Baabar Profile
Baabar

@Baabarniitlelch

Followers
281,425
Following
684
Media
535
Statuses
45,009

Vitam impendere vero

Joined March 2012
Don't wanna be here? Send us removal request.
Explore trending content on Musk Viewer
@Baabarniitlelch
Baabar
4 years
Намайг дагасан 215 мянган найз нөхөд болон намайг үзэж чаддаггүй 215 ширхэг хүн бүгдэд нь ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ. ХОРЬ ХОРЬ-оос мултран гарч буй бид ирэх ондоо төрлөөрөө түмэн амгалан байх болтугай. БААБАР ёслов.
78
136
2K
@Baabarniitlelch
Baabar
6 years
шалдан байгаа нь жүжигчин Батзаяа дээлтэй нь би 1958 он. Театрын арын хашаа, одоогийнхоор Соёлын төв өргөөний буурь
Tweet media one
69
284
1K
@Baabarniitlelch
Baabar
3 years
Барууны капитализм хичнээн зэрлэг байгаад баян эцэг төрийн сайдын суудал худалдан авч эрх охиндоо бэлэглэх бололцоогүй.
34
578
1K
@Baabarniitlelch
Baabar
1 year
Үерийн аман дээр гэр хашаагаа барьсан иргэдийн буруу гэх үг ам дамжин тэр чиглэл рүүгээ урсаж эхэллээ. Мэдээж иргэдийн буруу л даа. ГЭХДЭЭ энэ бүрийг зхицуулахын тулд ТӨР оршдог юм биш үү? Эсвэл төр гэдэг нь замбараагүй байдлыг ажиглан харж суудаг ГЭРЧ юм уу?
46
554
1K
@Baabarniitlelch
Baabar
3 years
Намайг дагасан Хоёрзуун гучин таван мянга гурван зүүн (235 300) жиргээч нартаа Шинэ оны мэнд хүргэе! Та нар шүү! Магадгүй миний буруу ойлголтоос болоод блоклуулсан нэлээд жиргээч байгаа байх. Нэр нүүр нь ил бол надад хандаарай би блокоо устгая. Найрсаг байгаасай гээд дуу байдагда
70
103
1K
@Baabarniitlelch
Baabar
6 years
Намайг дагадаг 183 мянган бүр жиргээчдээ твитрээр золгоё. Элгээрээ энх амгалан, Төрлөөрөө төвшин амгалан байг.
58
84
1K
@Baabarniitlelch
Baabar
1 month
Хөөрхий дөө, миний муу гэнэн тэнэг ард түмэн! Оросууд энд ямар ч 3-р цахилгаан станц янзлах гээгүй, ямар ч атомын цахилгаан станц барьж өгөх гээгүй, ямар ч хийн хоолой барих гээгүй, ямар ч тусламж өгөх гээгүй, бидний өөр бусад оронтой холбоо тогтоох гэсэн, бие даах гэсэн
49
527
1K
@Baabarniitlelch
Baabar
2 years
ЭНХАМГАЛАН: Орос 3-р сургуулийн өмчлөл 100% Монголынх.Сургалт ажиллагааны 84% сургалтын төлбөрөөс, 16% Монгол хувьсах зардал болгон өгч буй.Монгол тусгаар улс. ЗГ-ын тушаалыг Элчин сайд эсэргүүцэх ёсгүй. Манай тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. Үүнд ГХЯ нот бичиг илгээх байх
30
432
1K
@Baabarniitlelch
Baabar
5 years
Намайг дагадаг 200 мянган жиргээчдээ мэнд дэвшүүлье. төрлөөрөө түмэн амгалан, элгээрээ энх амгалан болтугай.
36
75
1K
@Baabarniitlelch
Baabar
4 years
Франц өнөөдөр короногийн 2-р үе пикээ өнгөрөөв гээд локдаун дэглэмээ багасгав. Өдөрт 11К халдвар. Тооцоо хийж 11К-аас бага бол эмчлэх чадамж байна гсн үг Манай удирдлага ийм тооцоо хийх боловсрол үгүй тул тоолоод л дунд нь өөрснөө паник. Боловсрол ямар чухал юм бэ? Баахан бөхчүүд
50
362
1K
@Baabarniitlelch
Baabar
2 years
Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэн бишрэх эрх чөлөө бол Хүн төрлөхтний, түүний дотор Монголын бүх түүхэн дахь хамгийн том ололт. МАН түр хугацаанд газрын өндөрлөг дээр гарч зогссоныгоо эдгээр бүхий л ололтыг нураан ганцаараа үүрд дарангуйлж чадна гэж бодсон уу? МАЙ!
32
537
1K
@Baabarniitlelch
Baabar
9 months
Бүх жиргээч нартаа шинэ оны мэнд хүргэе! Ирж буй шинэ ондоо улс орноо ч, амь амьдарлаа ч бодоцгооё гэж та бүхэндээ уриалж байна!
42
160
990
@Baabarniitlelch
Baabar
6 years
Намайг дагасан 182 000 найзууддаа шинэ жилийн мэнд хүргэхийн сацуу надад блоклуулсан 182 хүнд ч бас мэнд хүргий
50
80
958
@Baabarniitlelch
Baabar
3 years
Энэ сонгуулд орохгүй гж бодсын. Яг тулаад ирэхээр эвгүйм. АН байгуулалцсан хүн, 31 жил 1 ч өнжилгүй намынхаа төлөө санал өгч байсан. Хэдийгээр хөөгдсөн ч гэсэн. Хэдийгээр нам маань луйварчдын гарт түр орсон ч гсн.Үхэхийн цагт харамсаж магадгүй. АН-ыхаа төлөө санал өгөхөөр гарлаа.
73
188
933
@Baabarniitlelch
Baabar
2 years
Буриад тува залуусыг чөлөөтэй оруул, адилхан монголчууд. Элдэв хориг тавих нь эцэстээ Путины засаг онхолдож, Орос задрахад бид л дэлхийн шившиг болно. Оросын иргэд визгүй 1 сар, сурч байвал 1 жил байх эрхтэй. Монгол хэлтэй ах дүү нар бидэнд хэрэгтэй. Монгол хэлний курс байгуул.
37
287
914
@Baabarniitlelch
Baabar
2 years
За миний хайрт 262.4 мянган дагагчид болон би өөрөө дагадаг 647 андууд, огт дайсагнаагүй ч зүгээр л блоколсон 262 энгийн иргэд (нэр нүүрээ нуулгүй ил гаргаарай, шинэ ондоо харгүй харилцацгаая) та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе! Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байг! БААБАР ёслов!
57
73
903
@Baabarniitlelch
Baabar
5 years
Намайг дагадаг 195 мянган жиргээчид, надад блооклуусан 195 твитэрчиддээ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!. Та бүхэн шинэ ондоо төрлөөрөө түмэн амгалан байгтүн! Бүгдийг нь хүндэтгэсэн БААБАР
48
90
883
@Baabarniitlelch
Baabar
3 months
Судалгаа ерөнхийдөө таардаг л байхгүй юу. Сант сумд болсон эмгэнэлт явдлаас болж судалгаанаас хол зөрсөн. Иргэний Зориг босго давна гэж тооцоолоогүй. Юутай ч ХҮН, НОМТ хоёр босго давсан нь маш талархуулштай.
44
124
879
@Baabarniitlelch
Baabar
3 months
Хар тамхитай тэмцэхийн тулд ШХАБ-д элсэх хэрэгтэй гэж Цогтбаатар шааж байна. Хар тамхины хамгийн том үйлдвэрлэгч нь одоо ШХАБ-д элсэж байгаа Афганистан, хамгийн том хэрэглэгч нь ШХАБ-ын толгойлогч Орос. Эх орныг минь хааш нь чирэх гээд хонзогноод байгаам бэ, Цогтбаатар аа?
25
476
864
@Baabarniitlelch
Baabar
19 days
Ийм хүмүүс л энэ орныг авч явж байнадаа. Бас АПУ Батсайхан, МАК Намтайшир, Голомт Баясгалан, Худалдаа хөгжил Эрдэнэбилэг, Хааны Баатарсайхан... гэх мэт. Эд хүн юм болохоороо алддаг л биз, хазгай гишигдэг л биз, гэвч бидний хэрэглэж байгаа, идэж байгаагийн ихэнхийг даадаг, төлдөг.
63
302
845
@Baabarniitlelch
Baabar
3 years
Оросууд ганцаардаагүй, дэмжигчид хамтрагчидтай гэж харуулж пропаганд хийхийн тулд монголчуудыг тэнэгээр нь далимдуулж яг дайн эхлүүт нааш нь огт бүтэхгүй төсөлд гарын үсэг зуруулахаар төлөөлөгчдөө илгээж. Зурангуут нь зургийг нь дэлхийгээр нэг цацаж байна. Оросууд тэнэг үхрээ олж
30
360
818
@Baabarniitlelch
Baabar
2 years
Оросын тусгай албадад элсэгдсэн, мөнгө цалин авдаг, тэр хэрээрээ дуу хоолой нь болдог монголчуудаа! Путины дэглэмийн дараахи цоо шинээр бүрэлдэх ардчилсан Орос Та бүхнийг дэлхийд зарлана, Та нарын нэрс ил болно, өгсөн авсан үнэ хөлстэйгээ.
45
352
818
@Baabarniitlelch
Baabar
6 years
Хулгай хийгээд баригдчихангуутаа "За юун сүйртэй юм. Би буцаагаад өгчий. Одоо өргүй шүү" гэж хээв нэг хэлнэ гэдэг жинхэнэ ориг монгол мораль байхаа??
38
598
791
@Baabarniitlelch
Baabar
3 years
Манайх вакцинжуулалтаар дэлхийд эхний аравт багтчихсан байнашдээ. Дандаа муу юмны хажуугаар бас сайн юм ч байна шүү, нөхдөө
28
244
755
@Baabarniitlelch
Baabar
2 years
Энэ сарын 5-нд Лавров Монголд ирнэ. Хүмүүс эсэргүүцэж жагсах байх. Нийтийн хэв журам зөрчихгүй бол жагсаг, цуглаг. Энэ нь Монгол чөлөөт ардчилсан улс болох нотолгоо. Үзэл санааны жагсаал цуглаан Таньд хамаагүй шүү Цагдаагийн дарга аа! Та нийтийн хэв журам сахиулах л үүрэгтэй.
22
337
756
@Baabarniitlelch
Baabar
3 years
Айлын нэг эрх охин хүний толгой дээр кофе асгахад л Хөгжлийн банкийг нам дарж байна шүүдээ. Загасны ой 8 секунд!!!
30
295
732
@Baabarniitlelch
Baabar
2 years
Оросын элчинг Зүгээр л дуудаад Женевийн конвенц дахин сануулах нь Гадаад яамны үүрэг. 1945 оны ялалтын баярт өнөөгийн дайны бэлэгдэл барьж оролцогсодыг дуудан учрыг асуух нь тагнуул Цагдаагийн үүрэг. Айх биш, ноогдсон ажлаа гүйцэтгэх нь тэдний үүрэг, хариуцлага.
11
325
720
@Baabarniitlelch
Baabar
4 years
Нийтээрээ бушуухан энэ өвчнөөс салаад хүн шиг амьдарцгаамаар байдаг. Өнөөдөртөө вакцинаас өөр аврал байхгүй. Хүн цөөтэй манай улсад амархан вакцинжчихмаар байдаг. Хамгийн сайн вакцин бол олдож байгаа нь! Гэтэл нийгмийн эсрэг үзэлтэн хорлонтон ямар олон, ямар их нөлөөтэйм бэ?
29
290
708
@Baabarniitlelch
Baabar
2 months
Зүгээр л таамаглал шүү!: Путины эхний бүтэлгүйтэл 2000 онд Курск шумбагч онгоц. Одоо Курскийн довтолгоон эцсийнх нь! Цэргийн эргэлт ч гарч магадгүй. Юун Монгол, Халхгол-85, юун Гаагийн шүүх!!! Юутай ч Монголыг шившиглэх айлчлал цуцлагдах байх? Халхын заяа их гэдэгсэн.
43
177
732
@Baabarniitlelch
Baabar
2 years
Хөгшин настай эх эцгийгээ хэдхээн цаасны төлөө "үхнэ" гээд бичиг барьчихсан түмний шившиг болж байхад татаад авчих, болиулчих үр хүүхэд байдаггүй юм байх даа!?
47
277
716
@Baabarniitlelch
Baabar
1 year
Маргааш Номын баяр! Хятадаас Үй Хуа Тагтаа, Нэпко-ын урилгаар ирнэ. Өнгөрсөн хавар Германаас Фитэлман, Францаас Фавэру ирсэн. Хойтон Мураками, Мо Ян, Роулинг урих бодолтой.Энэ мэтээр номын баярт алдарт зохиолчид ирвээс алсдаа УБ-ын баяр олон улсын номын яармаг болох бололцоотой.
16
206
715
@Baabarniitlelch
Baabar
6 years
Нэр нүүр хаяггүй хэнтэй ч бүү хэрэлд, битгий хариул. Тэд ямар ч тохиолдолд чамайг ялна. Харин урдаас нь сөргөсөн, хариулсан, тайлбарласан чи л буруутна, яагаад гэвэл чи хоосон ханатай харилцаж буй хэрэг. Блоклох нь чиний цорын ганц зөв хариулт.
21
284
692
@Baabarniitlelch
Baabar
2 years
Би та нараас гуйж байна! Засгийн газраа дуртай үедээ соль. Гэхдээ УИХ- г дургүй хүрэв гж тарааж дахин сонгууль явуулж болохгүй. Алдсан ч бай ард түмний хугацаант сонголт! Монголын төр өдий болтол тогтвортой буй нь энэ үзүүлэлт. Тэсээд өнгөр, бид мөнх биш. Эс тэгвээс илүү алдана
56
247
699
@Baabarniitlelch
Baabar
2 years
Лавровын айлчлалын зорилго: 1. Монгол дайныг дэмжиж байна гэсэн өөрийн дотоодынхоо пропагандад ашиглах 2. Монгол Оросыг дэмжиж байна гэж гадагшаа Монголын нэр хүндийг унагаж шившиглэх. 3. Чөлөөт ардчилсан ертөнцөөс Монголыг салгах Ингэж л бодож байна.
34
386
693
@Baabarniitlelch
Baabar
1 year
Элбэгдоржийг удам судраар нь хүндээр доромжлоход ээжтэйгээ уулзаж нэг уйлчихаад л өнгөрсөн. Ээж нь "Салхи ордоггүй жалга гэж байдаггүй, Муугаар хэлүүлдэггүй хүн гэж байдаггүй" гээд хүүгээ үнссэн.
14
237
698
@Baabarniitlelch
Baabar
9 months
ЖЭНКО: Японы ЕС Абэ ТТ-д хөрөнгө оруулах санамжид зурсан. Дараахан Баянголд над руу дайрч, баривчилна гэсэн.Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан САЙХАН ШААХЫМ. МОНГОЛ-ЯПОН- ШИНХУА хамтрахаар болоход төсөл удирджийсан Энхсайхныг шоронд хийж зогсоосон. Зогсоосон нь ЖЭНКО
21
407
693
@Baabarniitlelch
Baabar
2 years
Ерөнхий сайд Оюун-Эрдэнийг Ерөнхийлөгч Байдан албан ёсоор урьжээ. 1991 онд Ерөнхийлөгч Очирбат АНУ-д албан урилгаар айлчилсан. Үүнээс хойшхи Монголын удирдагчдын АНУ-д хийсэн айлчлал төрийн айлчлал биш, ажлын, НҮБ-ийн гэх мэт. Энэ удаагийнх хоёрдахь албан айлчлал.
45
225
684
@Baabarniitlelch
Baabar
2 years
Дайнаас зугтаж элэг нэгтэн рүү дүрвэн ирж буй буриад халимаг тува нарт тусалъя. Тэд хувь заяаны эрхээр Оросын харъяат. Өдгөө бид ажиллах хүчний хомсдолтой, 200К ажлын байх хоосон. 1914 онд дайнаас зугтсаныг Богдын,1927 онд хамтралаас зугтсан буриад нарыг Ардын төр хүлээж авч байв
27
239
680
@Baabarniitlelch
Baabar
5 years
Манайд хүмүүсийг уул голоор алхахыг харин ч дэмжмээр юм. Дэлгүүрээр дүүрэн хүн чөлөөтэй чихэлдэж байхад Туул гол, Хандгайтаар яваа хүмүүсийг хөөж туух юм. Алив өвчнөөс эм тан гэхээсээ дархлаа хамгаалдаг. УБ-чууд хотынхоо хүн сийрэг эрүүл агаарт алхаг, хотын ухаалаг дарга аа!
34
291
669
@Baabarniitlelch
Baabar
2 years
Жиргээгээг дайрч өнгөрдөг бүх хүмүүст Сар шинийн мэнд хүргэе! Ялангуяа намайг дагасан 265К анд нөхдөө бүр онцолж байна. Гэхдээ блоклуулсан 265-ыгаа мартаагүй шүү. Та бүхэнд ч бас сайн сайхныг хүсэж байна Ёсолсон БААБАР
26
37
666
@Baabarniitlelch
Baabar
2 years
"Монголчуудын түүх" бүтээлээрээ 25 цуврал сэдэвчилсэн лекц бэлдлээ. Ютюб дээр тавигдах лекц бүр 45 минут, би өөрөө хөтлөнө. Дэлгэрэнгүйг
38
219
667
@Baabarniitlelch
Baabar
2 years
Би худлаа ярьдаггүй, алив гүтгэлэгийг жигшдэг. Энэ миний унаган хүмүүжил. Гэхдээ алив матаасыг үзэн яддаг учир өнөөгийн төрийн маш их авилга дээрэм хулгайг баримтаар мэддэг боловч хэзээ ч шүүх цагдаагаар хөөцөлдөж байгаагүй. Гүтгүүлсэн гж буй бол шүүхэд ханд би тэнд баталъя гэдэг
23
219
663
@Baabarniitlelch
Baabar
3 months
Намын жагсаалт дээр ХҮН ба НОМТ тус бүр 70 мянган санал авчихвал УИХ дөрвөн бие даасан намтай болчих гээд байна. Энэ л Монгол улсын аврал шүү. Цөөхөн цаг үлдлээ, цааш цааш нь дамжуулаач.
24
343
661
@Baabarniitlelch
Baabar
28 days
Нямбаатар: "АН-аас бөөн "Залуу Женкоч"-ид нэр дэвшиж. Энд, тэнд лайв хийдэг шизотой бацаанууд . Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантаж хийдэг 20, 30 нөхрийг АН НИТХ-д дэвшүүлжээ! Энэ Нямбаатар заримдаа голыг нь яг олж үнэн хэлэхийн гээч.
22
267
663
@Baabarniitlelch
Baabar
3 years
"Үхэр Ордонд орж ирээд хаан болдоггүй, харин Ордон малын хашаа болдог" Түрэгийн сэтгүүлч зурагтаар ингэж хэлээд Эрдаганыг доромжилсон гэгдэн шоронд оржээ. Энэ нь тэдний зүйр үг юм байна. Манайд их таарсан зүйрлэл байгаа биз?
29
270
636
@Baabarniitlelch
Baabar
3 years
Орос элчин зохион байгуулж Дарханд мөнгөөр сурагчдад "Орос цэрэг" зохион бичлэг заралсан, Мөнгө гаргаж Донбас руу нэг тэнэгийг сурвалжлагаар явуулав, Комплекстой өвгөн ТВ яриулж баахан сэвсэн. Их ажил хийв гэж Москвад мэдээлдэг биз. Гэвч манай чөлөөт орны иргэд дайны эсрэг байга
14
268
641
@Baabarniitlelch
Baabar
10 months
Ард түмний бахархал болсон Өнөр нь ч, Хиншүү нь ч нүүрсчин. УИХ-аар дүүрэн. Нүүрсчин биш нь хөгжлийн банкчин, биш бол Боловсрол сангийн дээрэмчин, үгүй дээ жидүүчин. Төрд ажиллагсадын ихэнх нь улсаа тоногчид. БҮХ АДАГ ЮМС ДУНД ХАМГИЙН ЖИГШҮҮРТЭЙ НЬ ЭХ ОРНОО ТОНОГСОД Махатма ГАНДИ
6
353
642
@Baabarniitlelch
Baabar
6 months
baabar. mn-ийг тасалчихлаа. Өчигдөр би нэг "эвгүй" юм биччихсэн. Өнөө өглөө Элбэгдорж бүр ч "эвгүй" юм гаргасан нь дөнгөж цухал үзэгдээд таслагдав. Мөн Цэнддоо бүр ч аймаар эвгүй юмаа тавих гээд чаддаггүй. Манай сээрвэр Монголынх. Тэд утсаа авахгүй гөлийж байна. Хаягаа гадагш нь
62
326
634
@Baabarniitlelch
Baabar
8 months
Х-ийн жиргээчиддээ сар шинийн мэнд хүргэе! Сайхан шинэлцгээгээрэй!
50
68
634
@Baabarniitlelch
Baabar
1 year
217,000 төрийн албан хаагч, 486,000  тэтгэвэрийнхэн, 1,2 сая хүүхэд (17 хүртэл насны), Ажилгүй хүн 100 мянга, Гадаад дотоодын бүх Оюутан 170 мянга, Гадаадад гарсан 180 мянга. 800 мянга орчим хүн хөдөлмөр эрхэлж байна. Ажил хийж буй нэг иргэн 4-5 хүн тэжээж байна.
19
444
621
@Baabarniitlelch
Baabar
8 months
Яагаад битүүний орой Оросын элчин сайд хэдэн хүн дагуулан Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөв? Би параной хүн биш, гэхдээ оросууд түүхэн өдөр сударт ач холбогдол өгөн бэлэгдлээр түүхэн хар өдрийг сануулдаг уламжлалтайг түүхийн шаралсан хуудаснаас сайн мэдэх болсон. Гэндэнг 11 сарын
31
306
618
@Baabarniitlelch
Baabar
1 month
Чойжкоо минь дээ, цахилгааны тарифыг нэмж болохгүй. Чи үнэ тогтоогч биш, төрийн бодлогоор зохицуулагч. Цахилгаан дулааны үнийг зүгээр л чөлөөлчих. Аль хэзээний чөлөөлчихсөн бол бид хэдийнээ өөрснөө учраа олчих байсан. Та нар байгаа учраас л бид зовж зүдэрч байна. Ер нь та нар
23
243
625
@Baabarniitlelch
Baabar
4 months
Сонгуульд Ардчилсан нам яллаа ч, Ардын нам яллаа ч, аль аль тохиолдолд үнэн хэрэгтээ Жэнко ялах болчихоод байгааг анзаарч байна уу? Үүнийг л сонголтгүй сонголт гэнэ.
48
255
620
@Baabarniitlelch
Baabar
3 months
ШХАБ бол өрнөдийн эсрэг ЦЭРГИЙН ЭВСЭЛ мөн. ШХАБ-ын ганц ч төсөл 30 жилийн хугацаанд байхгүй. Харин цэргийн сургалт байнга хийдэг. Энд нэмээд Иран, Талибан, Беларусь орж байна. Цогтбаатар аа, Монгол чамайг яаж гомдоосон гэж ингэж хорлох гээд байгаам? Энэ бас чиний ч эх ороншдээ.
10
345
618
@Baabarniitlelch
Baabar
2 years
Японд сануулга өгөх Орос цэргийн сургуульд Сири Беларустай хамт Монгол оролцсоныг дэлхий онцлон гайхаж бна. Өнөө ардчилал яав? ГЯ болохгүй гж анхааруулсн атал Энхбаяр,Орост байсан элчин, ГЯ сайд асан нар БХЯ сайдтай ярьж Хүүкээр зөвшөөрүүлжээ. УИХ байтугай ЗГ үүний мэдээгүй гэнэ.
65
403
612
@Baabarniitlelch
Baabar
1 year
@sondordari @Amarbayar_Kh Эх орноо алсаас муулж төрсөн нутагтаа ирэхээс бөөлжис нь цутгалаг аж. Хүний нутагт 3-р соортын амитнаар амтдарч! Бид эх орондоо хайртай, юутай ч Орос Хятадтай харьцуулахад үлэмж ардчилсан орон билээ, миний эх орон. Бидэнд дутагдал их бий, тэрийгээ чамгүйгээр засаж чадна
54
128
601
@Baabarniitlelch
Baabar
4 years
Бүх нийтийг вакцинжуул��лтыг зохион байгуулалттайгаар э��эргүүцэх, бусдыг уриалан дуудах нь нийгмийн эсрэг гэмт хэрэг мөн
12
202
589
@Baabarniitlelch
Baabar
10 months
Яг үнэндээ 76 дурак нь юу ч хийхгүй хэнд ч тус болохгүй, бас хулгай хийхгүй, хөдөө ч гадаад ч явахгүй оноогдсон цалингаа аваад л хурал дээрээ юу ч санаачлахгүй зүгээр л Монгол улс парламенттай гэдгийг харуулаад сууж байвал хүмүүс өөрснөө л амьдарлаа аваад явчихана.
27
208
600
@Baabarniitlelch
Baabar
6 years
Миний ном Болгар хэлээр гарчээ
Tweet media one
37
124
579
@Baabarniitlelch
Baabar
3 years
Цөмөөрөө энэ удаа (ганц удаа, анх удаа) хөөрхий талийгч Зоригийн нэрийг дурдалгүй сонгууль хийчихэе л дээ. Сонгууль болохоор л албатай юм шиг үүнийг ярьж тодорцгооно. 23 жил өнгөрлөө, одоо болоо юм биш үү, Нямка? ИНГЭЖ УРИАЛЖ ГУЙСАН ЮМСАН. МАНАЙ ХҮН ТЭССЭНГҮЙ ЭЭ!
22
216
583
@Baabarniitlelch
Baabar
3 years
Файзэр хийлгэ гж төр гуйсаар. Асар том танхимд 2 сувилагч хийх юмгүй тариулах хүн хүлээнэ. Хангалттай вакцинтай манайд 33% одоо болтол тариулаагүй халдвар тарааж явна. Ихэнх оронд вакцин олдохгүй хиарна. Тариулаагүй 33% цартахлын голомт үүсгэх тул биднээс сэжиглж бүгд хилээ хаасн
51
278
573
@Baabarniitlelch
Baabar
19 days
45 хоногийн курсыг би өнөөдөр л ойлголоо, өнөө галзуутай яг адил ойлгож байсан юм. МУИС олон жилийн өмнөөс багш бэлддэг байсан, диплом дээр нь "физикч, физикийн багш" гэж бичнэ. Гэтэл хэдэн жилийн өмнөөс "бид багш бэлддэг жижиг гар биш" гээд сурган заахаа болиод зөвхөн "квант
70
231
589
@Baabarniitlelch
Baabar
3 years
Үсэг бүрэн тайлагдсан нь эргэлзээтэй гарууд Оросын далбааны өмнө зургаа авахуулж "Орос ах нар маань миний аав ээжийг тэмбүүнээс салгасан ачтай" гээд лайк цуглуулаад зогсож бна. Өнгөний өвчтэй айлд төрсөн хүний үг л дээ. Гэхдээ бүрэн эдгээгээгүй байхаа, ярьж байгаагаас нь харахад
32
179
565
@Baabarniitlelch
Baabar
2 years
Интэрнэтэд ориг монгол хориг тавих хууль санаачилсан, дэмжсэн гишүүдийн эсрэг өнөөдрөөс эхлэн тэднийг ДОРОМЖЛОХ, НЭР ТӨРД НЬ ХАЛДАХ нийтийн хөдөлгөөн өрнүүлье. Хаврын чуулган болоход ямар тэнэг хууль хийснээ яс махан дээрээ ойлгог. Тэгж л бид эсэргүүцлээ илэрхийлж чадна.
13
270
568
@Baabarniitlelch
Baabar
1 month
Монголчууд увайгүй, зарчимгүй, түр зуурын өчүүхэн ашиг гарвал юу ч хийхэд бэлэн, хулчгар үндэстэн гэдгээ ЕӨК Хүрэлсүхийн урилгаар Путин Монголд ирснээр дэлхий даяар нотлож буй хэрэг. Халхгол өнгөрөөд 10 гаруй хонолоо. Англи, Франц, Япон улсууд Оросоос хамааралтай эрчим хүчний
35
336
582
@Baabarniitlelch
Baabar
11 days
Сая Өмнөговь руу НЭПКО аялал хийгээд ирлээ. Замаар хот руу чиглэсэн цементийн аварга машинууд Хятадаас УБ чиглэн жагсаж байна. Хөтөлийн цементийг Сахалаас булааж аваад дампууруулсан, Гарамжавын цементийн үйлдвэрийг хаачихсан, МАК-ийн цемэнтийг хурааж авна гэж дарамталж байгаа!!!
30
347
589
@Baabarniitlelch
Baabar
2 years
НҮБ-ийн босс ЕӨК-ийн урилгаар айлчиллаа. Монгол НҮБ-д элссэнээс хойш 7 дарга тодорсны 4 нь манайд айлчлав.Гүтэрэш (жинхэнэ нэр нь шүү) Японоос Монголд, эндээсээ Солонгос орно. Зүүн хойд Азийн бүс нутагт Монголын гүйцэтгэж байгаа ролийг өндрөөр үнэллээшдээ.
7
145
569
@Baabarniitlelch
Baabar
3 years
Сайн байцгаана уу 7 хоногийн өмнө хайрт твитрээ хакардуулсан. Зүгээр л алга болчихсон. Твитрээс асуухаас "манайд baabarniitlelch гэдэг хаяг бүртгэгдээгүй" гээд. Олон хүнээс тусламж хүссэн. Сая гэнэт ажиллаад эхэллээ. Та бүхэнд баярлалаа. БААБАР ёслов.
49
83
564
@Baabarniitlelch
Baabar
9 months
Хоёр хүний нэг нь тэмбүүтэй, 90% нь Д витамины онц дутагдалтай, Хүхрийн исэлээс болж зөвхөн монгол хүн хавдар тусдаг, монголчууд амиа хорлолтоор дэлхийд нэгд ордог, цус ойртсоноос болоод 98% нь оюуны хомсдолтой болсон, монгол хүн юу ч идсэн хорт хавдар, архинаас болж жилд бараг
30
226
566
@Baabarniitlelch
Baabar
2 years
@ShinebayarTny Энэ нөгөө прокурор асан Энх-Амгалангийн хүргэн мөн үү? Над руу утасдаад "Панамын офшоорт өөрийн чинь нэрдээр 26 сая доллар байгааг илрүүллээ, хагасыг нь надад өгвөл зарлахгүй" гэж шаасаншдээ. Миний баярласан гэж жигтэйхэн "25-ыг нь чи ав, надад ганц сая нь л хаваасаг" гэсэн.
41
186
564
@Baabarniitlelch
Baabar
2 years
22 насандаа
Tweet media one
28
40
562
@Baabarniitlelch
Baabar
2 years
II дайнаас хойш дэлхий ингэж нэг талдаа гарч эвсэж байсан тохиолдол үгүй. Оросыг түрэмгийллийг бүгд эсэргүүцэж бна. Хуучин андууд ч албан бусаар эвслийн талд бна. Бид л Орост барьцаалагдсан гөлөг болж нүдэнд орсон шороо болох нь. Хариуцлагыг өнөөгийн шийдвэр гаргагчид хүлээх блно
18
242
554
@Baabarniitlelch
Baabar
3 years
Уруул дордойвч элэг дордойхгүй юм. АН-ын төлөө санал өгөв. Хүнийг нь биш намаа дэмжив Миний нам, унасан ч босоод ирнэ
Tweet media one
41
99
557
@Baabarniitlelch
Baabar
5 years
Тэтгэвэрийн зээл тэглэх санаа нийгмийг бужигнуулна гэдэг эхнээсээ тэнэг хүнд ч ойлгомжтой байсан. Тиймээс нийгмийн дунд хагарал үүсгэхээр урьдчилан бодсон зориудын үйлдэл мэт санагдаад байх юм?
43
227
548
@Baabarniitlelch
Baabar
4 years
Нийгмийн сүлжээг идэвхитэй ашигласан хэргээр иргэнээ шоронд хийсэн хоёр дахь орон Оросын дараа Монгол боллоо.
27
384
541
@Baabarniitlelch
Baabar
1 year
Улс болгон түүхээ урагшлуулах гж мурчийх. 1500 жилийн түүхт Солонгос юм ухсаар бараг Хятадаас хөгшин блх шахав. Хятадууд Мезопотам, Египтийн урд орох гээд. 600 жилт оросууд украйнтай булаацалдаад. Гтл бид түүхээ агшаан 1921оны үүсэлтэй? 600 жилтэй аймгийн 1 зуун жилийн ойн найр
21
262
549
@Baabarniitlelch
Baabar
3 years
Ардын хувьсгалын 100 жилийн медалийг 150 мянган ширхэгийг хийлгэсэн ба наадмаар тараах юм байна. Ойлгохгүй зүйл гэвэл тэр 150 мянган шагнуулагчид тэртээ 100 жилийн өмнө болсон явдалтай ямар холбоотой вэ? Тэд холбоотой юм бол Шагналгүй хоцрох 3 сая иргэд яагаад холбоогүй вэ?
25
207
545
@Baabarniitlelch
Baabar
1 month
Хуурамч доктор, хуурамч академич, хуурамч намын дэд дарга, хуурамч академи ЕӨК, одоо хуурамч гишүүн, мэдээж үргэлжлээд хуурамч эх оронч! Бүх амьдрал нь хуурмаг, уг нь бол ердийн байдаг л нэг БЭРТЭГЧИН!
36
207
557
@Baabarniitlelch
Baabar
6 years
Одоо ЖДҮ маягийн 28 САН байна Энд жил бүр Улсын төсвөөс асар их мөнгө төвлөрдөг. Эдгээр Сангууд төрийн нэрээр хулгай дээрэм хийдэг гахайнуудын хооллодог түмпэн. Эндээс олон ч тэрбумтан төрсөн. Ямарч Засаг гараад эдгээр санг л хайрлаж энхрийлдэг, булаацалддаг, төсвийг нь нэмдэг.
19
588
539
@Baabarniitlelch
Baabar
2 years
Гадаад яамнаас ВОСТОК цэргийн сургуульд Монголын арми оролцохгүй байх сануулга өгч учрыг тайлбарлажээ. Байлдаж тоглох дуртай хэдэн тэнэгүүд тийш бараг оргоод явчихсан юм бишүү? Увсад бүтэн сар байлдаж тоглосондоо их урам орсон бололтой. Толгойлогч нь жидүүчин Энхбаяр
37
294
546
@Baabarniitlelch
Baabar
10 months
Монгол улсыг 1206 онд тунхагласан. Хэвлэл мэдээллийнхэнд цааш нь дамжуулаарай. Өнөөдөр улсаа тунхагласан өдөр биш, Бүгд найрамдах улсын өдөр гэдгийг бас далимд нь дуулгаарай.
13
302
552
@Baabarniitlelch
Baabar
18 days
@tuyarah27 Еэ тэнэг ээ, бүх дэлхий Орос банктай харилцахаа больчихлоо. Хятадууд Орост дургүйдээ биш, итгэхгүй учраас Орос банкнаас холбоогоо тасалж байна. Ер нь энэ тэнэгт банк ямар хамаатай юм бэ? Хувингаар ус зөөж усан оргилуур ажиллуулдаг мунхаг тэнэг нь хэтэрсэн ердийн л хармайны
23
216
551
@Baabarniitlelch
Baabar
1 year
АН зөвдөж байсныг би сандаггүйм. Бүгдэд нь паспорт өгье, малаа хувьчлъя, Байр хувьчлана, хэлмэгдлийн нөхөнолговор, банкны реформ, өмч хувьчлал, хүүхдийн мөнгө, инфляц буулгав, бүгд хараал иднэ. МАН юм хийгээгүй ч, буруу хийсэн ч, идэж уусан ч, сонгууль булхайцсан ч зөвдөнө.
18
255
545
@Baabarniitlelch
Baabar
3 years
"Хятад улс Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хамгаалахын төлөө хатуу зогсоно. Украин дахь өнөөгийн байдал нь Хятадын хүсээгүй нөхцөл юм. Украины хямралыг энхийн замаар зохицуулах бүхий л дипломат чармайлтыг Хятад дэмжинэ" ВАН И
27
188
532
@Baabarniitlelch
Baabar
11 days
Дэд бүтцээ хөгжүүлэх гэж байгаа бол мөнгөтэй бол, бушуу мөнгөтэй болох гэж байгаа бол уул уурхайгаа ажиллуул, уул уурхайгаа ажиллуулах гэж байгаа бол ГХО-ыг сэргээ! Уг нь хэр баргийн тэнэг хүн ч ойлгочихоор энгийн ТОМЪЁО байгааз?
15
269
553
@Baabarniitlelch
Baabar
2 years
Гадаадын тусгай байгууллагын захиалгаар хөлсөөр улс төрийн үйл ажиллагаа явуулах, оролцохыг Монгол улсын хуулиар гэмт хэрэгт тооцдог. Дайн сурталчлах олныг уриалахыг Монгол улсын Үндсэн хуулиар хориглодог.
9
284
538
@Baabarniitlelch
Baabar
2 years
Алс Дорнодод Оросын ДОРНОД нэртэй цэргийн сургууль эхэллээ. 8/30- 9/5 хүртэл үргэлжлэх сургуульд Беларусь, Тажикстан, Сири, Хятад бас Монгол оролцож буйг АНУ-ын захиргаа мэдээлэв. Ийм ажиллагаанд оролцож буйг огт сонсоогүй ард түмэндээ үүнээ тайлбарлахын ЗГ-аас шаардах ёстой.
12
278
533
@Baabarniitlelch
Baabar
2 years
Зарим нь казиногоос зуун саяар нь $ хожиж, зарим нь 5 жил хэвлэлийн машин ажиллуулж цулайж, хэн билээ эгч нь Солонгост харлаад мөнгө явуулснаар 10 давхар байшин бариулж, Цаашид ийм азтанууд хэрхэн баяжсанаа "илчлэх" байх. Газраас их алт мөнгө олно, Америкт баян ахтайгаа гэнэт...
26
258
531
@Baabarniitlelch
Baabar
4 years
Өнгөрсөн 30 жилд Монголын парламентад 50 гаруй эмэгтэй сонгогджээ.Эрх зүй улс төрийг жинхэнэ утгаар нь ойлгож ажиллаж байсныг талийгч Батчимэг, Оюун 2оос өөрийг мэдэхгүй юм Миний л үнэлэмж. Хүүхнүүдийг муулаагүй, чадалтай нэг нь ихэнхдээ нэрээ дэвшүүлдэггүй. Эр нь дээр гээгүйшүү
20
149
525
@Baabarniitlelch
Baabar
1 year
"Монголчууд залуусыг Герман, Францад сургуульд явуулж буйг яаралтай таслан зогсоо, энэ нь манай бодлоготой нийцэхгүй байна." СССР-ын Ерөнхий прокурор Ульрих. 1931 он. (Энэ баримт Монголчуудын түүх номд хуулга нь бий)
13
431
531
@Baabarniitlelch
Baabar
1 year
Төр хамгийн муу МЭНЭЖЭР биш. Төр угааса�� мэнэжэр биш. Төрийн үүрэг ч мэнэжмэнт биш. Төр аж ахуйн мэнэжмэнт хийж байгаа бол тэр зөвхөн хэсэг бүлэг дээрэмчдийн нийгмээ мөлжин тонох гэсэн луйвар хулгай. Төр зөвхөн нийгмийн зохицуулалт хийж хууль тогтоох болон сахиулах үүрэгтэй.
16
284
532
@Baabarniitlelch
Baabar
6 years
Нийгмийн сүлжээгээр "Баабар тийм сүрхий юм бол түрүүний хэлж байхгүй яасан юм?" гэсэн дайралт яваад байхын. Зохион байгуулалттай бололтой, олон хүн тэгэж байна гээ. Гомдмоор ч юм шиг. Би бичдэг болохоос бичиг үсэггүйчүүдэд үсэг заах үүрэггүй шүү дээ.
34
189
519
@Baabarniitlelch
Baabar
8 months
Чойбалсанг 72 жилийн өмнө бид алсан шүү, битгий мартаарай гэж тэртээ Москвагаас Путин заналхийлээд л, Надгүй бол эх орон гэж байхгүй шүү гэж энэчээ Жэнок заналхийлээд л... хэцүү жил гарах бололтой.
18
256
531
@Baabarniitlelch
Baabar
1 year
Росатомын дарга асан Кириенко 2 удаа, Путин нэг удаа ирж ураны төсөлдээр хамтаръя, эхлээд Канадын компанийг хөө гж дарамталсаар арбитрт 100 сая$ өртэй үлдээж тэр чигээр алга блсн. Түүнээс хойш 15 жил өнгөрч. Биднийг 8 сек загасан ойтой болохоор одоо францыг хөөж гаргах мэхтэй ирж
15
391
529
@Baabarniitlelch
Baabar
1 year
Эрдэмтэн, инженер, эмч сэхээтнүүд нийгмээсээ хавчигдахад улс орны өнгө төрх гундан Бизнисчид удирдагч болон тоглож, Гудамжны луйварчин, хулгайч нар улс төрд авирч, Дамын наймаачид, урлагийнхан, тамирчид засгийн эрхийг авдаг. Ханс ЕӨРГЭН (Нобелийн шагналт физикч)
11
285
528
@Baabarniitlelch
Baabar
4 years
Ковид вирус ганцаараа бол ч аргалаад болоод байгаам. Дээр нь Засгийн газар нэмэгдээд хавсарчихаар яах ч аргагүй болчихоод хэцүү юм. АРТАНЪЯН
16
166
513
@Baabarniitlelch
Baabar
3 years
Хятадууд Оросоос нүүрс зэс мод гээд түүхий эд авахаа зогсооно гэнэ. Э/З-ийн тогтворгүй байдал, худалдааны сахилга бат эрсдэлтэй гж тайлбарлаж. Морьтой ч болоосой гэгчээр төмөр замтай байсан бол алж өгөх байж. Ажлын байр чухал учир нүүрсээ түмпэнгээр зөөлгөнө гэсээр энэ байхгүй юу
29
220
518
@Baabarniitlelch
Baabar
1 year
1937.9.10-д 14 нам төрийн зүтгэлтныг шүүхээр оруулж буудсан. Нам засаг андуурч хэлмэгдүүлж гж үзье. Үүнээс хойш 30К хүнийг шүүхээр оруулалгүй нэрийн жагсаалтаар алж! Энэ нь хэлмэгдүүлэл биш ХЯДЛАГА. Хядлага 37 оноос биш 1921 оны Саж ламын хэргээс эхэлж. Хэлмэгдэх-өхөөрдсөн нэршил
4
392
528
@Baabarniitlelch
Baabar
11 months
Дундаж монгол эмэгтэй IQ-аараа ч, амьдралын ухаанаар ч дундаж монгол эрээс илүү. Монголд эм хүн айл гэрийг авч явдаг. Яагаад өнөөдөр манай төрийн дээд инстүүцэд эргүү хүүхнүүд зохилдог юм бэ? Гайгүй гж бодсон Булгантуяа, Солонго хүртэл эрүүл биш юм гээч? Бусад нь бүр авах юмгүй!?
65
142
525
@Baabarniitlelch
Baabar
4 years
Нямдорж яваад Нямбаатартай болсон, Батзандан яваад Дамдиннямтай болсон. Нэг гутлыг нь сугалахад л нөгөө өрөөсөн нь хөлд углагдчихдаг. Монголын парламент энэ ихрүүдээс мөддөө салахгүй ээ.
20
180
515