet media three
Tweet media four
0
0
2